| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 101/2024/10471/И |
| Дугаар | 191/ШШ2025/01179 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01179
| 2025 02 07 | 191/ШШ2025/01179 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Х байрлах, ******* ХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,339,267.74 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* 2018.08.08-ны өдөр ЗГ/201843786656 тоот зээлийн гэрээг байгуулж, 6,000,000 төгрөгийн зээлийг (19.2% хүүтэй, 24 сарын хугацаатай) олгосон. 2018.10.17-ны өдөр ЗГ/201843991960 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр 5,587,105.87 дээр нэмэлтээр 4,000,000 төгрөгийн зээл авч нийт 9,587,105.87 төгрөгийг (19.2% хүүтэй, 24 сарын хугацаатай) цалингийн зээлийн зориулалтаар, 2018.12.07-ны өдөр ЗГ/201844146128 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 8,885,108.25 дээр нэмэлтээр 1,000,000 төгрөгийн зээл авч нийт 9,885,108.25 төгрөгийг (19.2% хүүтэй, 24 сарын хугацаатай) цалингийн зээлийн зориулалатаар олгосон. Талуудын хооронд 2018.12.07-ны өдөр байгуулсан ЗГ/201844146128 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2018.12.07-ны өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь 2023.11.24-ний байдлаар 2018.12.07-ны өдөр байгуулсан ЗГ/201844146128 тоот зээлийн гэрээний эргэн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,837,471 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,703,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,444 төгрөг нийт 5,544,788 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ЗГ/201844146128 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,178,649.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,169,169.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 811,248.25 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200, нотариатын зардалд 110,000, нийт 15,339,267.74 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
******* ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 15,339,267.74 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нийт 12 сарын хугацаанд буюу 2025.02.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 9,839,267.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 15,339,267.74 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож нийт нэхэмжлэлийн шаардлага буюу 15,339,267.74 төгрөгийг хариуцагч ******* нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нийт 12 сарын хугацаанд буюу 2025.02.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 9,839,267.74 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,000 төгрөгийн 50 хувь болох 117,500 төгрөгийг улсын орлогоос, 117,500 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 15,339,267.74 төгрөгийг хариуцагч ******* нь 12 сарын хугацаанд буюу 2025.02.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 9,839,267.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,000 төгрөгийн 50 хувь болох 117,500 төгрөгийг улсын орлогоос, 117,500 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА