| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01035/И |
| Дугаар | 138/ШШ2024/00967 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00967
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* захиргаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тосон хулстайн БНГ-ыг Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалтад авсан. Ингэхдээ нутгийн уугуул иргэд болох 1998 оноос өмнө амьдарч байсан айлуудыг сумын Засаг дарга, Хамгаалалтын ******* дарга, иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, гэрээний дагуу нутгийн уугуул иргэд оршин суухаар зохицуулсан. Гэтэл Цагаан-Овоо сумын 5 дугаар багт ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр отор нүүдлээр орж ирж суурьшсан зөрчилд удаа дараа сануулга өгч, эрх бүхий албан тушаалтнаас газар нутгийг чөлөөлөхийг шаардсан хугацаатай албан шаардлага өгч байсан. Гэвч ******* нь одоог хүртэл уг газрыг чөлөөлөөгүй байна. Иймд Тосон хулстайн БНГ-ыгн 4808/59//N 113013/42//Е солбилцлын цэгт байрлах газрыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* захиргаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь ******* нь Тосон хулстайн БНГ-ын 4808/59//N 113013/42//Е солбилцлын цэгт байрлах газрыг чөлөөлсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* захиргаа нь хариуцагч *******од холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* захиргаа нь хариуцагч *******од холбогдуулан гаргасан “Газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ