| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0350/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 358
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч О.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808008440300 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, ах, хүүхдийн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Бнь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.А итгэмжлэн хариуцуулсан Б.Анэр дээрхи Хаан банкны картнаас 1.200.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч О.Бнь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.А итгэмжлэн хариуцуулсан Б.Ам нэр дээрхи Хаан банкны картнаас 1.200.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-3-4/
- хохирогч Б.Амөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найз Амарзаяатай уулзаад гэрт нь очсон. Тэднийд 2 шил пиво уусан. Би найз Ононг дуудаад ирээд аваарай гэсэн тул ирчихсэн байсан. Би хэсэг зуур унтаад сэрэхэд Амарзаяагийн найз Болортуяа нөхөр хүүхдийн хамт ирсэн байсан. Би өөр өрөөнд ороод унтчихсан. Өглөө 06 цагийн үед Онон намайг сэрээгээд “чиний картанд хэдэн төгрөг байсан юм бэ, одоо 2.8 сая төгрөг байна” гэж хэлэхээр нь надад 4.0 сая төгрөг байх ёстой ш дээ гэхэд Амарзаяа “харин тийм ээ, би Болортуяад картыг чинь өгөөд гаргатал уншуулаад мөнгө авчихсан юм шиг байна” гэсэн. Тэгээд өглөө нь Болортуяатай уулзахад “ална, тална” гээд байхаар нь хаячихсан. Би Хаан банкны 5925038675 дугаартай данс эзэмшдэг. Тухайн мөнгө нь Солонгос улс руу явах гэж барьцаанд 5.0 сая төгрөг байршуулдаг юм. Би Болортуяагаас 1.2 сая төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-13-14/
- гэрч С.Амөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Аминчимэг найз Ононгийнхоо хамт манайд ирсэн. Бид 3 манайд уугаад сууж байтал Болортуяа орой 19-20 цагийн үед нөхөр, хүүхдийн хамт ирсэн. Тэгээд бүгдээрээ ууж эхэлсэн. Аминчимэг дахиад 1 шил архинд явуулчих гэхээр нь картыг нь өгөөд явуулсан ба тэр чигтээ явчихсан. Нилээн удаан хүлээж байгаад нөхөр, хүүхэд нь явчихсан. 23:00 цагийн үед гэрт нь очтол нөхөр нь хаалга тайлж өгсөн ба Болортуяа гэртээ ирээгүй байсан. Маргааш өглөө нь Жагаа гэх байрны ахынх руу ороод асуухад Болортуяа өчигдөр надад архи авч өгөөд картнаас чинь 1.2 сая төгрөг авсан гэсэн. Тэгээд охин руугаа 400.000 билүү 450.000 төгрөг шилжүүлж байсан, ах нь харсан гэсэн. Дансны хуулга дээр 800.000 төгрөг бэлнээр аваад 400.000 төгрөг өөр данс руу шилжүүлсэн байна лээ...гэх мэдүүлэг /хх-17-19/
- гэрч Д.З мөрдөн байцаалтад өгсөн:...О.Бнь миний эхнэр, бид дундаасаа 1 хүүхэдтэй. Би тухайн өдрийг сайн санахгүй байна. 1 сарын сүүлээр байсан. Амарзаяагийнд ороход архи ууж байсан ба бид 2 бас уусан. Удалгүй архи дуусч Амарзаяа Болормааг архинд явуулсан. Болормаа гарч яваад эргэж ирээгүй. Бид нар 2-3 цаг хүлээсэн. Тэгээд гэртээ хүүхдээ аваад харьсан. Сүүлд нь Болормаа надад хэлэхдээ “Амарзаяагийн картыг авч гараад 1.0 сая төгрөг аваад талын өрөндөө өгөөд үлдсэнээр нь архи уучихсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-20-21/
- гэрч Н.Омөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Аминчимэг залгаад "би айлд согтуу байна, ирээд авчих” гэхээр нь очсон. Амарзаяагийнд очиход Аминчимэг тасраад жижиг өрөөнд нь унтаж байсан. Тэгээд бид нар хамт ууцгаасан. Нэг сэрсэн Болормаа нөхөр, хүүхдийн хамт ирсэн байсан. Болормаа архинд гарлаа гээд гарсан. Тухайн үед Амарзаяа Аминчимэгийн картыг өгөөд явуулсныг мэдээгүй. Маргааш нь Болормаагийнд очиж картын авч шалгахад 2.8 сая төгрөг байсан ба 1.2 сая төгрөг дутуу байна гэж Аминчимэг хэлсэн...гэх мэдүүлэг /23-25/
- гэрч Т.Э мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна. Болормаа над руу залгаад 400.000 төгрөг шилжүүлье, дансаа өгчих гэхээр нь өгсөн. Тэгээд удалгүй дансанд мөнгө орж ирсэн. Уг мөнгө нь Болормаагийн охин надаас зээлсэн мөнгө байсан...гэх мэдүүлэг /хх-27-29/
- Б.АмХаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-40-41/
- шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн танил Ам гэрт нөхөр, хүүхдийн хамт очсон. Гэрт нь ороход Атанихгүй залуу 3 ууж байсан. Амарзаяа надад карт өгөөд 50.000 төгрөг уншуулаад архи, идэж уух юм аваад ирээрэй гэсэн. Тэгээд уншуулаад 1.0 сая төгрөг бэлнээр авсан. Мөнхбат гэж хүүхдээс 400.000 төгрөг зээлсэн байсан учир шилжүүлсэн. Үлдсэнээр нь архи уугаад дуусгасан. Гэртээ юу ч аваагүй. Би тухайн үед нилээн согтуу байсан. Би өөрөө зөвшөөрөлгүй хэн нэгэнд мэдэгдэлгүй 1.0 сая төгрөг авчихсан, буруугаа ойлгож байна. Надад илүү мөнгө төгрөг авч болно гэж хэлээгүй, би өөрөө ч мөнгө авлаа гэж хэлээгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Аминчимэгийн хохирлыг ажил хийж байгаад төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-33-35/ ... Би сайн санахгүй байна. Эхлээд 800.000 төгрөг бэлнээр аваад дахиад 400.000 төгрөг өртэй хүн рүүгээ шилжүүлсэн. Дахиж мөнгө аваагүй. Амарзаяа маргааш нь картыг нь манайхаас ирж авсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-36-37/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч О.Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.А гэмт хэргийн улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн байх тул уг хохирлыг төлөх хугацааг шүүгдэгчийн хөдөлмөрлөх, орлого олох боломжийг харгалзан 4 сараар тогтоов.
Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Бусад асуудал
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгч О.Бнь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасны дагуу прокурор түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг гаргасан байх тул түүнд прокурорын саналын дагуу 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Бо бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бо 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.А чирсан хохирол 1.200.000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгч О.Б үүрэг болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бо авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР