Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00954

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “******* барьцаалан ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2 711 977.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр В31023083001 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 3 389 900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж, Dell зөөврийн компьютерийг худалдан авсан. ******* нь зээл авснаас хойш үндсэн төлбөр 962 328.81 төгрөг, зээлийн хүү 812 817.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 603.92 төгрөг, нийт 1 778 750 төгрөг төлсөн. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 150 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд *******аас 2 711 977.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* барьцаалан ******* газраас нэхэмжилж байгаа 2 711 977.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 711 977.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 2 711 977.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2 711 977.02 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 342 төгрөгийн 50 хувь болох 29 171 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 29 171 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 29 171 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* барьцаалан ******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ