| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01021/И |
| Дугаар | 138/ШШ2024/00988 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2024/00988
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Бодонгууд овогт ******* ******* /РД:ЖВ90082746/, Боржигон овогт ******* ******* /РД:ЖЯ86110893/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эцэг *******ын, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү *******г эх *******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******оос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болохгүй ба хуульд заасан үүргээ биелүүлж байхыг, үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг *******, эх ******* нарт үүрэг болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ