Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2024/00911

 

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар ************** ******* *******ны  нэхэмжлэлтэй, д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 788 000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************** ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* нь 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ******* ******* хороо хорооллын нутагт орших 1******* байрыг хариуцан ажиллаж байна. Тус Сөх нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон*******ны цэвэрлэгээ, цахилгаан шатны засвар үйлчилгээ, үйлчлэгч ажилчдын хөлс, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах, цахилгаан ус дулааны зардал зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. Иргэн нь Чингэлтэй дүүргийн ******* байрны 1******* байрны 678 тоот байрыг эзэмшдэг. ... нь 2022 оны 9 сараас 2024 оны 9 сар дуустал нийт нийт 25 сарын төлбөрийг төлөөгүй төлөх үүргийн үнийн дүн 788 500 төгрөг байна. Иймд *******ЭЗБТХ-ийн 12.4.4, ИХ-ийн 149.1, 149.2 дахь хэсэгт зааснаар 788 500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь засвар үйлчилгээний тал дээр огт ажил хийдэггүй үйлчилгээний тал дээр сэтгэл ханамж байхгүй тул үйлчилгээний хөлсийг төлөхөөс татгалзаж байна. Харин лифний мөнгө, үйлчлэгчийн мөнгийг төлнө. ... Өмнө нь ******* сард 20200 төгрөг авдаг байсан. Ямарч үндэслэлгүйгээр мөнгөө нэмж сард 33 700 төгрөг авдаг болсон. Энэ нэмсэн нь үндэслэлгүй, хууль бусаар нэмсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч д холбогдуулан 2022 оны 9 сараас 2024 оны 9 сарыг дуустлах төлбөр нийт 788 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь *******-ийн үйлчилгээ муу, мөн үндэслэлгүйгээр 2023 оны 1 сараас эхлэн үнээ нэмсэн тул төлөхгүй гэж маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 505 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 283 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагчийн оршин суудаг Чингэлтэй дүүргийн ******* хороо, хорооллын нутагт орших 1******* байрыг хариуцан ажилладаг ба хариуцагч нь тус байрны 67 тоотод оршин сууж эзэмшдэг байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч нь 2022 оны 9 сараас 2024 оны 9 сарыг дуустал *******-ийн төлбөрөө төлөөгүй ба хугацаан дээр талууд маргадаггүй, харин хариуцагч нь үйлчилгээ муу, үнээ үндэслэлгүйгээр нэмсэн гэж эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөө нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т хуульчилсан.

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тус******* ******* *******ны бүх гишүүдийн хурлаар зардалд өөрчлөлт оруулсан ба айл өрхөөс сар бүр хураах хураамжийн хэмжээг тотгоолын хавсралтаар баталсан гэж тогтоолыг хэрэгт ирүүлсэн байна. /хэргийн материалын 10-р тал/

Гэвч хэрэгт ************** ******* *******ны 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг ирүүлсэн боловч үнийг өөрчилсөн тус тогтоолын хавсралтыг ирүүлээгүй байна. Иймд 2023 оны 1 сараас эхлэн 33 700 төгрөгөөр тооцож төлбөрийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

Харин 2022 оны 9 сараас 2024 оны 9 сарыг дуустал нийт 25 сарын хугацаанд хуучин тариф болох сарын 20200 төгрөгөөр тооцож нийт 505 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

Учир нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа******* болон*******ны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, ******* зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг******* ******* *******нд тус тус төлнө гэж заасан байна.

Иймд хариуцагч нь  орон*******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг үйлчилгээг нэхэмжлэгч талаас авч байгаа нь тогтоогдож байх тул хуульд заасан үүргээ биелүүлж төлбөр төлөх  нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  759  зүйлийн  759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч гаас 505 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** ******* *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 283 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23 474 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж хариуцагчаас 15 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** ******* *******нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ОТГОНЖАРГАЛ