Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 681

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Н, Ж.С, Б.Б, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /шинэ нэрээр/ 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-******* улсын бүртгэлийн дугаарт Чингэлтэй дүүргийн /3 дугаар байрны дугаар /техникийн /давхарт иргэн Тийн Т /РД-ЧР81/, Тгийн Л /РД-ИР75/ нарт орон сууцны зориулалтаар бүртгэж, гэрчилгээ олгосныг хүчингүй болгож техникийн өрөөг Х СӨХ-ийн мэдэлд шилжүүлж, орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгөд үлдээх” гэжээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд нар Т.Л, Т.Т, тэдгээрийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нарыг оролцуулан хянан хэлэлцээд:

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах дугаар байрны барилга нь цутгамал төмөр бетонон суурь, цутгамал төмөр бетон карзасан хийцтэй, хөнгөн блокон хана, хар цаасан хучлагат хавтгай дээвэртэй, инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, зоорьтой, 12 давхар 2 блок / дугаар байр, /3 байр/ барилга 2007 онд байнгын ашиглалтанд орж, 2009 онд Х СӨХ байгуулагдсан .

Тус байрнуудын техникийн давхарт орон сууцны агааржуулалтын вентилятор байрлуулсан өрөөний зориулалтыг нь өөрчилж /3 дугаар байрны дугаар /техникийн /давхарт иргэн Т.Т /РД-ЧР81/-т орон сууцны зориулалтаар 68 тоот 214 м2 талбайтай 2 өрөө бүхий хэсгийг Ү-******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэг “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэг “...сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөө зэрэг эд хөрөнгө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.

Байрны техникийн өрөөний зориулалтыг өөрчилж тэнд байсан агааржуулалтын вентиляторыг авсны улмаас айл өрхүүд байнгын агаар сэлгэлт хийгдэхгүй, өрөө байр нь чийгтэж цан цохиж мөөгөнцөртсөн, байнгын эвгүй үнэр гардаг болж орон сууцны чанарт мөн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2010 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ү-******* бүртгэлийн дугаарт Чингэлтэй дүүргийн /3 дугаар байрны дугаар /техникийн /давхарт иргэн Т.Т /РД-ЧР81/-т орон сууцны зориулалтаар 68 тоот 214 м2 талбайтай 2 өрөө бүхий хэсгийг Ү-******* улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгож техникийн өрөөг Х СӨХ-ийн мэдэлд шилжүүлж орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгөд үлдээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: С.Н, Ж.С, Б.Б, Ц.А нарын нэхэмжлэлтэй улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт холбогдох Захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С миний бие хариуцагчийн  хариу тайлбартай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20  дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах дугаар байрны барилга нь цутгамал төмөр бетонон суурь, цутгамал төмөр бетон каркасан хийцлэлтэй, хөнгөн блокон хана, хар цаасан хучлагат хавтгай дээвэртэй, инженерийн төвлөрсөн  шугам сүлжээнд холбогдсон, зоорьтой, 12 давхар 2 блок   дугаар байр, /3 байр/ барилга 2007 онд байнгын ашиглалтанд орж, 2009 онд Х СӨХ байгуулагдсан. 

Тус байрнуудын техникийн давхарт орон сууцны агааржуулалтын вентилятор байрлуулсан  өрөөний зориулалтыг нь өөрчилж /3 дугаар байрны дугаар /техникийн/ давхарт иргэн Төрмөнхийн Т/РД-ЧР81/, Тгийн Л /РД-ЙР75/ нарт  69,09м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтаар Ү-220201169 улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэг “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэг “... сууцны бус зориулалттай техникийн болон ....... үйлчилгээний өрөө зэрэг эд хөрөнгө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.

Байрны техникийн өрөөний зориулалтыг өөрчилж тэнд байсан агааржуулалтын вентиляторыг авсны улмаас айл өрхүүд байнгын агаар сэлгэлт хийгдэхгүй, өрөө байр нь чийгтэж цан цохиж мөөгөнцөртсөн, байнгын эвгүй үнэр гардаг болж орон сууцны чанарт мөн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. 

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-******* улсын бүртгэлийн дугаарт Чингэлтэй дүүргийн /3 дугаар байрны дугаар /техникийн /давхарт иргэн Тийн Т /РД-ЧР81/, Тгийн Л /РД-ИР75/ нарт орон сууцны зориулалтаар бүртгэж, гэрчилгээ олгосныг хүчингүй болгож техникийн өрөөг Х СӨХ-ийн мэдэлд шилжүүлж, орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгөд үлдээж өгнө үү.гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө /3 дугаар байрны 68 тоот, 214 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Д.Г*******  /ЧЖ61*******/ нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлэгт хавсаргасан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, “М*******” ХХК-ийн төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, “М*******” ХХК иргэн Д.Г******* /ЧЖ61*******/ нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ  орон сууцны план зураг, фото зураг зэрэг нотлох баримт бичгийг үндэслэн эрхийн улсийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, иргэн Д.Г******* /ЧЖ61*******/-д өмчлөх эрхийн 1******* тоот гэрчилгээг бичиж олгосон байна. Уг орон сууцыг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.М******* /ХА84*******/-ийн өмчлөлд, 2010 оны 6 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Т /ЧР81/-ын өмчлөлд, 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хамтран өмчлөгч нэмэх хэлцлийн үндсэн дээр одоогийн өмчлөгч болох иргэн Т Л /ИР75/, Т.Т /ЧР81/ нарын өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна. Иргэн Т.Л /ЙР75/, Т.Т /ЧР81/ нар нь 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг гаргаж уг орон сууцны хэмжээг 69,09.кв болгон өөрчилсөн тухай бүртгэл хийлгэж, 32******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Уг орон сууцны хэмжээг өөрчлөх тухай бүртгэл хийхдээ өмчлөгчийн  гаргасан  хүсэлт, “М*******” ХХК-ийн албан тодорхойлолт, барилгын зураг төсөл хийх эрх бүхий “Т*******” ХХК-ийн үйлдсэн план зураг, сууцны талбайг тооцсон дүгнэлт зэргийг үндэслэсэн болно. Одоогийн  байдлаар уг орон сууцны улсын бүртгэлд 2012 оны 6 дугаар сарын -ны өдөр Хадгаламж банктай байгуулсан орон сууцны зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Дээр дурдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээг бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн дугаар зүйлийн .5, 15 дугаар зүйлийн 15.2-т тус тус заасны дагуу бүртгэлийг хийсэн нь хуулийн дагуу үйлдэл болсон. Хэрэв бүртгэхээс татгалзаж буцаасан бол дээр дурдсан хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчсөн эс үйлдэл болох байсан.

Нотлох баримт бичгээс харахад “М*******” ХХК нь уг орон сууцны барилгыг барьж гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлсэн байна.

Бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийж энэ талаарх мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн аливаа гэрээ хэлцэлд хөндлөнгөөс оролцох, гэрээг хянах, аль нэг талд нь давуу үйлчлэх зэргээр гэрээний эрх чөлөөнд халдах эрхгүй, мөн хуульд зааснаас өөр баримт бичиг, нотлох баримт шаардах эрхгүй, үүрэггүй юм. Хэрвээ шаардсан  бол энэ нь харин хууль бус үйлдэл, эс үйлдэл болох байсан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага нь гэрээнд оролцогчдын хэн алиных нь талд оролгүйгээр тэг дундуур нь, шударга шийдвэр гаргаж хуулийн дагуу бүртгэсэн болно. 

Тэрчлэн улсын бүртгэлийн байгууллага нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, талбайг тогтоох эрх, үүрэг байхгүй бөгөөд эрх бүхий сүбьектийн тогтоочихсон шийдвэрийг дур мэдэж зөрчин бүртгэл хийгээгүй билээ. Өөрөөр хэлбэл энэхүү орон сууцыг бүртгэх үед дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь тогтоогдоогүй байсан, СӨХ нь байгуулагдаагүй байсан тул бүртгэлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдэх боломжгүй байсан юм.

  Иймд улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэлийг буруутгахаас өмнө уг маргаж буй эд хөрөнгө нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбай мөн эсэхийг эрх бүхий этгээдээр тогтоолгох, “М*******” ХХК иргэн Д.Г******* /ЧР61*******/ нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ нь хуулийн  дагуу хийгдсэн эсэхийг зөв шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл маргаж буй обьект нь уг орон сууцны барилгыг барьсан “М*******” ХХК-ийн өмч үү, эсхүл сууц өмчлөгчдийн дундын өмч үү гэдгийг эхлээд тогтоолгох нь зүйтэй болов уу. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө /3 68 тоот, 69,09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг биднийг худалдан авч өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө буюу тухайн орон сууцны барилга баригдах үед иргэн Д.Г******* нь барилгыг барьсан М******* ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд барьж буй 240 айлын орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-ний дагуу болон төлбөрөө бүрэн гүйцэд төлсөн тухай баримт, хүсэлт болон холбогдох бусад бичиг баримтын хамт өөрийн өмчлөлдөө хуулийн дагуу бүрттүүлж гэрчилгээ олгуулахыг хүссэн мэдүүлгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ хандан гаргасныг шалган үзээд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж  өмчлөх эрхийн 1******* тоот гэрчилгээг олгосон байдаг ба иргэн Д.Г******* нь өөрийн өмчлөлийн байраа Г.М*******д бэлэглэлийн гэрээгээр түүний өмчлөлд шилжүүлсэн байдаг ба уг орон сууцны зориулалт бүхий байрыг 2010 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Г.М*******тэй  худалдах, худалдан авах гэрээг Т.Т миний бие байгуулж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, 2012 оны 06 дугаар сард өөрийн нөхөр болох Т.Л намайг хамтран өмчлөгчөөр нэмж улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа .

Уг байр нь анх орон сууц захиалан бариулах гэрээгээр анхнаасаа л хүн амьдрах буюу оршин байх орон сууцны зориулалтаар ашиглахаар захиалга өгч, худалдан авахаар гэрээ байгуулагдсан байдаг ба уг барилга ашиглалтанд орсноос хойш, улсын бүртгэлд орон сууцны зориулалттай гэж бүртгүүлсэнээс хойш зориулалт нь ямар нэг байдлаар өөрчлөгдөөгүй, бид өөрийн амьдарч буй орон сууцаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчилгүйгээр өмчлөж, эзэмшиж, ашиглаж ирсээр 6 жилийн хугацааг өнгөрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Иргэн С.Н, Ж.С, Б.Б, Ц.А нар нь бидний өмчлөлийн орон сууцыг техникийн давхарт орон сууцны агааржуулалтын вентилятор байрлуулсан өрөөний зориулалтыг нь өөрчилж иргэн Т.Тт өмчлүүлсэн нь нэхэмжлэгч иргэн С.Н, ЖС, Б.Б, Ц.А нарын эрх ашгийг зөрчсөн, эдгээр иргэдийн айл өрхийн өрөө байр нь чийгтэж, цан цохиж мөөгөнцөртсөн, агааржуулалт ажиллахгүй, байнгын эвгүй үнэр гардаг гэх тайлбарууд нь ямарч үндэслэлгүй бөгөөд үнэхээр л ийм хүндрэлтэй асуудал гарсан бол хууль ёсны дагуу зохих журмаар шийдвэрлэх ёстой байтал бусдын өмчийг булаах байдлаар уг асуудлуудыг шийдвэрлэх аргыг сонгож миний хуулиар олгосон өмчлөх эрхэд минь халдах гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэхүү байр анхнаасаа барилгын техникийн өрөөний зориулалтаар баригдаагүй, иргэн Д.Г*******ы захиалгаар орон сууцны зориулалтаар барьсан хүн амьдрах байр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа ба нэхэмжлэгч  нарын нэхэмжлэлд дурдсан үндэслэл бүрдээгүй, миний өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ .

Гуравдагч этгээд Т.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө /3 дугаар байрны 68 тоот, 69,09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг биднийг худалдан авч өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө буюу тухайн орон сууцны барилга баригдах үед иргэн Д.Г******* нь барилгыг барьсан М******* ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд барьж буй 240 айлын орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-ний дагуу болон төлбөрөө бүрэн гүйцэд төлсөн тухай баримт, хүсэлт болон холбогдох бусад бичиг баримтын хамт өөрийн өмчлөлдөө хуулийн дагуу бүрттүүлж гэрчилгээ олгуулахыг хүссэн мэдүүлгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ хандан гаргасныг шалган үзээд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж  өмчлөх эрхийн 1******* тоот гэрчилгээг олгосон байдаг ба иргэн Д.Г******* нь өөрийн өмчлөлийн байраа Г.М*******д бэлэглэлийн гэрээгээр түүний өмчлөлд шилжүүлсэн байдаг ба уг орон сууцны зориулалт бүхий байрыг 2010 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Г.М*******тэй худалдах, худалдан авах гэрээг Т.Т миний бие байгуулж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, 2012 оны 06 дугаар сард өөрийн нөхөр болох Т.Л намайг хамтран өмчлөгчөөр нэмж улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа.

Уг байр нь анх орон сууц захиалан бариулах гэрээгээр анхнаасаа л хүн амьдрах буюу оршин байх орон сууцны зориулалтаар ашиглахаар захиалга өгч, худалдан авахаар гэрээ байгуулагдсан байдаг ба уг барилга ашиглалтанд орсноос хойш, улсын бүртгэлд орон сууцны зориулалттай гэж бүртгүүлсэнээс хойш зориулалт нь ямар нэг байдлаар өөрчлөгдөөгүй, бид өөрийн амьдарч буй орон сууцаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчилгүйгээр өмчлөж, эзэмшиж, ашиглаж ирсээр 6 жилийн хугацааг өнгөрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Иргэн С.Н, Ж.С, Б.Б, Ц.А нар нь бидний өмчлөлийн орон сууцыг техникийн давхарт орон сууцны агааржуулалтын вентилятор байрлуулсан өрөөний зориулалтыг нь өөрчилж иргэн Т.Тт өмчлүүлсэн нь нэхэмжлэ гч иргэн С.Н, Ж.С, Б.Б, Ц.А нарын эрх ашгийг зөрчсөн, эдгээр иргэдийн айл өрхийн өрөө байр нь чийгтэж, цан цохиж мөөгөнцөртсөн, агааржуулалт ажиллахгүй, байнгын эвгүй үнэр гардаг гэх тайлбарууд нь ямарч үндэслэлгүй бөгөөд үнэхээр л ийм хүндрэлтэй асуудал гарсан бол хууль ёсны дагуу зохих журмаар шийдвэрлэх ёстой байтал бусдын өмчийг булаах байдлаар уг асуудлуудыг шийдвэрлэх аргыг сонгож миний хуулиар олгосон өмчлөх эрхэд минь халдах гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэхүү байр анхнаасаа барилгын техникийн өрөөний зориулалтаар баригдаагүй, иргэн Д.Г*******ы захиалгаар орон сууцны зориулалтаар барьсан хүн амьдрах байр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа ба нэхэмжлэгч  нарын нэхэмжлэлд дурдсан үндэслэл бүрдээгүй, миний өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Н, Ж.С, Б.Б, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь тус шүүхэд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-******* улсын бүртгэлийн дугаарт Чингэлтэй дүүргийн /3 дугаар байрны дугаар /техникийн/ давхарт иргэн Тийн Т, Тгийн Л нарт орон сууцны зориулалтаар бүртгэж, гэрчилгээ олгосныг хүчингүй болгож техникийн өрөөг Х СӨХ-ийн мэдэлд шилжүүлж, орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгөд үлдээх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн имтгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Тус байрнуудын техникийн давхарт орон сууцны агааржуулалтын вентилятор байрлуулсан өрөөний зориулалтыг нь өөрчилж /3 дугаар байрны дугаар /техникийн/ давхарт иргэн Т.Тт орон сууцны зориулалтаар 68 тоот 214 м2 талбайтай 2 өрөө бүхий хэсгийг Ү-******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэг “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” ,Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэг “...сууцны бус зориулалттай техникийн болон ....үйлчилгээний өрөө зэрэг эд хөрөнгө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. Байрны техникийн өрөөний зориулалтыг өөрчилж тэнд байсан агааржуулалтын вентиляторыг авсны улмаас айл өрхүүд байнгын агаар сэлгэлт хийгдэхгүй, өрөө байр нь чийгтэж цан цохиж мөөгөнцөртсөн, байнгын эвгүй үнэр гардаг болж орон сууцны чанарт мөн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэж тайлбарлажээ.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө /3 дугаар байрны 68 тоот, 214 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг анх иргэн Д.Г******* нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлэгт хавсаргасан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, “М*******” ХХК-ийн төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, “М*******” ХХК иргэн Д.Г******* /ЧЖ61*******/ нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ,  орон сууцны план зураг, фото зураг зэрэг нотлох баримт бичгийг үндэслэн  эрхийн улсийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 1******* дугаар гэрчилгээг бичиж олгосон байна. 

Улмаар уг орон сууцыг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Мөнх-Эрдэнийн өмчлөлд, 2010 оны 6 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Тын өмчлөлд, 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хамтран өмчлөгч нэмэх хэлцлийн үндсэн дээр одоогийн өмчлөгч болох иргэн Т Л, Т.Т нарын өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэжээ. 

Иргэн Т.Л, Т.Т нар нь 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг гаргаж уг орон сууцны хэмжээг 69,09 мкв болгон өөрчилсөн тухай бүртгэл хийлгэж, 32******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. 

Мэдүүлэг гаргагч иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад гаргаж байгаа мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .5-д заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзах, хуулийн 14.2 дахь хэсэгт “хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзах”-ыг хориглосон зохицуулалттай байна.  

Мөн хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг  бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл мэдүүлгийн үнэн зөв байдлыг мэдүүлэг гаргагч этгээд хариуцах бөгөөд бүртгэлийн байгууллага нь баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авч бүртгэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь мэдүүлэг гаргагчийн баримт бичгийг бүрэн гэж үзсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэх ёстой ба тухайн баримт бичгийн үнэн зөв эсэхийг шалгаж тодруулах үүрэг хүлээгээгүй байна.

Иймд анх иргэн Д.Г******* болон одоогийн өмчлөгч Т.Л, Т.Т нараас ирүүлсэн хүсэлт болон түүнд хавсаргаж ирүүлсэн бусад нотлох баримтуудыг үндэслэн маргаж буй орон сууцны давхарт орших 68 дугаар тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл болон уг орон сууцыг өмчлөгч нэр бүхий иргэдэд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн “...Байрны техникийн өрөөний зориулалтыг өөрчилж тэнд байсан агааржуулалтын вентиляторыг авсны улмаас айл өрхүүд байнгын агаар сэлгэлт хийгдэхгүй, өрөө байр нь чийгтэж цан цохиж мөөгөнцөртсөн, байнгын эвгүй үнэр гардаг болж орон сууцны чанарт мөн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа улсын бүртгэлийн үйл ажиллагаа буюу улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан ба улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан орон сууцны дээвэрт байрласан ариутгах татуургын агаар солилцох хоолойг салхивчийн шахтаас дээшээ өндөрлөх, байрны салхивчийн агаар сорох механик системийн тоноглолын зургийн дагуу байршуулж угсрах, дундын өмчлөлийн техникийн өрөөг зориулалтын дагуу хэрэглэх зэрэгт хариуцагч болон гуравдагч этгээд нарыг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй болно. 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч улсын бүртгэл нь хуульд нийцээгүй, зөрчсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар ямар хуулийг, яаж зөрчсөн, нэхэмжлэгч нарын эрх ашиг, сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар огт тайлбарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, дугаар зүйлийн .5, .9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н, Ж.С, Б.Б, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-******* улсын бүртгэлийн дугаарт Чингэлтэй дүүргийн /3 дугаар байрны дугаар /техникийн /давхарт иргэн Тийн Т /РД-ЧР81/, Тгийн Л /РД-ИР75/ нарт орон сууцны зориулалтаар бүртгэж ,гэрчилгээ олгосныг хүчингүй болгож техникийн өрөөг Х СӨХ-ийн мэдэлд шилжүүлж, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд үлдээх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ