Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 369

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Б.Уранцэцэг,   

            шүүгдэгч В.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1808006160382 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч В.Хнь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” зочид буудалд Б.Б, Г.Онарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч В.Хнь 2017 оны 12 дугаар сарынн 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” зочид буудалд Б.Б, Г.Онарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-10-11/

- хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд найз Хадбаатар утсаар “Мираж” зочид буудлын 305 тоот өрөөнд дуудсан. Би найз Оюунтуяатай хамт очсон. Хадбаатар ганцаараа байсан. Бид 3 архи уугаад сууж байтал гаднаас 21 цагийн үед Буяннэмэх орж ирсэн. Буяннэмэх ирээд 304 тоот өрөөг авсан. Бид нар 305 тоот өрөөд уусан. Удалгүй өрөөний түлхүүр алга болсон гээд маргалдаж эхэлсэн. Хадбаатар босч ирээд намайг цохисон. Оюунтуяа “болиоч ээ” гэтэл бас цохисон. Учиргүй намайг зодсон. Гараараа нүүр нүдгүй цохисон...гэх мэдүүлэг /хх-12/ ...буудлын өрөөндөө ууж идэж байгаад шөнийн 01-02 цагийн орчим Хадбаатар унтаж байхад Оюунтуяа бид 2 маргалдсан. Тэгтэл Хадбаатар сэрээд юу болоод байгааг ойлгоогүй байж Оюунтуяа бид хоёрыг гараараа хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-16-17/

- хохирогч Г.Омөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мираж” зочид буудалд 10 жилийн ангийнхаа Хадбаатар, Баяржаргал бид 3 хамт орсон. 0.75литр 1 шил архи уусан. Хадбаатарыг унтсан хойгуур Баяржаргал бид 2-н дунд маргаан үүссэн. Хадбаатар унтаж байснаа гэнэт сэрээд “юундаа маргалдаад байгаа юм бэ” гэж уурлаад Баяржаргал бид 2 луу дайрч гараа зангидаж байгаад хаа сайгүй цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Хадбаатартай учраа олж сайн дураараа эвлэрсэн байгаа. Одоо надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-19-20/   

- гэрч Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Мираж” зочид буудалд найз Хадбаатар, Баяржаргал, Оюунтуяа нарын хамт 0.75л архи хувааж уусан. Би тусдаа өрөө авсан. Согтсон болохоор орж унтах гэтэл өрөөний түлхүүр байгаагүй. Түлхүүрээ хайж байтал Х сэрээд “түлхүүрийг та 2 авсан” гээд Бл, О нартай маргалдаад байсан. Тэр үед би түлхүүрээ олоод өрөөндөө орсон. Би нилээн согтуу байсан тул юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Маргалдаж байх үед нь би өрөөндөө ороод унтчихсан...гэх мэдүүлэг /хх-21/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 925 дугаартай шинжээчийн:...Г.Обиед духны зөөлөн эдийн няцрал, зовхи, дал, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно...гэх дүгнэлт /хх-27/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 923 дугаартай шинжээчийн:...Б.Бын биед зулайн зөөлөн эдийн няцрал, дух, хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно...гэх дүгнэлт /хх-28/

- шүүгдэгч В.Х мөрдөн байццаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр таван толгойгоос ажлаасаа хотод ирээд ангийнхаа Г.Оюунтуяа, Б.Б нарыг дуудаад хамт ажилладаг Буяннэмэхийн хамт 4-үүлээ буудалд 2 өрөө аваад орсон. Буудалд 0.75л 1 шил, 2.5л том пиво хувааж уусан. Буудалд орохоосоо өмнө Буяннэмэх бид 2 уусан байсан тул муудаад унтчихсан. Би Баяржаргал, Оюунтуяа тэр 2-ыг гараараа цохиж байснаа санаж байна. Яг юунаас болсныг нь хэлж мэдэхгүй байна. Би нилээд согтуу байсан тул юугаар хаана хаана нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-37-38/ 

   

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч В.Х 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

            Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Бд 370.000 төгрөг, хохирогч Г.О 305.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-60-61/ гэжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Бусад асуудал

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, том оврын ачааны автомашин жолооддог ажилтай зэргийг харгалзан торгох ял оногдуулав.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч В.Х2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар В.Х1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Х оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Хнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч В.Хавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР