Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00979

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 4 082 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунцэцэг

Иргэдийн төлөөлөгч: Б.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн байдлыг судалж, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн ******* нь ...эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөөгүй байна. ...Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.

Иймд *******оос эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4 082 000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий ******* Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг хэрэгт өмнө нь гаргасан тайлбараа өөрчлөх хүсэлтэй байна. Өмнө нь буруу ойлгосны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан. Харин одоо эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4 082 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгөн төлбөрийг 4 хувааж төлөх хүсэлтэй байна. Миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч *******ид холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4 082 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4 082 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбар гаргаж байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжтой юм.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байна

 

гэж үзэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4 082 000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий *******  Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 80 262 төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар  хариуцагч  *******оос улсын  тэмдэгтийн хураамжид 80 262  төгрөгийг гаргуулан ******* ******* Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ тогтоолд зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ОТГОНЖАРГАЛ

              ШҮҮГЧИД                                         Г.ЖАРГАЛТУЯА

                                                                  Б.МАРИНА