Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00947

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******д хол*******ох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2 131 946.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь “******* ******* ******* *******” ХХК-иас хэрэглээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 68187 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-20411 дугаартай цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулж 2 350 000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 23 сарын хугацааатай зээлсэн. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 585 494.81 төгрөг, хүүний төлбөрт 894 410.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37 115.52 төгрөг, нийт 1 517 020.62 төгрөгийг төлөлт хийсэн. Түүнээс хойш одоог хүртэл огт төлөлт хийгээгүй. ...Иймд *******ас үндсэн төлбөр 1 764 505.19 төгрөг, хүүний төлбөрт 336 439.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13 001.13, нотариатын зардалд 18 000 төгрөг, бүгд 2 131 946.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “******* ******* ******* *******” ХХК-иас нэхэмжилж байгаа 2 131 946.26 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2025 оны 01 дүгээр сард багтаан бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 2 131 946.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 2 131 946.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2 131 946.26 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 061 төгрөгийн 50 хувь болох 24 530.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 24 530.50 төгрөгийг, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 24 530.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ