Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/69

 

 

*******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор *******

          Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******

          Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

      Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 04 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох 41800000000 дугаартай эрүүгийн хэргийг 04 оны 06 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

     Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

  Шүүгдэгч *******, *******-******* нар нь “******* ******* *******” ХХК-н гүйцэтгэх захирлаар *******, ажилтнаар *******-******* нар нь ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 0 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ Дархан ”-ийн барилгын давхарт ажиллаж байсан нь цонхоор унаж олон хавирганы хугарал гэмтлийн нас нас барсан гэх Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, *******-******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт холбогдох эрүүгийн 41800000000 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж,

          -Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******- 10 (арав) сарын хугацаагаар тэнсэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******-******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

          - Шүүгдэгч, цагаадсан этгээд нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 100,170,100 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

          - Иргэний хариуцагч “******* *******” ХХК-аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж,

          - Шүүгдэгч, цагаадсан этгээд нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

          - Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал, ажиллагааны зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “ ******* *******” ХХК-нд буцаан олгож, “Чанар” нэртэй 1 шил архины шилийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

          - Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

          - Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, цагаадсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          - Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

          ... Шийтгэх тогтоолыг 04 оны 05 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит тай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх шийтгэх тогтоолоор зарим шүүгдэгчийн хэргийг цагаатгахдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан бөгөөд үйл баримтын хувьд шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг өөр баримтаар няцаан үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд улсын яллагч, бусад оролцогч нарын шинжлэн судалсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан асуулт, хариулт зэргээр үйл баримтыг шинэчлэн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл прокурор хэргийн үйл баримт тогтоохдоо нотлох баримтын агуулгыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Тодруулбал: Тухайн осол болж амь хохирогч нас барах үед болон өмнө нь шүүгдэгч ******* “ Дархан ”-ийн барилга дээр байгаагүй, өөр орон нутагт ажлаар явж байсан. 0 оны 09 дүгээр сард 1 удаа ирсэн, хохирогчийг ажилд авсан эсэхийг мэдээгүй, туслах ажилтныг ажилд авах, барилгын талбайд байдлыг хангуулах зэрэг чиг үүргээ байгууллагын дотоод журмаар хөдөлмөр ахуй хариуцсан инженерт буюу *******-*******д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч *******, *******-******* нар нь тус бүрдээ ямар ямар үүрэгтэй байсан, тухайн үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар огт тусгаагүй бөгөөд хоёр шүүгдэгчийн хэнийх нь ямар эс үйлдэхүй хүний амь нас хохирсон үр дагавартай ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй буюу яллах дүгнэлтийн шаардлагыг огт хангаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан ” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад зэргийг хамааруулна. Гэтэл яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тусгахын оронд хууль тогтоомжийн зүйл, заалтыг иш татан шүүгдэгч нарын үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино. Шүүгдэгч ******* нь хэдийгээр хуульд заасан өөрийн эрх, үүрэг байгаа боловч тухайн журмаар үйл ажиллагаагаа шуурхай явуулах үүднээс өөрийн эрхээ инженер *******-*******д шилжүүлэн олгосон тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутай, түүний эс үйлдэхүй нь учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл тогтоогдсонгүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шууд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь яллах дүгнэлтэд тодорхойгүй, түүний үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцох зарчмыг баримталж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэжээ.

          Анхан   шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал тусгахаар хуульчилсан байхад шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг өөр баримтаар няцаан үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан шүүх шийдвэртээ тусгахаар үүрэг болгосон заалтыг ноцтой зөрчсөн.

          Хэрэгт  цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж няцаасан дүгнэлт хийлгүйгээр тухайн компанийн захирал нь хохирогч нас барсан үйл явдалд хамааралгүй, өөрийн гүйцэтгэх үүргийг бусдад шилжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо хэргийн бодит нөхцөл , гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзах ёстой. Хэрэгт Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хяналтын улсын байцаагч С.Энхжин 0 оны 1 дугаар сарын 14-ний өдрийн 0/10 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд шинжээч дүгнэхдээ “Хөдөлмөрийн , хууль тогтоомж зөрчигдсөний улмаас осол гарч ажилтан амиа алдсан, уг ажилтныг анх ажилд ороход , мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд ажиллагааны зааварчилга өгөөгүй байсан талаар энэ нь хууль зөрчсөн, уг осол ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хамгаалах хэрэгслээр ажилтныг хангаагүй, ажлын хувцсаар хангах, сургалтын төсөв, төлөвлөгөө батлах, анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг хэн өгч байх талаар, эрсдэлийн үнэлгээ хийх, , талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг үндсэн үүргээ ажил олгогч биелүүлээгүй” гэж үзсэн. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн , тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд харилцаанд байдлыг хангах, нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцахаар заасан. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах , удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, , талаарх мэдлэгийг жил бүр шалгах, ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг үүргийг ажил олгогч хүлээхээр хоёрдмол утгагүйгээр хуульчилсан.

          Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг хуульчилсан ба тухайн аж нэгжийн хувьд ******* нь ажил олгогч гэж тодорхойлогдож байна. Гэтэл шүүгдэгч *******ын “******* ******* *******” ХХК-ны барьж буй “ Дархан ”-ийн барилгын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагаанд хууль заасан үүргээ биелүүлээгүй, өндрөөс хүн унаж аюултай нөхцөл үүсэж болох эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй болон ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтан унаж нас барсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнээс гадна хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, мэн аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээ тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас, эсхүл мэн хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэрт, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байхаар хуульчлан тодорхойлсон байх ба шүүгдэгч *******т холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба Хөдөлмөрийн , тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит д нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, *******т холбогдох хэргийг цагаатгасан, нөгөөтээгүүр шүүхээс мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан нотлох баримтаар амь хохирогч ийг хөдөлмөр, ажиллагааны ажилтан *******-******* авч ажиллуулаагүй, талбайн инженер авч ажиллуулсан тухайн ажилтны цалин хөлсийг “******* ******* *******” ХХК-аас цалин хөлсийг бодож олгодог нөхцөл тогтоогдсон ба гэрч ы “... ойролцоогоор 10-аад хоног барилгын цонхны ялуу хийх ажил хийж байсан. бид хоёр цонхны ялуунуудыг янзлах ажлыг 700.000 төгрөгөөр тохироод хоёулаа хамт хийж байсан. Албан ёсоор гэрээ хийсэн зүйл бол байхгүй. гээд инженер залуутай тохиролцоод хийж байсан. Бид хоёр өөрсийнхөө өмсөж очсон хувцастайгаа л ажилд гарсан. Хийх ёстой ажлыг нь 10 хоногийн өмнө хийх ёстой ажлыг минь зааж өгсөн байсан болохоор тэр ажлаа л өнөөдөр өглөө ирж хийсэн. 10 хэдэн хоног ажиллахад ХАБ-ын инженер ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулж сургалт орсон асуудал огт байхгүй ээ...” гэх мэдүүлгээр тус барилгын явцад хөдөлмөр ажиллагааны зааварчилга өгдөггүй, сургалт ордоггүй, түүнд хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах , удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүрэг биелэгдээгүй болох нь тогтоогдсон байдаг.

          Шүүхийн дүгнэлтэд “прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч *******, *******-******* нар нь тус бүрдээ ямар ямар үүрэгтэй байсан, тухайн үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй талаар огт тусгаагүй бөгөөд хоёр шүүгдэгчийн хэнийх нь ямар эс үйлдэхүй хүний амь нас хохирсон үр дагавартай ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй буюу яллах дүгнэлтийн шаардлагыг огт хангаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ *******-******* нь “******* ******* *******” ХХК-ны “ Дархан ”-ийн төслийн , ажилтнаар 0 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан болох нь “******* ******* *******” ХХК-ны захирлын 0 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн 08/ дугаартай тушаалаар нотлогдож байна. *******-******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний амь нас, мэн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Иймд *******- үйлдэл нь амь хохирогч ийг , мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд ажиллагааны зааварчилга өгөөгүй үйлдлээр илэрсэн ба Хөдөлмөрийн , тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь " ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, , талаарх мэдлэгийг жил бүр шалгах, ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 7 дугаар зүйлийн 7..4-т зааснаар " , сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах" чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. ******* нь “******* ******* *******” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлах түүний улмаас хүний амь нас, мэн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж найдсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Иймд *******ын үйлдэл нь амь хохирогч ийг Ажил олгогч нь Хөдөлмөрийн , тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан ажил үүргийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн , тухайн хуульд ажлын хувцсаар хангах, сургалтын төсөв, төлөвлөгөө батлах, анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг хэн өгч байх талаар, эрсдэлийн үнэлгээ хийх, , талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг Хөдөлмөрийн , удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүргийг Ажил олгогч хэрэгжүүлнэ гэж заасан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.” гэж яллагдагч нар нь Хөдөлмөрийн , тухай хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, тэдний үүрэг оролцоог дүгнэлт хийж тусгаж өгсөн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн дахь хэсэгт "яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр”, 5 дахь хэсэгт яллах дүгнэлтийн хавсралтад “шүүх хуралдаанд шинжпэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа, хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл, эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө” зэргийг тусгана гэж заасан ба яллах дүгнэлтэд тусгагдах хуульд заасан үндэслэлүүдийг бүрэн дурдсан байхад яллах дүгнэлтийн шаардлага хангаагүй гэж үзсэн үндэслэлгүй байна.

          Шүүх дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан ” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад зэргийг хамааруулна. Гэтэл яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тусгахын оронд хууль тогтоомжийн зүйл, заалтыг иш татан шүүгдэгч нарын үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.” гэжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна гэж үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байгаа гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд ч гараагүй учраас энэ дотоод журмаар асуудал шийдвэрлэснийг халиад тэр Улаанбаатар хотод хэн нь ажил хийж байгааг нь мэдэхгүй этгээдийг чи болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь шударга ёсны зөрчилд нийцдэггүй гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 04 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр бүхий шийтгэх тогтоолтой шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох 41800000000 дугаартай эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

          Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

          Давж заалдах шатны шүүх тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах,  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

          Аймгийн Прокурорын газраас “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, , ахуй хариуцсан ажилтан *******-******* нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 0 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ Дархан ”-н барилгын давхарт ажиллаж байсан цонхоор унаж олон хавирганы хугарал гэмтлийн улмаас нас барсан тул дээрх нэр бүхийн албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1.1 дэх зааснаар шүүгдэгч овогт Дамдинбазарыг цагаатгаж,

          -Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

          Хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд: Амь хохирогч нь Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ”-н барилга дээр ажиллаж байхдаа уг барилгын давхраас унаж нас барсан байна.

Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ”-ийг Монгол улсын Цахим хөгжлийн яамны захиалгаар барилга угсралтын ажлыг  “******* ******* *******” ХХК явуулж 0 оны 1 дугаар сарын 0-ны өдөр дуусгах үүрэг хүлээсэн байна. /хх 1-69, -4 тал/

Гэрч /“******* ******* *******” ХХК-н талбайн инженер/, *******-******* /“******* ******* *******” ХХК-ны Хөдөлмөрийн , ажилтан/ нарын мэдүүлгээр “... манайд аман байдлаар гэрээ хийж түр ажилтнаар орж ажиллаад 10 хонож байна.” гэж мэдүүлсэн байна. /хх1-57-58, 74 тал/,

Иймд “******* ******* *******” ХХК, иргэн нарын хооронд харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн харилцаа гэдэг нь: Ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ.

Хэрэгт авагдсан гэрч , *******-******* нарын мэдүүлгээр амь хохирогч ийг түр ажилтнаар авч ажиллуулж байсан тул гэрээ байгуулаагүй гэж мэдүүлсэн байна.

Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдсэн эсэхээс үл хамааран ажилтан ажил, үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48. дахь хэсэгт хуульчилсан байдаг.

Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “ Ажлын бүтэн бус цагийн ажилтан энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажлын бүтэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.” гэж заажээ.

Хөдөлмөрийн , тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд , тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина.” гэж заасны дагуу байдлыг хангуулан ажиллуулахаар заасан байдаг.

Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хөдөлмөрийн байдлыг хангах, нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж нарийвчлан тусгажээ.

Дээрх дурдсан хуулиудын үйлчлэл нь ажил, хөдөлмөр эрхэлж буй хүний амь нас, мэндийг хамгаалах, , ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байх тул шүүх шийдвэртээ үндэслэл болох нь зүйтэй юм.

            Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ын гүйцэтгэх захирал *******т /хх 1-7 тал/ холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргахдаа шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр орхигдуулсны улмаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан журмын холбогдох зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Тухайлбал:

Хөдөлмөрийн , тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хөдөлмөрийн байдлыг хангах, нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасан байна.

Хуулийн энэ заалтад нийцүүлэн “******* ******* *******” ХХК-ын Хөдөлмөрийн дотоод журмын .7.4.-д “... Хөдөлмөрийн , ажилтан гүйцэтгэх захирлын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулна.”,

          -журмын ..4-д “Шууд удирдах албан тушаалтан нь ажилтны төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажил, үр дүнг сар, улирлаар дүгнэж, тайлан гаргана, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.”

          -журмын 6.1-д “Ажилд шинээр орж байгаа ажилтныг ажилд авах эсэхийг гүйцэтгэх захирлын тушаалаар эцэслэнэ шийдвэрлэнэ.”

          -журмын .8.1-д “Гүйцэтгэх захирал ажилчдын хурлыг долоо хоног бүр удирдан явуулж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, ажлын явцын талаар мэдээлэл сонсож, ирэх долоо хоногт гүйцэтгэх ажлын чиглэлийг өгнө.” гэж тодорхойлжээ.

          Иймд    “******* ******* *******” ХХК-ын гүйцэтгэх захирал *******ын шууд удирдлагад ХАБЭА-н ажилтан *******-******* ажиллах ба өөрийн хариуцсан ажлын биелэлт, ажлын явц, хөдөлмөр хамгааллын асуудал хууль, дүрэм, журамд хэрхэн нийцэж байгаа талаар 7 хоног бүр ажилчдын хурал дээр танилцуулах замаар мэдээллээр хангаж явахаар заасан байна./хх1-156, -49 талууд/

          Түүнчлэн  “******* ******* *******” ХХК-д ажилтан шинээр ажилд авах болон ажил олгогчийн бусад онцгой эрх зөвхөн гүйцэтгэх захирал *******т хадгалагдах ба энэхүү эрхүүдээ бусад албан тушаалтанд шилжүүлсэн талаар ямар нэгэн баримт бичиг эрүүгийн хэрэгт хавсаргагдаагүй байна.

          Анхан шатны шүүхийн шийдвэрт:  Төслийн  талбайн дотоод журмын 6..1-д заасныг үндэслэн Гүйцэтгэх захирал үйл ажиллагаагаа шуурхай явуулах үүднээс төслийн талбайд ажиллах хүнийг ХАБЭА ажилтан *******-******* авч ажиллуулах эрхтэй тул амь хохирогч ийн ажил олгогч нь ******* биш *******-******* гэж үзжээ. /хх -44 тал/

          Гэтэл шүүхийн үндэслэл болгосон заалт нь Төслийн талбайд өдрөөр болон хөлсөөр ажиллах хувь хүнтэй цагийн болон хөлсөөр ажиллах цалин хөлсийг ХАБЭА ажилтан тохирч болох асуудлыг зохицуулсан байхаас гадна уг журмын дараагийн заалтад /6..1/ “...өдрөөр болон хөлсөөр ажилласан хүний цалин хөлсийг байгууллагын /******* ******* ******* ХХК/ нягтлан бодогч олгох” зохицуулалт байгааг шүүх анхаарч үзээгүйгээс гадна журмын холбогдох заалтыг буруу ойлгож дүгнэлт хийсэн байна.

          Амь хохирогч болон шинээр ажилд авсан ажилтнууд ажилд ороод 10 хонож байхад байдлын мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, ажилд гарахын өмнө хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөггүй, ажил үүргийн онцлогт тохирох хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй гэх мэт зөрчлүүд төслийн талбайд үүсээд байгааг “******* ******* *******” ХХК-ын гүйцэтгэх захирал ******* мэдэх боломжтой байсан ч мэдээгүй , хууль журмаар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

         Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын улсын байцаагчийн 0 оны 1 дугаар сарын 14-ний өдрийн 0/10 дугаартай *******т холбогдох дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн талаар мөн ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

          Хөдөлмөрийн журмын 9.1.14-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн ажилчнаар ажил гүйцэтгүүлэхийг хориглох”-р заажээ.

          Гэрч “ ...ийг өргөөд босгох гэсэн чинь ханцуйнаас нь Чанар нэртэй архи унаад ирсэн. 1 цагийн орчим өөс архи үнэртээд байсан.” /хх 1-55тал /

          Барилгын инженер  мэдүүлэгт “... гэдэг ажилтан надад ах нь өчигдөр архи  уучихсан шүү гэсэн. Би та одоо ажиллаж чадах юм уу, Зүгээр үү гэхэд одоо зүгээр гэхээр нь ажилд гаргасан.” /хх-57 тал/ гэж мэдүүлсэн байх тул хохирогч ам насаа алдахад барилгын инженер үйлдэл нөлөөлсөн эсэхийг анхаарч үзээгүй гэх мэт зэрэг зөрчлүүд илэрсэн тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 04 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 9.9 дүгээр зүйлийн -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

          . Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          . Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч нар хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ          

         ШҮҮГЧИД                                                    Д.МӨНХӨӨ

                                                                              Б.МАНЛАЙБААТАР