Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2025/00221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ****** хүсэлттэй,

*******тай хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь *******тай 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би ******* гэх хүнтэй 2008 оноос эхэлж хамт амьдраад бидний дундаас *******, *******, *******, *******, ******* гэх 5 хүүхэд төрсөн. Гэтэл манай нөхөр өвчний улмаас нас барсан. Тэгээд хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэтэл бид гэрлэлтийн баталгаа байхгүй учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхээс ******* намайг *******тай 2008 оноос 2025 оны хооронд хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүү *******, хүү *******, охин *******, охин *******, хүү ******* нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 94 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрэл зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь *******тай 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

******* нь *******тай 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 94 дугаартай тодорхойлолт, хүү *******, хүү *******, охин *******, охин *******, хүү ******* нарын төрсний гэрчилгээ, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, гэрч  Б.Батгэрэл, Д.Нэргүй нарын мэдүүлэг, 2008 онд хуримаа хийхдээ авахуулсан гэх тайлбартай гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Гэрч Б.Батгэрэл “******* миний төрсөн дүү юм. Миний дүү ******* нөхөр *******тай 2008 онд Хархорин суманд гэр бүл болж хуримаа хийсэн. Би хуриманд нь очиж байсан. Тэд дундаасаа 5 хүүхэдтэй. 3 хүү, 2 охинтой. ******* нь 2025 оны 08 сард нас барсан. Нас барах хүртлээ миний дүүтэй хамт амьдарч байсан. Бага хүүхэд нь ой хүрээгүй байгаа. Тэд Хархорин суманд амьдарч байгаад Хужирт сум руу нүүж ирээд 3 жил болж байсан. Хурим найраа хийсэн. Гэрлэлтээ батлуулсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Нэргүй “******* миний бэр охин юм. ******* нь миний хүү *******тай гэр бүл болоод дундаасаа 5 хүүхэд төрүүлсэн. 10 гаран жил хамт амьдарсан. Хархорин суманд амьдарч байгаад Хужирт сум руу нүүгээд 3 жил орчим болсон. Би 7 хүүхэд төрүүлсэн ******* нь миний бага хүү байсан. Нас бараад 14 хонож байна. Миний хүү *******, ******* нар Хархорин суманд манай хашаанд гэр бүл болж хурим найраа хийж байсан. Гэр бүл болсны дараа 2 жил гарны дараа том хүү нь төрсөн гэхээр суугаад 15 жил орчим болсон. Хүүхдүүд нь эцгээрээ овогтой яваад байдаг болохоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх л гэж бодож байсан” гэж тус тус мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

 

Иймд *******ыг  нь *******тай хамтран амьдарч байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч ...-ы-тай 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ...-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА