Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2024/00975

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “******* *******” *******

Хариуцагч: “******* ******* *******” Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: 1 222 884.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч: Б.Майцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн №13000596841 тоот гэрээний даатгуулагч “******* *******” Х*******-ийн *******ын зүйл болох шилэн кабелийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “******* ******* *******” Х*******-ийн ажилтнууд хүүхдийн талбай байгуулж байх явцдаа газар шорооны ажил хийх үед тасалж даатгуулагчийн эд хөрөнгөнд нийт 1 222 884.76 төгрөгийн хохирол учруулсан байна. Даатгуулагчид учирсан хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн  төлөөлөгч    шүүхэд  гаргасан  хариу  тайлбартаа:

Манай “******* ******* *******” Х******* Хэрлэн сумын 3 дугаар баг Хөхшир гэх газарт “Спортын талбай байгуулах” нэршил бүхий ажлыг авч ажилласан. Нэхэмжлэлд дурдсан шилэн кабель тасалсан үйл явдал болоогүй ээ. ...Нэхэмжлэл гаргасны дараа судалж үзвэл дээрх тасарсан гээд байгаа шилэн кабель нь тус багийн нутаг дэвсгэрт боловч ажил явагдсан талбайгаас урагш 50-100 метр орчимд байдаг юм байна. ...Биднийг ойр орчимд ажил явагдаж байсан гэдгээр таамаглаж төлбөр нэхэж болохгүй ээ. ...Манай компани төлөх учиргүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:  “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй “******* ******* *******” Х*******-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 1 222 884.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч “******* ******* *******” Х*******-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 1 222 884.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан нь хариуцагч “******* ******* *******” Х*******-д холбогдуулан гаргасан *******ын нөхөн төлбөрт 1 222 884.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй байхаар хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч “******* ******* *******” Х*******-д холбогдуулан гаргасан *******ын нөхөн төлбөрт 1 222 884.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ тогтоолд зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ОТГОНЖАРГАЛ

              ШҮҮГЧИД                                         Г.ЖАРГАЛТУЯА

                                                                  Б.МАРИНА