| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0239/Э |
| Дугаар | 266 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч, хохирогч П.Э
шүүгдэгч, хохирогч Ч.Г/шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан П.ЭЧ.Гнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811007350241 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Батхүү хатган овогт П.Эр, 1990 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамж 19-460 тоотод оршин суух, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол 31-68 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,
-урьд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, …………….
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Ч.Г, 1958 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Арьс ширний 12-17 тоотод оршин суух хаягтай,
- урьд 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 294 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /…………………………..
Шүүгдэгч П.ЭЧ.Гнар нь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г 19-460 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан, зодолдож харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ч.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
П.Эрдэнэбаатар хохирогчоор мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Ч.Гхохирогчоор мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Гмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр гэртээ байж 16 цагийн орчим хүргэн П.Эрдэнэбаатарын гэр буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 19-460 тоотод охин Ганчимэг хүүхэд хараад өгөөч гэж хэлсэн учраас зээгээ харахаар очсон. Намайг очсоны дараа охин найз нартайгаа уулзахаар гарсан. Хүргэн Эрдэнэбаатар ажилдаа явчихаад орой 19 цагийн орчим халамцуу ажлаасаа ирээд надад 10.000 төгрөг өгөөд 0,33 граммтай архи аваад ирээ гэхээр нь дэлгүүрээс 0,33 граммтай Хараа архи, 2000 төгрөгөнд хиам аваад орсон. Тэгээд авсан архиа хувааж уучихаад намайг гэртээ харь гэхээр нь харих гээд хувцсаа өмсөж байхад дахиад 6000 төгрөг өгөөд архи аваад ир гэхээр нь дэлгүүрээс архи авчихаад ирээд хашааны хаалга тогшиход хаалга онгойлгож өгөөд машин дотор архи ууж байхад согтчихоод намайг элдэв янзаар хэлж амьдралд гай болдог, ажил төрөлгүй, ямар ч үүрэг роль болдоггүй гээд 30 минут орчим агсам согтуу тавиад нүүр ам руу нэлээн олон удаа гараараа цохиж зодоод мөргөөд байхаар нь аав нь одоо буруугаа ойлголоо, аав нь дахиж асуудал гаргахгүй, одоо хүүхдийг чинь харж өгч тус болно гээд болиулсан. Машинаасаа буугаад хашаанаас гараад явж байтал араас аав байж бай гээд хүрч ирээд гудамжинд бас элдэв янзаар үглэж харааж, нүүр ам руу цохиод байсан. Энэ үед үл таних 2 хүн салгасан. Салгачихаад гэртээ ороод сууж байтал дахиад 30 минут орчим агсам согтуу тавиад нүүр ам руу цохиод байсан. Энэ үед 2 зээ уйлаад хараад зогсож байсан. Би хүүхдүүд уйлаад байна, одоо боль, толгой тархинаас цус гараад байна гэтэл чамайг алсан ч яадаг юм бэ гээд гал тогооны шургуулганд байсан улаан хүрэн өнгийн иштэй 10 см хэмжээтэй эвхдэг тонгорог гаргаж ирээд намайг ална гээд дайрахаар нь ал ал гээд цамцаа яраад цээжээ урдаас нь гаргасан чинь хөгшин төгцөгийг алж яадаг юм, тэрний оронд чи намайг алж чадах уу гээд хутгаа миний баруун гарын алган дээр тавиад өгөхөөр нь би чамайг алахгүй, хүргэнээ ална гэж юу байдаг юм бэ, өөр хүн байсан бол алчихаж магадгүй юм гээд хутгийг нь эвхээд өмсөж байсан цамцныхаа баруун талын халаасанд хийгээд зогстол намайг дахиад газар унагаж босгож ирээд үүдэн дээр нүд ам руу балбаад байхаар нь болиоч ээ, гэж хэлсэн боловч болихгүй байхаар нь энийг нэг хашраая гэж бодоод мөн биеэ хамгаалах зорилгоор цээж рүү нь тонгорогоор нэг удаа хатгасан. Тэгтэл чи намайг хутгалчихлаа, ямар овоо муу гар вэ, гэж хэлээд утсаа аваад цагдаад дуудсан” гэсэн мэдүүлэг. /хх-12х/,
Хохирогч П.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...0,33 граммтай архийг машин дотор хувааж ууж байхад салсан эхнэрийнхээ талаар чи намайг эхнэрээс салгасан, манай эхнэрийг хөөж явуулсан гээд өмнөх амьдралаа яриад байсан. Мөн чи миний охиныг дарамталдаг гээд олон юм яриад үглээд байхаар нь та наад хэлж ярьж байгаа үгээ бодож яриарай, би яахаараа та нарын амьдралыг салгадаг юм бэ гээд маргалдаад машинаас бууж байгаад хашаан дотор уур хүрээд толгой руу нь нэг удаа мөргөсөн. Мөн гараараа толгой нүүр рүү нь цохиж хоорондоо ноцолдож, зодолдсон. Мөн чи намайг хөөдөг хэн юм бэ, миний охин намайг хөөгөөгүй байхад гээд хашааны гадна гарч бас муудалцаж ноцолдож байхад үл таних 2 эрэгтэй эмэгтэй салгасан. Тэгээд гэртээ ороод аавын нүүр амыг угааж өгөөд гэр рүү нь явуулах гээд байж байтал ахиад л хэрүүл маргаан болоод хоорондоо барьцалдаад авсан. Уур хүрээд гал тогооны шүүгээн дотор байсан улаан өнгийн иштэй тонгорогийг аваад ална гэж айлгахаар далайхад аав өөдөөс чаддаг юм бол ал гэхээр нь чам шиг юмыг алаад яадаг юм бэ, май чаддаг юм бол намайг алчих гээд барьж байсан хутгаа өгсөн, хутгийг аваад чамайг алж яадаг юм бэ гээд цамцныхаа халаасанд хийчихээр нь зөрүүлээд нүүр рүү нь цохиод барилцаад байж байтал гэнэт хутгаа гаргаж ирээд миний цээжийг зүссэн” /хх-15х/,
Яллагдагч Ч.Гмэдүүлэхдээ: “...би урьд өгсөн гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй тодорхой ярьсан байгаа. Дээр нь нэмж хэлж ярих зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг. /хх-43х/,
Яллагдагч П.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “...би урьд өгсөн гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй тодорхой ярьсан байгаа. Дээр нь нэмж хэлж ярих зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг. /хх-44х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3466 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3467 тоот дүгнэлтэд:
1. Ч.Ганболдын биед духанд шарх, дух, баруун хацар, дагзны хуйханд зулгаралт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацар, эрүү, нуруу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-30х/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.ЭЧ.Гнар нь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г 19-460 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан, зодолдож харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.ЭЧ.Гнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч П.ЭЧ.Гнарын торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.