2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00713

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00713

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Н.Гантуяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* миний бие 2023.07.19-ний өдөр ХХК-иас улсын дугаартай Toyota Land Cruiser-J-300 маркийн автомашиныг шинээр нь худалдан авсан. Миний хүү 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 42 минутад СБД-ийн 1-р хорооны ЭМЯ-ны баруун урд талын замд миний эзэмшлийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож байх үед улсын дугаартай суудлын машины жолооч ******* замын үргэлжилсэн цагаан шугам даван миний машины баруун талаас шахаж орж ирээд, шүргэж их хэмжээний биет хохирол учруулсан болно. Ослын газар дээр ЗЦГ-т дуудлага өгсний дагуу зам тээврийн ослын байцаагч ирж замын зураг авалт, хэмжилт хийж, осолд орсон машины эвдрэл, гэмтэл, эд хөрөнгийн хохиролд шинжилгээ дүгнэлт гаргасан. ЗЦГ-ын шинжээчийн дүгнэлтээр жолооч *******ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж тогтоож *******ыг 2024.06.03-ны өдөр №0823017 дугаартай Шийтгэлийн хуудас-аар 100,000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулсан. Тухайн үед хариуцагч ******* нь жолоочийн албан журмын хариуцлагын даатгалгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь тухайн үед тогтоогдсон. Хариуцагч ******* нь миний ХХК-аас 2023 оны 7-р сард худалдан авсан гадна талдаа ямар ч өө сэв, зураас гэмтэл байхгүй, аваад дөнгөж 5,000 орчим км явсан шинэ машиныг шүргэж баруун урд талын хаалга, крыло, хөмсөг, урд буферийн баруун хэсгийн будгийг гүн халцалж, зурж гэмтээсэн учир хуульд заасны дагуу миний эд хөрөнгөд учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй. Хариуцагч ******* нь миний эд хөрөнгөд учруулсан хохирлоо төлөхгүй удаашраад байсан тул миний бие Монгол улс дахь албан ёсны борлуулагч ХХК-аас өөрийн өмчлөлийн автомашиныг худалдан авсан учраас албан ёсны засварын төвөөс эвдэрсэн хаалга, крыло, хөмсөг, буферийг худалдан авч тавиулах хүсэлт гаргахад 9,280,000 төгрөг төлөх нэхэмжлэл гаргаж өгсөн болно. Ийм учраас миний машины засварын зардал 9,280,000 төгрөг ба үнэлгээ хийлгэхэд ийн төлсөн 230,000 төгрөг бүгд нийлээд 9,510,000 төгрөгийг нэхэмжилсэн. ын засварын газраас тодруулж үзэхэд миний бие 35 хувийн хөнгөлөлт эдлээд машинаа засварлуулах боломжтой юм байна лээ. ын засварын газар очоод машинаа засуулбал эвлэрэх боломжтой ба 4,640,000 төгрөгөөс илүү гарвал илүү гарсан хэсгийг би өөрөө хариуцъя, 4,640,000 төгрөгт *******аар төлүүлэхээр эвлэрье гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* миний бие 2024.05.30-ны өдөр 0274 УНМ улсын дугаартай машинтай явж байгаад машинтай баруун зүүн талаараа шүргэлцсэн нь үнэн. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасагт очиход би цахимаар үнэлгээ хийлгэчихлээ 4,900,000 төгрөг болж байна гэсэн. Ингээд дахин үнэлгээ хийлгэхэд 4,600,000 болсон. Энэ үед үнэлгээний төлбөрийг өөрөө хийсэн. Хоорондоо ярилцаж тохиролцоод ярилцаж байсан ч үр дүнд хүрээгүй. Заавал шүүхээр орохгүй асуудлаа шийдэж болох байсан. Одоо 4,640,000 төгрөгөөс илүү засварын мөнгө гарвал өгч чадахгүй. 4,640,000 төгрөгт багтвал засуулж өгье, энэ үнийн дүн дээр эвлэрнэ байна гэв.

 

3. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагч *******д холбогдуулан гаргасан 9,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 4,870,000 төгрөгөөс татгалзаж, 4,640,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 9,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,870,000 төгрөгөөс татгалзаж, 4,640,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 167,110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 9,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,870,000 төгрөгөөс татгалзаж, 4,640,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 167,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.ГАНТУЯА

 

Л.ЭНХЖАРГАЛ