Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 245

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Э.Бадрал,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бурмаа, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

           Иргэдийн төлөөлөгч Т.Оюунбат нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин  Б.Эд холбогдох эрүүгийн 1711008110134 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Б.Э, 1959 оны 4 сарын 15-нд Архангай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Удирдлагын академид слесарь ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59 дүгээр гудамжны 790в тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....................................................

           Шүүгдэгч Б.Э /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Лаки” хүнсний дэлгүүрийн орчим М.Баасанхүүгийн хүзүүг хар өнгийн кабель утсаар боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Эгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа тараад харьчихаад буцаж явтал талийгаач Баасансүрэн намайг дуудсан. Дэлгүүрийн ард очоод намайг нэг цохиход нь би газар унасан. Сандарч босоод нарийн хар утас аваад хоолойг нь орооход бие нь сулраад явчихсан. Талийгаач өөрөө бас нэг утас барьчихсан байсан. Би ийм зүйл болчихно гэж бодоогүй” гэв.

         Шүүгдэгч Б.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Баасансүрэнг согтуудаа намайг цохиж магадгүй гэж бодоод хоолойг нь уяагаар боосон. Баасансүрэн боксийн мастер гэж хүмүүс ярьдаг байсан. Би тэгээд айгаад М.Баасансүрэнгийн хоолойг уяагаас боосон ...” /хх-83-85х/, “..тухайн үед Бааска архи уусан халамцуу байсан ба намайг нэг шил архи авчих гэхээр нь би түүнд хандаж би яахаараа чамд архи авч өгдөг юм гэж хэлэхэд Бааска намайг чи нааш ир хойшоо гаръя гээд намайг “лаки” дэлгүүрийн арагшаа дагуулаад гарсан. Тэгээд уг дэлгүүрийн ард гарангуутаа Бааска гараараа миний цээж рүү хэд хэд цохьсон. Тэгэхээр нь би сандраад хартал “Лаки” дэлгүүрийн хойд намхан дээвэр дээр нь эрээн уяа шиг юм харагдахаар нь аваад Бааскагийн хүзүүгээр оруулаад хоёр үзүүрийг нь зөрүүлээд нэг удаа татсан. Тэгтэл Бааска доошоо суугаад унасан. Тэгэхээр нь би орхиод яваад өгсөн ..” гэсэн мэдүүлэг /хх-91-94х/,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бурмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 9 дүгээр сарын 29-нд сонсоод очиход хүний гарт хорлогдсон байсан. Бид эцэг эхээсээ 9-үүлээ. Талийгаач манай хамгийн бага дүү. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт слесэрь ажилтай. Ажил амьдралаа өөрөө авч яваад боломжийн амьдарч байсан. Залуудаа боксийн спортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин байсан. Төлөв даруу, сэргэлэн, хүнд тусархуу хүн байсан. Архи уудаггүй байсан гэдгийг ойр орчмынхон нь мэддэг. Тэр өдөр л архи уугаад ийм асуудалд орж хүний гарт өнгөрчихлөө. Ажил амьдралаа авч явсан хүнийг хохироосон явдалд гомдолтой байна” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бурмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би талийгаачийг нас барсаныг хэрэг болсон 2017 оны 9 сарын 29-ний өдөр мэдсэн. Тухайн үед би Төв аймгийн Баянчандмань суманд байсан. Тэгээд манай нөхөр Очирбал над руу утсаар талийгаач нас барсаныг хэлсэн юм ... Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байж байгаад 2010 оноос хойш огт хэрэглээгүй 7 жил болсон. Харин саяхнаас буюу 2017 оны 9 дүгээр сараас жаахан уугаад байсан …Талийгаач нас барах үедээ Хайлаастад Оюун гэдэг хамтран амьдрагчтайгаа амьдарч байсан. Энэ хамтран амьдарч байсан Оюунтай 5-6 жилийн өмнөөс хамт амьдрах болсон юм. Би гомдолтой байна, энэ хэргийг үйлдсэн хүнд хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Манай талийгаач дүү машины лизингтэй байсан ба 1.850.000 төгрөгний зээл үлдсэн байсан. Мөн оршуулганд 3.700.000 төгрөг гарсан. Эдгээр зардлуудыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-30-31х/,

Гэрч Т.Буянбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний харсан зүйл бол шар куртиктай хүн талийгаачтай заамдалцаад зогсож байхыг хараад дараа нь эргээд хартал шар куртиктай хүн талийгаачийг газар хэвтүүлж тавьж байх тэр мөчийг л харсан ...” гэх мэдүүлэг /хх-37х/,

Гэрч Г.Болдбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...хар куртиктэй залуу нь том чулуу бариад цохих гэтэл чулуугаа дийлэхгүй арагшаа хашааруугаа чулуугаа унагаасан. Тэгээд би нүүрсээ уудалж байгаад хартал шар гадуур хувцастай өндөр хүн нөгөө чулууг бариад цохиж бариагүй чулууг газарт хаяж байсан. Нөгөө хар куртиктай залуу нь зүүн гартаа хар өнгийн утас барьчихсан Лаки дэлгүүрийн хана налсан байдалтай зогсож байсан. Хажууд нь шар гадуур хувцастай өндөр залуу бас нэг хар куртиктай хүн зогсож байсан. Тэгээд нүүрсээ савлаж байгаад дахиад иргээд хартал нөгөө шар гадуур хувцастай өндөр залуутай маргалдаж байсан хар куртиктай залуу газарт хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-40х/,

Гэрч З.Одонтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцэстэй буудлын дэргэд байрлах түлээ нүүрсний цэг дээр намайг гуйсаны дагуу би өнөөдөр бүтэн өдөр савласан. Би нөхөр Болдбаатарын хамт нүүрс савлаж байхад Хайлаастын Хаан банктай эцсийн буудлын зам дагуу 3 үл таних 40 гаран насны эрэгтэй хүмүүс архи уугаад хоорондоо маргалдсан. Тэр үед бор куртиктай хүн рүү талийгаач чулуу барьж дайрч байхыг харсан. Тэгээд тэр маргалдаад л байсан. Ингээд нэг харсан чинь талийгаач газар унасан байдалтай хөдлөхгүй байсан. Тэр үед талийгаачтай хамт байсан бор куртиктай болон хар куртиктай хүмүүс яваад өгсөн байсан. Тэгээд талийгаачийг газар унасан байхыг харсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн байх төд удалгүй бөөн цагдаа нар ирчихсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-42х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1929 тоот дүгнэлтэд:

“1. Талийгаачийн цогцост хүзүүн дэх хөндлөн битүү төгссөн дарагдлын ором, жолоо булчингийн их бие, эгэмтэй бэхлэгдсэн хэсгийн булчин дахь  цус хуралт, баруун чихний дэлбээ, баруун сарвууны ар гадаргуу, баруун гарын эрхий хурууны 1, 2-р үений гадна ирмэг, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн шилбэний зулгаралт, долоовор хурууны өндгөнд хууларсан шарх бүхий шинэ, зүүн тохой, зүүн гарын эрхий хурууны хумс, хууларсан хуучин шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хүзүүн дэх хөндлөн битүү төгссөн дарагдлын ором, жолоо булчингийн их бие, эгэмтэй бэхлэгдсэн хэсгийн булчин дахь цус хуралт гэмтэл нь хагас зөөлөн материалын бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

4. Талийгаач нь үхэлд хүргээгүй элэгний архаг үрэвсэлт өвчтэй байжээ.

5. Талийгаач нь АВО системээр О/I/ бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.

7. Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны гадна үзлэг хийсэн эмч тогтооно.

8. Талийгаачийн шээсэнд АМР, ВАR, ВZO, COC, МАМР, МDMA, MOR, МТD, РСР, ТНС төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж ирлээгүй байна” гэжээ /хх-47-49х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-10х/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-25х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 911 тоот дүгнэлтэд: “1. Б.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгүй байна. 3. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-58-60х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

 Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Лаки” хүнсний дэлгүүрийн орчим М.Баасанхүүгийн хүзүүг хар өнгийн кабель утсаар боож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Эгийн өгсөн: ” Би 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа тараад харьчихаад буцаж явтал талийгаач Баасансүрэн намайг дуудсан. Дэлгүүрийн ард очоод намайг нэг цохиход нь би газар унасан. Сандарч босоод нарийн хар утас аваад хоолойг нь орооход бие нь сулраад явчихсан. Талийгаач өөрөө бас нэг утас барьчихсан байсан. Би ийм зүйл болчихно гэж бодоогүй” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бурмаагийн өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 29-нд сонсоод очиход хүний гарт хорлогдсон байсан. Бид эцэг эхээсээ 9-үүлээ. Талийгаач манай хамгийн бага дүү. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт слесэрь ажилтай. Ажил амьдралаа өөрөө авч яваад боломжийн амьдарч байсан. Залуудаа боксийн спортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин байсан. Төлөв даруу, сэргэлэн, хүнд тусархуу хүн байсан. Архи уудаггүй байсан гэдгийг ойр орчмынхон нь мэддэг. Тэр өдөр л архи уугаад ийм асуудалд орж хүний гарт өнгөрчихлөө. Ажил амьдралаа авч явсан хүнийг хохироосон явдалд гомдолтой байна” гэв. 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бурмаагийн өгсөн: “..Би талийгаачийг нас барсаныг хэрэг болсон 2017 оны 9 сарын 29-ний өдөр мэдсэн. Тухайн үед би Төв аймгийн Баянчандмань суманд байсан. Тэгээд манай нөхөр Очирбал над руу утсаар талийгаач нас барсаныг хэлсэн юм ... Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байж байгаад 2010 оноос хойш огт хэрэглээгүй 7 жил болсон. Харин саяхнаас буюу 2017 оны 9 дүгээр сараас жаахан уугаад байсан …Талийгаач нас барах үедээ Хайлаастад Оюун гэдэг хамтран амьдрагчтайгаа амьдарч байсан. Энэ хамтран амьдарч байсан Оюунтай 5-6 жилийн өмнөөс хамт амьдрах болсон юм. Би гомдолтой байна, энэ хэргийг үйлдсэн хүнд хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Манай талийгаач дүү машины лизингтэй байсан ба 1.850.000 төгрөгний зээл үлдсэн байсан. Мөн оршуулганд 3.700.000 төгрөг гарсан. Эдгээр зардлуудыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-30-31х/,

гэрч Т.Буянбатын өгсөн: “..Миний харсан зүйл бол шар куртиктай хүн талийгаачтай заамдалцаад зогсож байхыг хараад дараа нь эргээд хартал шар куртиктай хүн талийгаачийг газар хэвтүүлж тавьж байх тэр мөчийг л харсан ...” гэх мэдүүлэг /хх-37х/,

гэрч Г.Болдбаатарын өгсөн: “...хар куртиктэй залуу нь том чулуу бариад цохих гэтэл чулуугаа дийлэхгүй арагшаа хашааруугаа чулуугаа унагаасан. Тэгээд би нүүрсээ уудалж байгаад хартал шар гадуур хувцастай өндөр хүн нөгөө чулууг бариад цохиж бариагүй чулууг газарт хаяж байсан. Нөгөө хар куртиктай залуу нь зүүн гартаа хар өнгийн утас барьчихсан Лаки дэлгүүрийн хана налсан байдалтай зогсож байсан. Хажууд нь шар гадуур хувцастай өндөр залуу бас нэг хар куртиктай хүн зогсож байсан. Тэгээд нүүрсээ савлаж байгаад дахиад иргээд хартал нөгөө шар гадуур хувцастай өндөр залуутай маргалдаж байсан хар куртиктай залуу газарт хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-40х/,

гэрч З.Одонтуяагийн өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцэстэй буудлын дэргэд байрлах түлээ нүүрсний цэг дээр намайг гуйсаны дагуу би өнөөдөр бүтэн өдөр савласан. Би нөхөр Болдбаатарын хамт нүүрс савлаж байхад Хайлаастын Хаан банктай эцсийн буудлын зам дагуу 3 үл таних 40 гаран насны эрэгтэй хүмүүс архи уугаад хоорондоо маргалдсан. Тэр үед бор куртиктай хүн рүү талийгаач чулуу барьж дайрч байхыг харсан. Тэгээд тэр маргалдаад л байсан. Ингээд нэг харсан чинь талийгаач газар унасан байдалтай хөдлөхгүй байсан. Тэр үед талийгаачтай хамт байсан бор куртиктай болон хар куртиктай хүмүүс яваад өгсөн байсан. Тэгээд талийгаачийг газар унасан байхыг харсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн байх төд удалгүй бөөн цагдаа нар ирчихсэн байсан ...”  /хх-42х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1929 тоот дүгнэлт /хх-47-49х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-10х/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15х/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-25х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 911 тоот дүгнэлт /хх-58-60х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ. Хүний амь нас нь нөхөн төлөгдөхгүй хор уршигт тооцогдоно.

Иймд өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, ял оноож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй.     

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бурмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, материаллаг хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий мөнгөлөг өнгөтэй плаш дискийг хэрэгт хавсаргаж, хар өнгийн кабель утсыг  устгаж, шүүгдэгч  187 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.