Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/27

 

 

 

 

 

      

 

 

  2024            05           21                                       2024/ДШМ/27

 

 

 

Б.Т, Г.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор: Д.Рэгзэдмаа /зайнаас, цахимаар/,

шүүгдэгч: Б.Т, Г.М,

шүүгдэгч Б.Т өмгөөлөгч М.Чулуун,

шүүгдэгч Г.М өмгөөлөгч Ш.Бадмаараг

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Г.М , өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Т, Г.М нарт холбогдох эрүүгийн 2308004430267 дугаар хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1.Б овогт Б.Т , * төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, * тоотод оршин суух хаягтай боловч * тоотод түр оршин сууж байгаа, урьд

Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял  шийтгүүлж хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний эдлэх ялыг 6 жил хорих ялаар тогтоосон,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан 450,000 төгрөгийн торгох ялыг 30 хоногийн хорих ялд шилжүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан.

1.2. Б овогт Г.М , * төрсөн, * настай, *, * боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн * тоотод оршин суух албан ёсны хаягтай  одоо * тоотод түр оршин суудаг,  урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнө Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сарын хорих ялыг эдлээгүй үлдсэн  6 сарын ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 989 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  145  дугаар  зүйлийн  145.2  дахь  хэсэгт  зааснаар  эд  хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар шийтгэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 14 хоногийн хорих ял дээр оногдуулсан 4 сарын баривчлах ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн 3 жил 9 сар 14 хоног хорих ялаар тогтоосон.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 09 сар 14 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн сулласан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн  23.1  дүгээр  зүйлийн  1  дэх  хэсэгт  зааснаар  оногдуулсан  6  сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 3 жилийн хорих ялыг  биеэр  эдэлж,  хугацаа  дуусаж  2022  оны  05  дугаар  сарын  13-ны  өдөр суллагдсан 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  Б.Т ганцаараа

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшил трэйд" ХХК-ний ажлын байрнаас хохирогч Д.О эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 103-18 Толгойт тоотод байрлах хохирогч Б.Б нөхөр О.Г куртикний халааснаас Хаан банкны 5283084594 дугаар бүхий данстай  виза  картыг  хүч  хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль  бусаар  авч, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн Хаан банкны ATM, дэлгүүрт уншуулах зэргээр 1,497,150 төгрөг авч хохирогч Б.Б бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Зиза гэх нэртэй паб-д Ц.Б эзэмшлийн Самсунг А72 загварын гар утсыг тоглож байгаад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Жамсран уулын энгэрийн задгай тоотод байхдаа хохирогч Г.Э өмчлөлийн Айфоне 14 про, Самсунг эйс 10, Айфоне 6 загварын гар утас, Найк брэндийн пүүз, бугуйн цаг, 20 доллар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Э 5,546,752 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги хилийн боомт дээр байх "Нарны гэгээ" ХХК-ний ажилчдын амрах байрнаас бусдын өмчлөлийн эд зүйлс болох Айфоне 12 про, Самсунг А73, Самсунг А71, Самсунг С10, Айфоне 7 плас, Самсунг М12, Хуавей маркийн нийт 7 ширхэг гар утас, "Hilti" брэндийн нивлер 1 ширхэг эд зүйлсийг шунахайн сэдэлтээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 4,330,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн цаг хугацаанд хохирогч Х.Г эзэмшлийн * УБО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

шүүгдэгч Б.Т , шүүгдэгч Г.М тэй бүлэглэн

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 хороо, Алтайн 2-181 тоотод иргэн Г.Б хүн байнга амьдрах орон байрны цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч иргэн Г.Б эзэмшлийн Самсунг маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1,

2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т,

Г.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ...Шүүгдэгч Б овогт Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг  завших  зорилгогүйгээр  өмчлөгч,  эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр  авч  явсан  гэмт  хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Б овогт Г.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн  2.1,  2.4-т  заасан  хүн  байнга  амьдрах зориулалттай  орон  байранд  нэвтэрч  машин  механизм  ашиглаж  бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил  хугацаагаар  хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т гээс хохирогч Г.Э 5,546,752 төгрөг, Б.Б 1,497,150 төгрөг, Д.Од 1,400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Соёмбод 434,200 төгрөг гаргуулан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан приус 20 маркийн, 8671 УНӨ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн үнэ 14,800,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Б.Т гээс 7,400,000 төгрөгийг, шүүгдэгч Г.М ээс 7,400,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн өвлийн малгайтай богино куртик, бэлтгэлийн цагаан судалтай хар өмд тус бүр 1 ширхэг, хар өнгийн улаан ултай, цагаан оруулгатай Жордан 11 загварын хар өнгийн хос пүүзийг шүүгдэгч Г.М д олгож, 5 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй,шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

5. Шүүгдэгч Г.М  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2023.01.18-ны өдөр Б.Т тэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, 2023.01.18-ны өдөр Б.Т над руу халтуур хийхүү гэж утсаар ярихад зөвшөөрч Цамбагаравын ард гэр хорооллын хавьд явж байтал, Б.Т би авлагатай хүнээсээ эд зүйл аваад хүрээд ирье чи зогсож байгаарай гээд яваад өгсөн, ирэхгүй болохоор нь утас руу нь залгатал хүрээд ир би авлагатай хүнээсээ телевиз авсан гээд зогсож байсан,  тэр айлын байшингийн гадна цагаан даавуугаар боосон зурагт байсан. Тэгээд Б.Т намайг машинаа аваад ир гээд утсаар яриад зогсоод байсан. Ингээд би машинаа аваад ирэхэд Б.Т нөгөө зурагтаа машинд ачсан, утсаар ярьж байгаад нөгөө зурагтаа зарахаар болсон, авах хүн нь гэрийнхээ хаягийг зааж өгсөн, гэрт нь очиход телевизийг худалдаж авсан. Б.Т өөрийнхөө данс руу зурагт зарсан мөнгөө авсан, надад халтуур хийсний 20,000 төгрөг бэлэн өгөөд салаад явсан. Ийм л үйл явдал болсон би Б.Т г хулгай хийснийг мэдэхгүй, хулгайлсан эд зүйл болон мөнгөнөөс огт аваагүй,  эрхэм шүүгч та бүхэн хэргийг үнэн зөвөөр шийдэж, өгнө үү ” гэв.

6. Шүүгдэгч Г.М өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Г.Б өөрийн гэрээс телевиз 2 цагийг хулгайд алдсан талаар зөвхөн мэдүүлэг өгдөг.

Иргэний нэхэмжлэгч П.Мөнхбат нь телевиз худалдан авч Б.Т гэдэг хүний дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн тухай зөвхөн мэдүүлдэг.

Иймд Г.М  Б.Т тэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон тухай болсон шийтгэх тогтоолд бичсэн дээрх 3 баримтаар нотлогддоггүй болно.

Иймд Б.Т шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцогдох ба Г.М  нь Б.Т тэй бүлэглэн машин ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдээгүй нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар ч нотлох баримт цуглараагүй болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдоогүй учраас Г.Мөнххүслэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичигдсэн Г.Мөнххүслэнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож хянан шийдвэрлэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэв.

7. Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч М.Чулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлын хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Манай

үйлчлүүлэгч шүүх хуралдааны шинэчилсэн байцаалт дээр мөн анх мэдүүлэг өгөхдөө учрыг нь сайн олоогүй юм шиг байна. Үнэн чанартаа хамтарч гэмт хэрэг үйлдээгүй гэдэг. Өөрөө бас ярих байх. Би бас энэ дээр тодруулж, процессын үйл ажиллагаа дээр ярина.” гэв.

8. Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өгсөн хэрэг, давхар үйлдлийг өөрөө мэдэж байгаа. Би ганцаараа энэ хэргийг үйлдсэн. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны байцаалтаас эхлээд би энэ хэргийг ганцаараа үйлдсэн үнэн зөвөө хэлсэн байдаг. Тэгээд Г.М  энэ хэргийг надтай хамт үйлдээгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.М , өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  гомдлыг хангаж, шийдвэрлэлээ.        

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаа нь шүүгдэгч Б.Т 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшил трэйд" ХХК-ний ажлын байрнаас хохирогч Д.О эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 103-18 Толгойт тоотод байрлах хохирогч Б.Б нөхөр О.Г куртикний халааснаас Хаан банкны 5283084594 дугаар бүхий данстай  виза  картыг  хүч  хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль  бусаар  авч, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн Хаан банкны ATM, дэлгүүрт уншуулах зэргээр 1,497,150 төгрөг авч хохирогч Б.Б бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Зиза гэх нэртэй паб-д Ц.Б эзэмшлийн Самсунг А72 загварын гар утсыг тоглож байгаад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Жамсран уулын энгэрийн задгай тоотод байхдаа хохирогч Г.Э өмчлөлийн Айфоне 14 про, Самсунг эйс 10, Айфоне 6 загварын гар утас, Найк брэндийн пүүз, бугуйн цаг, 20 доллар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Э 5,546,752 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги хилийн боомт дээр байх "Нарны гэгээ" ХХК-ний ажилчдын амрах байрнаас бусдын өмчлөлийн эд зүйлс болох Айфоне 12 про, Самсунг А73, Самсунг А71, Самсунг С10, Айфоне 7 плас, Самсунг М12, Хуавей маркийн нийт 7 ширхэг гар утас, "Hilti" брэндийн нивлер 1 ширхэг эд зүйлсийг шунахайн сэдэлтээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 4,330,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд хохирогч Х.Г эзэмшлийн * УБО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,

шүүгдэгч Б.Т , шүүгдэгч Г.М  нарыг бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 хороо, Алтайн 2-181 тоотод иргэн Г.Б байнга амьдрах орон байрны цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т г  автотээврийн  хэрэгслийг  завших  зорилгогүйгээр  өмчлөгч,  эзэмшигчийн зөвшөөрөлгүй  авч  явсан болон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Т , шүүгдэгч Г.М  нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шийдвэрлэсэн байна.

2.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М , өмгөөлөгч Ш.Бадмаараг нар “...Б.Т над руу халтуур хийх үү гэж ярихад нь би зөвшөөрсөн,  Цамбагаравын ард гэр хорооллын хавьд явж байтал Б.Т авлагатай хүнээсээ эд зүйл авна, чи зогсож байгаарай гээд яваад өгсөн, ирэхгүй болохоор нь утас руу нь залгатал хүрээд ир би авлагатай хүнээсээ телевиз авсан гээд зогсож байсан, байшингийн гадна талд цагаан даавуугаар боосон зурагт байсан, би түүнийг хулгай хийснийг мэдээгүй, иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү” гэсэн  давж заалдах гомдол гаргасан.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хулгайлах”, мөн хуулийн 17.3  дугаар зүйлд заасан “Залилах”, мөн хуулийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах”  гэмт хэргийн шинжүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн бүх ажиллагааг хянаж, үзэхэд энэ хэрэгт нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Гэхдээ шүүгдэгч нарын холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянаж, дүгнэхэд  анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М ийг, шүүгдэгч Б.Т тэй бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж, орон байранд нэвтэрч, үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

4.Тогтоогдсон үйл баримтын тухайд:  Шүүгдэгч Б.Т 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 14-15-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.О эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Б эзэмшлийн Самсунг А72 загварын гар утсыг тоглож байгаад өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Б нөхрийн куртикний халааснаас Хаан банкны 5283084594 дугаар бүхий данстай  виза  картыг  хүч  хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль  бусаар  авч, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн Хаан банкны ATM, дэлгүүрт уншуулах зэргээр ашигласан, хулгайлсан,

хохирогч Г.Э өмчлөлийн Айфоне 14 про, Самсунг эйс 10, Айфоне 6 загварын гар утас, Найк брэндийн пүүз, бугуйн цаг, 20 доллар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан,

"Нарны гэгээ" ХХК-ний ажилчдын амрах байрнаас бусдын өмчлөлийн эд зүйлс болох Айфоне 12 про, Самсунг А73, Самсунг А71, Самсунг С10, Айфоне 7 плас, Самсунг М12, Хуавей маркийн нийт 7 ширхэг гар утас, "Hilti" брэндийн нивлер 1 ширхэг эд зүйлсийг хулгайлсан,

иргэн Г.Б гэрийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн 50 инчийн зурагтыг хулгайлсан,

хохирогч Х.Г эзэмшлийн * УБО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан.

Үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байх буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилж, авсан,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан,

автотээврийн тээврийн хэрэгслийг  завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогджээ.

Харин шүүгдэгч Г.М , шүүгдэгч Б.Т нар бүлэглэж, орон байрнаас зурагт хулгайлаагүй гэж мэдүүлсэн бөгөөд тухайлбал шүүгдэгч Б.Т “.. би хүнээс мөнгө авах ёстой, чи энэ хавьд машинаа тавьчих, хамт явах хэрэггүй, сая чат бичсэн гэртээ байна гэнэ, гялс уулзаадахъя гэж хэлээд ганцаараа явж, хохирогч Г.Б гэрийн цонхоор орж, зурагтыг гаргасан, хаалганы хажууд тавьсан байхад Б.М  араас ирж, таарсан, мөнгө өгөх хүн маань мөнгө байхгүй зурагтыг ав гэсэн гээд түүнд машинаа аваад ир гэж хэлсэн” талаар мэдүүлсэн байх ба мэдүүлэг нь шүүгдэгч Г.М мэдүүлэг болон камерын бичлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.М  шүүгдэгч Б.Т хүнээс мөнгө авах авлагатай, чат бичсэн гэртээ байна гэнэ гэж хэлсэн,  түүнтэй хамт айл руу нь очихоор машинаасаа бууж, гудамжаар хамт явсан, хашааны гадна хоцорч, үлдсэн, ирэхгүй удаад байхаар нь араас нь очиход байшингийн гадаа хаалганы хажууд даавуунд боосон зурагт байсныг харсан үйлдлийг буюу шүүгдэгч Б.Т гээс таксины мөнгөө авах зорилгоор түүнийг алдахгүй гэж, машинаа орхиод хамт бууж, алхсан, айлын гадаа очоод чи танихгүй учир эндээ хүлээж бай, би ганцаараа орчихоод ирье гэж, хэлсний дагуу гудамжинд хүлээсэн, араас нь очсон зэрэг үйлдэл нь “машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч хулгайлах,” гэмт хэргийн шинжид нийцэхгүй байх ба шүүгдэгч Г.М ийг хулгайн үйлдлийг анхнаасаа мэдэж байсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр, шүүгдэгч Б.Т тэй анхнаасаа санаа зорилгоо нэгтгэн, үгсэн тохирч, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно. 

Тиймээс шүүгдэгч Г.М ийг, шүүгдэгч Б.Т тэй бүлэглэж, бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ шүүгдэгч Б.Т үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлах”,

мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг удаа дараа залилж, авсан”,

мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг  завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг тус тус  хангасан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Т үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн шинжийг бүрэн хангасан нь хохирогч Д.О, Ц.Б, Б.Б, Г.Э, иргэний нэхэмжлэгч Э.Соёмбо нарын мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх140, 2хх93, 1хх242-243,246, 3хх15, 2хх100-101/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Т үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолсны зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт бүрэн хийсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тогтоожээ.

5.Хэдийгээр шүүгдэгч Б.Т , шүүгдэгч Б.М нар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгч Б.Т “...би Б.М рүү 15-16 цагийн хооронд юу хийж байна гээд яриад таксинд явж байна гэхээр нь хамт явах уу гээд л уулзсан, тэгээд урд суудал дээр утсаараа тоглоод явж байсан, тэгээд 1 хүн зогсоогоод Цамбагаравын тэнд буусан, тэгээд тухайн үед мөнгөний хэрэг гараад яаж мөнгө олох уу гэж бодоод, Мөнххүсэлд би хүнээс мөнгө авах ёстой, чи энэ хавьд машинаа тавьчих, сая чат бичсэн гэртээ байна гэнэ, гялс уулзаадахъя гэсэн, би ганцаараа гудамжны урд талын нарийн заагаар орж, харсан чинь тухайн айл хүнгүй юм шиг байхаар нь орсон, намайг зурагтыг аваад гарахад Б.М таарсан, түүнд машинаа аваад ир гэсэн, намайг зурагт хулгайлсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Б.М нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ учир нь тэдгээрийн мэдүүлгийг үгүйсгэх баримтгүй байх ба  тэд хамтдаа тухайн айл руу орсон, тухайн айлаас хамт гарч ирсэн гэж үзэх нөхцөл байдал камерын бичлэг, тэмдэглэл болон бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй. 

Мөн шүүгдэгч Г.М , шүүгдэгч Б.Т г айлаас зурагт хулгайлах гэж байгаа талаар мэдээгүй буюу “...тухайн өдөр Тэмүүжин залгаад дуудсан, би хүнээс мөнгө авах ёстой юм аа, аваадахъя, сая чат бичсэн чинь гэртээ байна гэсэн, хаана байдаг юм гэсэн чинь энүүхэнд байдаг гэхээр нь машинтай явъя гэсэн чинь гэрийг нь зааж мэдэхгүй, өмнө нь алхаж ирж байсан,  чи машиндаа байж бай гэхээр нь яах юм бэ хоёулаа явъя гээд би дагаад явсан, тэгээд нэг айлын гадаа очоод энэ айл, би орчихоод ирье гэсэн, хамт оръё гэсэн чинь чамайг танихгүй юм чинь хамт орж яах юм гээд ганцаараа явсан, удаад байхаар нь араас нь очиход айлын хаалганы гадаа, даавуунд боолттой зурагт байсан, юун зурагт юм гэхэд өгөх мөнгө байхгүй, зурагт аваад яв гэж хэлсэн гэсэн, би таксины мөнгө гэж 20,000 төгрөг л авсан” гэсэн мэдүүлэг нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, хэлэлцэгдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/1хх36-41, 51-53, 55-59,/, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон, тогтоогдож байх тул зөвхөн шүүгдэгч Б.Т  өөрийн унаж явсан машинаас буугаад тухайн зурагт авах айлын чиглэлд хамтдаа явсан, шүүгдэгч Г.М  хашааны гадаа үлдсэн зэрэг үйлдэл, нөхцөл байдалд үндэслэн түүнийг бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлгүй юм.

Энэ нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Тиймээс шүүгдэгч Б.Т, Г.М нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар тооцон, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх харин шүүгдэгч Б.Т д “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жил хорих ял, үйлдсэн бусад гэмт хэрэгт оногдуулсан, бусад ялын хувьд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журам болон шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж, үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн” гэж ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Т шүүгдэгч Г.М  нарыг  бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, хохирогч Г.Б гэрээс Самсунг маркийн 50 инчийн зурагтыг хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй ба шүүгдэгч Б.Т зурагт хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Г.М  санаатай нэгдсэн нь тогтоогдоогүй учир прокуророос шүүгдэгч Б.М “бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, хохирогч Г.Б Самсунг маркийн 50 инчийн зурагтыг

хулгайлсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэл тогтоолын холбогдох заалтад энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог, хуулийн энэхүү агуулгаас үзэхэд шүүгдэгч Г.М айл руу хамт явсан, гудамжинд хүлээсэн, араас нь очсон зэрэг үйлдэл  нь тус тус “Хулгайлах” гэмт хэргийг шүүгдэгч Б.Т тэй бүлэглэж үйлдсэн шинжийг хангахгүй байх ба энэ нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж,  давж заалдсан гомдлыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Т ганцаараа үйлдсэн 3 удаагийн хулгайн гэмт хэрэг, автотээврийн  хэрэгслийг  завших  зорилгогүйгээр  өмчлөгч,  эзэмшигчийн зөвшөөрөлгүй  авч  явсан гэмт хэргийн шинжийг тус тус  Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тусгаагүй байх ба шүүгдэгч Б.Т , шүүгдэгч Г.М  нар бүлэглэж гээд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан нь шүүгдэгч нарын холбогдсон үйлдэлд тохироогүйг цаашид анхаарвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...машин  механизм  ашиглаж , бүлэглэж...” гэснийг хасаж,

...Шүүгдэгч Б овогт Г.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар сарын 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн  2.1,  2.4-т  заасан  хүн  байнга  амьдрах зориулалттай  орон  байранд  нэвтэрч  машин  механизм  ашиглаж  бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн  гэм буруутайд...” гэснийг  

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

2 дугаар заалтаас “шүүгдэгч Г.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил  хугацаагаар  хорих ял шийтгэж” гэснийг хасаж,

4 дүгээр заалтаас “...Г.М  нарт...” гэснийг хасаж,

7 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан приус 20 маркийн, 8671 УНӨ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн үнэ 14,800,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Б.Т гээс 7,400,000 төгрөгийг, шүүгдэгч Г.М ээс 7,400,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,” гэснийг хасаж,

8, 9, 10, 11 дугаарыг 7, 8, 9, 10 гэж дугаарлаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М , өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон 85 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.М 72 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Г.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

       ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА