| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01019/И |
| Дугаар | 138/ШШ2024/00992 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2024/00992
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн эмээ нь хавдартай, эмчилгээнд нь мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гээд байхаар нь 2024 оны 06 дугаар сард *******т хүнээс хүүтэй мөнгө зээлж өгч тусалсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй, цаад хүн нь ч надаас мөнгөө нэхээд би хүнд өртэй болчихоод байна. Би зээлийн хүү болох 1 700 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Үлдэгдэл 7 300 000 төгрөгийг даруйхан гаргуулж авмаар байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би *******ээс 2024 оны 06 дугаар сард мөнгө зээлсэн нь үнэн. Уг мөнгийг эмээгийнхээ эмчилгээнд зарцуулсан юм. Би угаалгын машин, зурагт хоёроо зараад *******т 3 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл 9 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Нэхэмжлэгчтэй ярилцаад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг хассан. Одоогийн байдаар 7 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Би хоршооллын малчны зээл авахаар материалаа бүрдүүлээд
өгсөн боловч зээл олголтын санхүүжилт нь ирээгүй байна. Нэхэмжилж буй 7 300 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, үлдэгдэл 5 300 000 төгрөгийг хоршооллын зээл гарахаар өгөх бодолтой байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 700 000 төгрөгөөр багасгаж, 7 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 7 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байх боловч уг мөнгийг шууд өгөх боломжгүй учраас хэсэгчлэн төлөх боломжтой гэж маргадаг.
Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7 300 000 төгрөгийг өгч, авах асуудал дээр маргадаггүй боловч уг мөнгийг хэсэгчилж төлөх эсэх асуудал дээр маргаж, харилцан тохиролцож эвлэрээгүй тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүсч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийнм 281.1-т зааснаар талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ байгуулсан байна.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нийт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүүнд нэхэмжилсэн 1 700 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үндсэн зээлийн 7 300 000 төгрөгийг авах шаардлагаа дэмжсэн. Хариуцагч үүнд маргаагүй болно.
Иймд хариуцагч *******ээс зээлийн үүрэг болох 7 300 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 158 950 төгрөгийг төлсөн ба 7 300 000 төгрөгт ногдох 131 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 7 300 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг гаргуулахаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 131 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ