Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/01019

 

 

 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй, “******* ******* ******* ******* *******д” *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг гаргуулах тухай” шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг: “******* ******* ******* ******* *******” *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалаар ******* миний урд ажиллаж байсан ажлын байран дахь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар надтай харилцан тохиролцохгүйгээр шууд Төлөвлөлт худалдах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч ажлын байранд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгасан. Гүйцэтгэх захирлын энэхүү шийдвэр Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуульд нийцээгүй, ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Үүний учир миний бие гүйцэтгэх захирлын энэхүү тушаалын холбогдох хэсгийг эс зөвшөөрч компанийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай Монгол Услын хуулийг зөрчин томилсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхад албадан ажиллахыг шаардаж, улмаар үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байрны тохиолдолд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй, ажилтны эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл.

Хоёр: Төрийн өмчит хувьцаат компанийн бизнес төлөвлөгөө /техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалт их засвар, техник зохион байгуулалтын төлөвлөгөө/ гэдэг нь шууд хэдэн тоог нийлүүлээд бэлэн болгодог зүйл биш. Учир нь бизнес төлөвлөгөөг судалгаа, шинжилгээтэй, тооцоотой, нээлттэй ил тод эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, үйлдвэрийн хүчин чадал, дотоод, гадаад орчны нөлөөлөл зэрэгт тулгуурлан борлуулалтын орлого, өртөг зардлыг нарийн урт хугацаатай хийн бодитой үндэслэлтэй боловсруулдаг.

2023 оны 05 дугаар сард болсон “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх” төсөл 2024 онд эхлэхтэй холбогдуулан хурал компанийн сургуулийн өрөөнд хийсэн. Тус хурлын талаарх ямар ч мэдээлэл өгөөгүй, тухайн үед 2024 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөө яах уу гэж гүйцэтгэх удирдлагаас асуухад чиглэл, үүрэг даалгавар өгөөгүй.

Миний бие өөрийн ажлын байрны тодорхойлолтын дагуу өмнөх урьд жилүүдээс бизнес төлөвлөгөөг 8, 9 сараас эхлэн ирэх оны зорилтот түвшний төслөө хийх талаар гүйцэтгэх удирдлагаас чиглэл авч төлөвлөгөө боловсруулах график гарган батлуулан хийж эхэлдэг байсан. 2023 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа авч дуусаад гүйцэтгэх захиралтай уулзаж энэ талаар асуухад “...болоогүй, төлөвлөгөө тодотгож байгаа” гэж хариулсан. Намайг 2023 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байх үед 2023 оны техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшинг тодотгож, ТУЗ-өөр батлуулсан байсан. Гэвч энэ тухай надад огт хэлээгүй, гарсан тогтоол, шийдвэрийг өгөхгүй, танилцуулахгүй байж байгаад шилэн дансанд мэдээлэл оруулж тавих үедээ ХҮХ-ийн дарга А.Төгсмандахаас мэдэж 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр танилцсан.

2023 оны 09 дүгээр сарын 12-нд ээлжийн амралтын дутуу хоногоо авах хүсэлтэй байгаа талаар гүйцэтгэх захиралд хэлэхээр ороод “...амралтын дутуу 8 хоногоо авъя” гэхэд “за” гэж хэлээд өөр зүйл огт хэлж яриагүй. Тэгээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 13-нд ТУЗ-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор бүтцийн өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга надад өгсөн. Мэдэгдэл өгөөд дараа нь ямар албан тушаалд томилох боломжтой талаар огт танилцуулахгүй, танилцуулах шаардлагагүй гэж байгаа нь би цаашид ажиллахад тодорхойгүй, ойлгомжгүй, эс үйлдэхүй үзүүлсэн үйлдэл болоод явсаар л байсан. Гүйцэтгэх удирдлага намайг огт дуудаж уулзаагүй мөн өгсөн мэдэгдлийн хугацаа ч дууссан байсан. 2023 оны 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн сүүлээр ЗУХ-ийн дарга манай өрөөнд орж ирээд “...цалин нэмэгдэх тооцоолол гаргаж өгнө үү” гэхэд нь “9 дүгээр сарын гүйцэтгэл баланс хаагаагүй, мөн тайлант оны 3 дугаар улирлын баланс гарах ёстой гарахаар нь гаргаад өгье” гэсэн. Санхүү бүртгэлийн хэлтэс 9 дүгээр сарын гүйлгээ балансыг 10 дугаар сарын 19-нд хаасны дараа илүү цагаар сунган сууж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цалингийн тооцоолол хийгээд ЗУХ-ийн дарга д цаасаар өрөөнд нь оруулж өгсөн. Дараа нь ЗУХ-ийн дарга “гүйцэтгэх захиралд яаралтай цалингийн тооцооллын тайлбар хэрэгтэй байна, Төлөөлөн удирдан зөвлөл, ЭХЯамны төрийн нарийн бичгийн даргад танилцуулна” гэж орж ирэхээр 3 дугаар улирлын ТЭЗҮ-ийн товч мэдээлэл, цалингийн зардлын гүйцэтгэл болон цалин нэмэгдүүлэх үндэслэл тооцооны саналыг тусган бичээд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗУХ-ын дарга д телеграммаар өгсөн.

Миний бие төлөвлөлтийн менежерийн ажлын байрны тодорхойлолтоор  Гүйцэтгэх захирлын шууд удирдлага доор ажиллаж үүрэг даалгавар чиглэл авч ажилладаг. Гэтэл ЗУХ-ийн дарга аар дамжуулж ажил үүрэг даалгавар өгч байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирал өрөөндөө дуудаж “...чи юу хийж байна, яагаад 2024 оны ажлын төлөвлөгөө хийхгүй байна” гэж өндөр чанга дуугаар загнаж уурласан хариуд нь би мэдэгдэл авсан мөн 2024 оны ажлын төлөвлөгөөг хийх талаар таниас 6 дугаар сард, мөн 9 сард асуухад огт тэр талаар үүрэг даалгавар өгөөгүй, мөн ирэх оны төлөвлөгөөг 8, 9 сард хэрхэн хийх талаар ярилцаж ажлын төлөвлөгөө хугацаатай гарган батлуулж төлөвлөгөө хийж эхэлдэг. Одоо би 2-3 сар сууж хийдэг төлөвлөгөө шууд ийм богино хугацаанд хийж амжихгүй ямар ч үндэслэл тооцоо судалгаагүй төлөвлөгөө хийгдэх болно үүнээс гарах хариуцлага, эрсдлийг хэн хүлээх вэ? Өнгөрсөн жил 2023 оны бизнес төлөвлөгөөг /техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг/ 2023 оны 11 сарын 15-нд Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хороонд танилцуулж хамгаалаад, ТУЗ-ийн хурлын хурлаар хэлэлцүүлэн Эрчим ******* яаманд хүргүүлж батлуулсан. Өнөөдөр 11 дүгээр сарын 01-ний өдөр одоо би хоёр 7 хоногийн дотор 2-3 сар хийдэг бизнес төлөвлөгөөг яаж хийх юм бэ амжихгүй, өдөр шөнөгүй, ямар ч амралтгүйгээр яаж хийх юм гэхэд гүйцэтгэх захирал илүү цагаар ажлаад хий гэж тулган шаардаж , “би тушаал гаргаж чамаар хийлгүүлнэ” гэж дарамталсан. Компанийн гүйцэтгэх захирлын гаргаж буй энэ үйлдэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан “ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан” тул төлөвлөгөө хийхээс миний бие татгалзсан.

Үүний маргааш буюу 2023 оны 11 сарын 02-ны өглөө Гүйцэтгэх захирал өрөөндөө дуудаж Нараа өчигдөр чамайг би янз бүрээр элдвээр хэлж загнаж, цочроосон бол уучлалт гуйж байна, чи бид хоёр өмнө нь их сайхан хамтрач ажиллаж байсан, юунаас болоод үл ойлголцов, чамайг янз бүрийн байдлаар өрөөсгөл ойлгосон зүйл байгаа байх гээд уучлалт хүсч байна чи энийг ямар байдлаар хүлээж авах нь чиний хэрэг. Цаашдаа чи яаж, ямар шийдвэр гаргах нь чиний асуудал. /Энэ талаар дэлгэрэнгүй биш товч дурдав/.

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бизнес төлөвлөгөө хийх ажлын хэсгийн тушаал захирлын туслах телеграммаар өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхий инженер өрөөндөө дуудаж ажлын хэсэг хуралдсан. Хурлын дараа ажлын хэсгийн нарийн бичиг Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бизнес төлөвлөгөө болосвруулах ажлын төлөвлөгөө өгсөн. Тус төлөвлөгөөний 8 дахь хэсэгт төлөвлөлтийн хэсэг нь гүйцэтгэх удирдлагын болон ТУЗ-ын зардал, харилцаа холбоо, албадан томилолт, гадны үйлчилгээний хөлс болон бусад орлого зарлага, цалин НДШ зардал, ТЭЗҮ зорилтот түвшний төлөвлөгөө гэсэн ажлуудыг 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгөх жагсаалт өгсөн. Төлөвлөлтийн эдийн засагч 2023 оны 11 дүгээр сарын 7-21-ний өдрийн хооронд өвчтэй байсан тул цалингийн төлөвлөгөө хийгдээгүй, мөн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ТУЗ-ын нарийн бичгийн дарга Т.Болортуяад ТУЗ-ын зардлын төлөвлөгөөний санлаа өгөхийг хэлсэн боловч надад өгөөгүй. Бусад томилолт, холбоо, удирдлага, гадны үйлчилгээ, үйл ажиллагааны бусад орлого зарлагыг бол хийсэн. Гэвч ажлын хэсгийн нарийн бичиг надаас аваагүй. 2024 оны ТЭЗҮ-ийг нэгтгэх боломжгүй, төлөвлөгөө хийх ямар ч нөхцөл боломжоор хангаагүй, ирэх оны төлөвлөгөөг 2-3 сарын хугацаанд, үндэслэл тооцоолол судалгаатай, компанийн мөрдөж буй дүрэм журам, дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрүүдийг баримтлан боловсруулдаг. Тус төлөвлөгөөг миний бие сүүлийн 10 гаруй жил Төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдэд танилцуулан хамгаалж, төлөвлөгөө батлуулдаг. Ингэж санаатайгаар бага цаг хугацаатайгаар үүрэг даалгавар өгч үүнээс гарах сөрөг үр дагавар, хийх боломжгүй болтол тулган шаардаж байгаа нь миний эсрэг компанийн удирдлага болон удирдах албан тушаалтнууд үгсэн хуйвалдан үйлдэж буй хэрэг гэж үзэж байна. Энэ гаргаж буй үйлдлүүд ньхөдөлмөрийн тухай хуулийн Монгол Улсын хуулийн суурь зарчим, Эрчим ******* сайдын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 196 дугаар тушаалаар баталсан “Эрчим ******* салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.5, 2.2.6, 2.2.10, 2.2.26 дахь заалтуудыг зөрчиж ажилтан миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Гурав: Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн “******* ******* ******* ******* *******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан цаг мөчөөс эхлэн байнга сэтгэл зүйн болон ажлын байрны дарамтыг үзүүлж байна. Олгох ёстой цалин, хөлсийг өгөхгүй байх, элдэв янзаар харааж загнаж байгаад харамсаж байна. Үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөн хуулийг даган мөрдөж хуульд нийцсэн арга хэмжээ авахаас зайлсхийж байгаад харамсаж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Ганболдын Нарантуяа миний бие “******* ******* ******* ******* *******” *******-тай үүссэн хөдөлмөрийн эрхийг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024 оны 03 сарын 18-ны өдөр “******* ******* ******* ******* *******” *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс /цаашид маргаан таслах комисс гэх/-т гомдол гаргасан. Гомдлын дагуу 2024 оны 04 сарын 01-ний өдөр Маргаан таслах комиссын хурал болсон талууд зөвшилцөлд хүрээгүй. Маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг 2024 оны 04 сарын 09-ний өдөр гардаж авсан. Улмаар маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч ******* аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 04 сарын 15-ны өдөр гаргасан. Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 сарын 25-ны өдөр ******* амйгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны худалдааны шийдвэр, тэмдэглэлийг 2024 оны 04 сарын 29-ний өдөр гардаж авсан.

Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөн олгож өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* ******* ******* *******” *******-ийн төлөвлөлтийн менежерээр ******* ажиллаж байсан.

******* аймагт Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөж байгаатай холбогдуулан Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлын хэсгийг “******* ******* ******* ******* *******” *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/107 дугаар тушаалаар томилсон.

“******* ******* ******* ******* *******” ******* Гүйцэтгэх захирлын А/107 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай хурлыг ирц бүрэн, 100 хувьтай хуралдсан. Энэ хурлаар тушаараар томилогдсон ажлын хэсгийг танилцуулж, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөж байгаатай холбогдуулан Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах тухай хэлэлцсэн.

Хурлаас: 1. Ажлын төлөвлөгөөг гарган яаралтай батлуулах

2. Төлөвлөгөөний дагуу ажлын хэсгийн гишүүд цех, алба, хэлтсүүдээс  өгсөн саналуудыг нэгтгээд бизнес төлөвлөгөө боловсруулах шийдвэр гарсан.

            Энэ хуралд ******* оролцож, хэлтэс бүрт хамааралтай, хугацаатай ажил хийгдэх гэж байгааг ойлгож, хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан.

            Ингээд ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “******* ******* ******* ******* *******” *******-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах 10 заалт бүхий ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан ба ажлын төлөвлөгөөний биелэлтийг явцын байдлаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 02 дугаартай хурлаар хэлэлцэж дүгнэхэд төлөвлөгөөний 8 дахь хэсэгт заагдсан *******д хамаарагдах Төлөвлөлтийн хэсэгт хамаарах ажлууд тухайлбал, гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн зардал, Харилцаа холбоо, албан томилолт, гадны үйлчилгээний хөлс болон бусад орлого, зардал, цалин, НДШ зардал, Техник эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөө нэгтгэх боловсруулах ажлууд огт хийгдээгүй төлөвлөгөөний биелэлт 81 хувьтай гарсан.

            ******* нь “******* ******* ******* ******* *******” ******* Гүйцэтгэх захирлын А/107 дугаар тушаалаар ямар ажлын хэсэгт орсоноо мэдсэн тухайлбал, ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай хуралд биечлэн оролцож, цех, алба хэлтсүүдээс хийж гүйцэтгэх төлөвлөгөө гаргаж ажиллах гэж байгааг ойлгосон.

            Гэвч өөрийн хариуцсан ажлын чиглэлээр хийж гүйцэтгэвэл зохих ажлыг хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/479 дүгээр тушаалаар Компанийн Дотоод журмын 8.4.32, хөдөлмөрийн гэрээний заалт, гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн биелүүлж, ажил олгогчийн цаг үеийн шинжтэй үүрэг даалгаварыг шуурхай биелүүлж ажиллах” заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй тул Дотоод журмын 8.1.4 “Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.

            Компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу ажлын байрны асуудлыг эс зөвшөөрсөн маргаан нь шат шатны байгууллагаар дамжин ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

            Энэ шалтгаан нь албан тушаалын цалинг аваад ажиллаж байгаа *******гийн хувьд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

            Иймд Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: “*******” *******-ийн  гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/479 дүгээр тушаал /хм-ийн 8-р тал, /, ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэр /хм-ийн 9-10-р тал/, тэмдэглэл /хм-ийн 11-14-р тал/, *******гийн ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хм-ийн 15-18-р тал/, “*******” *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дугаартай тэмдэглэл /хм-ийн 19-25-р тал/, *******гийн “*******” *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гаргасан 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн гомдол /хм-ийн 26-29-р тал/ зэрэг болно.

4. Хариуцагчаас дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: хариу тайлбар /хм-ийн 37-38-р тал/, “*******” *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хм-ийн 121-р тал/, “*******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/88 дугаар тушаал /хм-ийн 87-97-р тал/, “*******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/107 дугаар тушаал /хм-ийн 98-р тал/, “*******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/479 дүгээр тушаал /хм-ийн 99-р тал/, *******гийн “*******” *******-ийн захиргаанд гаргасан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тайлбар /хм-ийн 100-103-р тал/,  гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/107 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл /хм-ийн 60-63-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл /хм-ийн 64-66-р тал/, 2023.11.07-ны өдрийн “*******” *******-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын төлөвлөгөө /хм-ийн 67-68-р тал/, 2023.11.27-ны өдрийн “*******” *******-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын төлөвлөгөө /хм-ийн 69-70-р тал/, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хм-ийн 71-72-р тал/, “*******” *******-ийн гүйцэтгэх захиралд оруулсан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн санал /хм-ийн 104-р тал/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт /хм-ийн 105-107-р тал/, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт /хм-ийн 108-110-р тал/, *******гийн цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл /хм-ийн 111-р тал/, “*******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах тухай” А/133 дугаартай тушаал /хм-ийн 112-120-р тал/, “*******” *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” 18 дугаартай тогтоол /хм-ийн 122-123-р тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ******* ******* ******* ******* ситемийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөж олгохыг даалгах тухай шаардлагыг гаргасан.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журам болон гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ биелүүлээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

            Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цуглсарсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ******* ******* *******-д Төлөвлөлтийн менежер болон Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст Үйлдвэрлэлийн эдийн засагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт  зэргээр тогтоогдож байна.

2. Компанийн бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн А/107 дугаартай тушаал гарч байгуулжээ. Нэхэмжлэгч уг ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон ба уг ажлын хэсэг Бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын төлөвлөгөө боловсруулж, хариуцах эзэн, хугацааг тогтсон ба нэхэмжлэгч ******* нь төлөлгөөний 8-д тусгагдсан Гүйцэтгэх захирал ТУЗ-ын зардал, Харилцаа холбоо, албан томилолт, гадны үйлчилгээний хөлс болон бусад орлого, зардал, Цалин НДШ зардал, Техник эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтод түвшний төлөвлөгөө гаргах ажлыг хариуцуулсан байна.

Дээрх ажлын хэсэг 2023 оны 11 сарын 06-ны өдөр хуралдаж хийх ажлуудыг бүх ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, 2023 оны 11 сарын 27-ны өдөр дахин хуралдаж хийж буй ажлын явцыг хэлэлцсэн байна. Тус хуралдаанаар ******* нь төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгээгүй, хийхгүй гэдгээ илэрхийлсэн болох нь хурлын тэмдэглэл болон нэхэмжлэгч, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараар тогтоогдож байна.

3. Хариуцагч буюу ажил олгогч нэхэмжлэгч *******г 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлын хэсэгт томилогдож, ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан удирдлага, харилцаа, холбоо, томилолт, бусад орлого, зардлын тооцоо, техник эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөө гаргах ажлыг хийж гүйцэтгээгүй буюу ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг 2023 оны 12 сарын 26-ны өдөр ногдуулжээ.

4. Нэхэмжлэгч нь уг сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч ******* ******* ******* ******* ******* *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2024 оны 3 сарын 18-ны өдөр гомдол гаргасаныг тус комисс 2024 оны 04 сарын 08-ны өдөр хуралдаж талууд зөвшилцөлд хүрээгүй тул ******* аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 04 сарын 16-ны өдөр ******* гомдол гаргасаныг 2024 оны 04 сарын 25-ны өдөр хуралдаж талууд харилцан тохиролцоогүй буюу  04 дугаартай шийдвэрийг гаргажээ. /хэргийн материалын 9-10-р тал/

 Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна.

Талууд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандсан байна.

5. Нэхэмжлэгч нь Төлөвлөлтийн хэсэгт, Төлөвлөлтийн менежерээр ажиллаж байсан ба 2023 оны 7 сарын 28-ны өдөр батлагдсан Ажлын байрны тодорхойлолтын /хүснэгт/ 10 дугаарт дугаарлагдсан Зорилт 2, 10.2-т Компанийн жил бүрийн бизнес төлөвлөгөө боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, төлөвлөгөөг нэгтгэн батлуулах, хэрэгжүүлэх гэж ажлын байрны үндсэн зорилтоор тодорхойлсон байна.               /хэргийн материалын 108-р тал/ Энэ ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч ******* танилцаж гарын үсгээ зурсан байна.

Хариуцагч компанийн бүтцийн өөрчлөлт болж Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэсийн Үйлдвэрлэлийн эдийн засагч гэх албан тушаалд нэхэмжлэгч ******* 2024 оны 12 сарын 01-ний өдрөөс томилогдсон ба уг албан тушаалын Ажлын байрны тодорхойлолтыг 2023 оны 12 сарын 01-ны өдөр баталжээ. /хэргийн материалын 105-107-р тал/  Уг тодорхойлолтын 10 дугаарт дугаарлагдсан Зорилт 2, 10.2-т Компанийн жил бүрийн бизнес төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөг нэгтгэн батлуулах, хэрэгжүүлэх гэж ажлын байрны үндсэн зорилгыг тусгасан байна.

6. Нэхэмжлэгч нь шинээр боловсруулсан ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй, тухайн ажлын байранд өөрийн хүсэл зориггүйгээр буюу өөртэй нь зөвшилцөлгүй томилж, ажлын байрны чиг үүрэг тодорхойгүй байсан, мөн 2024 оны бизнес төлөвлөгөөг 7 хоногт хийх боломжгүй, биелэгдэх боломжгүй даалгаварыг ажил олгогчоос өгч, зориуд арга хэмжээ авсан гэж ******* ******* ******* ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Ажилтан дараах үндсэн үүрэгтэй гэж, мөн хуулийн 42.2.1-т ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэж, мөн хуулийн 42.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж тус тус хуульчилсан.

7. Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ******* ******* *******-д 2006 оноос  эхлэн ажилласан ба 2016 оноос 2023 оны 12 сар хүртэл Төлөвлөлтийн менежер гэх ажлыг хийж гүйцэтгэж байжээ. Төлөвлөлтийн менежерээр ажиллаж байх хугацаандаа тухайн байгууллагын дараа оны бизнесийн төлөвлөгөөг жил бүр хийж гүйцэтгэж байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Энэхүү төлөвлөгөөг хийхэд 2-3 сарын хугацаа шаардлагатай ба 2024 оны төлөвлөгөөг хийж гүйцэтгэхэд өгсөн хугацаа хангалтгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримтыг хэрэг ирүүлээгүй.

Тухайлбал жил бүр энэ төлөвлөгөөг хийхэд хэдий хугацаа шаардлагатай байдаг, үүнийг ямар төлөвлөгөөгөөр хийж байсан гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй ба 2023 оны 07 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ******* ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Мөн 2023 оны 07 сарын 06-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.1-т Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх 8.4.6-д Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, 8.4.8-д Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах, 8.4.11-т Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон ажлын шаардлагаар шилжүүлсэн ажлын байранд ажиллах зэрэг үүргийг тус тус ажилтан хүлээхээр зохицуулсан байна.

8. 2023 оны 12 сарын 01-ны өдрөөс тус компанид бүтцийн өөрчлөлт хийгдэж нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төлөвлөлтийн менежер албан тушаалын нэршил нь Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэсийн Үйлдвэрлэлийн эдийн засагч болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэхэмжлэгч *******гийн хийж гүйцэтгэж байсан ажил, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн боловч гүйцэтгэдэг ажил, үүрэг нь тухайн байгууллагат хэвээр хадгалагдаж байгаа нь 2023 оны 7 сарын 28-ны өдөр батлагдсан Ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Ажлын байрны тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаал нь дараах эрх зүйн хэм хэмжээг үндэслэн гарсан байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж,  123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, 123.2.3-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасан.

9. Нэхэмжлэгч буюу ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг болох 2024 оны байгууллагын бизнес төлөвлөгөөг боловсруулах үүргийг  ажил олгогчийн өмнө хүлээсэн байна. Гэтэл энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хуульд заасан арга хэмжээг ажил олгогч авч “сахилгын шийтгэл” ногдуулсан болохыг буруутгах үндэслэлгүй байна. Иймд Сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан гомдлоор үүсэх хэрэг ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д гомдлоор үүсэх хэрэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр тус тус хуульчлан зохицуулсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн ******* ******* ******* ******* ******* Төрийн өмчит ХК-ийн захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөж олгохыг даалгах тухай ******* ******* ******* ******* ******* Төрийн өмчит ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 156 дугаар зүйлийн 156.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ