| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01076/И |
| Дугаар | 138/ШШ2024/00943 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00943
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* барьцаалан ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 131 953.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр B31023070402 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 1 299 900 төгрөгийг сарын 100 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж, Rotenzo загварын зурагт цахилгаан барааг худалдан авсан. ******* нь зээл авснаас хойш үндсэн төлбөр 312 026.77 төгрөг, зээлийн хүү 35 853.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231.85 төгрөг, нийт 348 111.78 төгрөг төлсөн. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 364 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд *******аас 1 131 953.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* барьцаалан ******* газраас нэхэмжилж байгаа 1 131 953.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 131 953.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 1 131 953.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 1 131 953.94 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 717 төгрөгийн 50 хувь болох 15 858.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 15 858.50 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 15 858.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ