Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00944

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 825 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Малын тэжээл бэлтгэн Сэргэлэн сумын багийн Засаг дарга нараар дамжуулан малчдад тараан төлбөр тооцоог нь багийн дарга нартай тооцох ёстой байсан. Гэвч Сэргэлэн сумын Барчин багийн Засаг дарга Б.Баянтбаатар нь нийт 25 шуудай буюу нэг бүр нь 73 000 төгрөгийн үнэтэй нийт 1 825 000 төгрөгийн үнэ бүхий тэжээлийг авч борлуулсан. Гэвч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Иймд *******аас 1 825 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *******т холбогдуулсан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт  1 825 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 825 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Х.ОТГОНЖАРГАЛ