Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2024/00923

 

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух, ЖЮ87033002 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л. гэх хүнд 2021 оны 09 дүгээр сард 5 300 000 төгрөг зээлдүүлсэн болно. Зээлдүүлсэн мөнгөнөөс 2023 онд цувуулж 1 200 000 төгрөг, авсан. Үлдэгдэл 4 200 000 төгрөгийг авч чадаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаяг тодорхойгүй байна. Л. нь 40 орчим настай, бор царайтай, хамхан махлаг биетэй. Л. нь “******* *******”*******-ийн хөвүүлэх үйлдвэрт ажилладаг бөгөөд ******* дугаарын утастай. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Л. нь нэхэмжлэгч *******аас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5 300 000 төгрөгийг тоот дансаар шилжүүлэн авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүхэд гаргаж байгаа тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *******д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *******д /утас: / мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Х.ОТГОНЖАРГАЛ