Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0891

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК /РД:/

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Га,

Гуравдагч этгээд: Ш нарын хооронд үүссэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Д.Га, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Б.О, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гад холбогдуулан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. М" ХХК болон Ш 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр D24 дугаартай Ш,-ын гэрээг байгуулжээ.

3. М" ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 дугаар Гэрээнээс татгалзах тухай албан бичгийг Шд хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт Тус компанийн хувьцаа эзэмшигч Бийн Т Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар манай компани төрийн худалдан авах ажиллагааны оролцогч байж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Манай хоёр байгууллагын хооронд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр D24 дугаартай "Ш,"-ын гэрээ байгуулсны дараа компанийн хувьцаа эзэмшигчээс мэдэгдэл хүсэлт, ТУЗ-ын зүгээс тус гэрээ байгуулсан асуудал нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй хэмээн нийцлийн зохих арга хэмжээ авч ажиллахыг компанийн удирдлагын багт даалгасан болно.

Бидний зүгээс тус асуудлыг судлан үзэж мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дугаар зүйлийг тус тус үндэслэн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу гэрээнээс татгалзаж байна.

Бид хэдий хувьцаа эзэмшигчдээс үл хамааран бизнесийн зарчмаар, аливаа ашиг сонирхлын зөрчилгүйгээр олон жилийн турш бизнесийн үйл ажиллагаагаа хэвий үргэлжлүүлж байсан хэдий ч хуулийн дээрх зохицуулалтын улмаас та бүхэнтэй эхлүүлсэн хамтын ажиллагааг энэ хүргээд дуусгах болсондоо хүлцэл өчиж байна.

Иймд дээрх нөхцөл байдлын улмаас D24 дугаартай гэрээг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон дуусгаж, хураамжийн буцаан шилжүүлэх шаардлага үүссэн тул харгалзах нэхэмжлэлийг яаралтай ирүүлнэ үү гэжээ.

4. Шөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/07 дугаар бүхий Дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж түүндээ Ш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугааp зүйлийн 47.1-д Ш,ын хураамжийг улсын төсвөөс хариуцна. гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ш,ын тендер шалгаруулалтыг 2013 оноос хойш зохион байгуулж байна.

Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журамд заасныг үндэслэн 2025 оны Ш,-ын тендер шалгаруулалтыг 2024 онд зохион байгуулахад М ХХК оролцож шалгарсан бөгөөд талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр D24 дугаартай гэрээ байгуулагдаж, төлбөрийг улсын төсвөөс шилжүүлсэн.

Гэвч М ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын ың 27-ны өдрийн 01/11-1933 дугаар "Гэрээнээс татгалзах тухай" албан бичгийг Шд ирүүллээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасны дагуу гэрээтэй холбоотой асуудалд улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, мэргэжил арга зүйн чиглэл өгнө үү гэх агуулгаар хандсан.

5. Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар хяналт шалгалтын удирдамжаар Энэхүү шалгалтын зорилго нь удирдамжийн хавсралтад заасан аж ахуй эрхлэгчтэй холбоотойгоор хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн эсэхийг дүгнэх, гарсан дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж зөрчлийг арилгуулах, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад хамруулах санал гаргахад оршино, Хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 30 хоногт багтаан гүйцэтгэнэ. Шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын хугацааг 30 хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай мэдэгдэх үүрэгтэй. Хяналт шалгалт хийх хугацаанд улсын байцаагчийн дүгнэлт гаргах хугацаа хамаарахгүй гээд тус удирдамжийн хавсралтын 5-д Шалгуулагчийн нэр: М, Регистр:, Төсөл, арга хэмжээний нэр, дугаар, Ш,ын үйлчилгээ үзүүлэх гэрээ, D24*******, Хүсэлт ирүүлсэн байгууллага: Ш, Ирүүлсэн мэдээллийн утга: Гэрээний үүргийн зөрчил, Хуулийн заалт: Хуулийн 56.5.3, Хариуцсан байцаагч: Д.Га гэжээ.

6. Улмаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтээр 3.1. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь оролцогчтой холбоотойгоор хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн эсэхэд дүгнэлт гаргах эрх хэмжээтэй тул М ХХК-ийн Штэй байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр D24 дугаартай гэрээнээс татгалзсан асуудал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт гаргах боломжгүй байна. 3.2. М ХХК-аас Штэй байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн D24 дугаартай Ш, гэрээ-нээс татгалзсан асуудал нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана: 56.5.3.улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр худалдан авах... гэрээнээс татгалзсан" нөхцөл гэж үзэх үндэслэлтэй байна

Учир нь Шөөс Ш******* дугаартай Ш,ын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ш*******/01/01 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ш******* дугаартайгаар хоёр удаа зарласан байх ба М ХХК-ийг тухайн тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгаа (1 бүлэг)-ны 5.2-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиглах сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.1, 201, 21 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна. гэж, 13.3-т Оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцна. гэж тус тус заасны дагуу тендер бэлтгэж ирүүлсэн гэж үзэхээр бөгөөд өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн, худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн тендер илгээх маягт 1 болон тендерт хавсаргасан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/11-1671 тоот албан бичгээр Оролцогч, түүний түншлэлийн гишүүнтэй холбоотойгоор тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй 2.2. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд биш; 2.4. Оролцогчийг төлөөлж буй этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтад заасан хязгаарлалтад хамаарахгүй. 6. Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 6 дугаар зүйл, 13.4 болон 17.1-д заасныг зөрчсөн, эсхүл тендерт хуурамч баримт бичиг, мэдээллийг хүргүүлсэн бол уг тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж тооцохыг хүлээн зөвшөөрч байна. гэж мэдэгдсэн байна.

М ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 тоот гэрээнээс татгалзах тухай албан бичгээс үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигч Бийн Т Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн болохыг мэдэгдсэн байгаа нь худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлсэн тендер илгээх маягт 1 болон тендерт хавсаргасан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/11-1671 тоот мэдэгдлээс зөрүүтэй байна. 4. Хяналт шалгалтын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн дараах дүгнэлт гаргаж байна. 4.1. "М" ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. 4.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг үндэслэн М ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг мэдэгдэж байна... гэж шийдвэрлэжээ.

7. Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргаж, тус гомдолд Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/5506 дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна. гэж, 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь заалтад Улсын байцаагч нь улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, эсхүл захиалагч хохирол барагдуулахыг шаардсантай холбоотой дүгнэлт гаргана гэж тус тус заасан.

Танай компани Штэй байгуулсан 2024 оны 12 дугааp сарын 17-ны өдрийн D24 дугаартай Ш, гэрээ-нээс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 тоот албан бичгээр татгалзсан нь улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд оролцогч этгээд тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй юм

Иймд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг мэдэгдэж байна гэх хариуг хүргүүлсэн байна.

8. Нэхэмжлэгч М ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М ХХК нь даатгалын төрөлжсөн үйлчилгээг дагнан эрхэлдэг компани юм.

2024 оны 08 дугаар сард зарлагдсан Шөөс зарласан Ш,ын үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтад манай компани оролцож, шалгарсан бөгөөд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удирдлага болгон өмнөх оролцож байсан тендерүүдийн нэгэн адилаар оролцсон болно.

Тендерийн комисс манай компанийг хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан гэж дүгнэн гэрээ байгуулахаар саналаа ирүүлэн, албажуулсан болно.

Шийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1992 дугаар гэрээ байгуулах тухай албан бичиг ирүүлснээр гэрээг байгуулсан болно.

Бид тухайлсан нэг мэргэжлийн дагнасан байгууллага тул тухайлсан хуулийн зөвлөх багаас зөвлөгөө авсны дүнд бид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар төрийн (төсвийн) худалдан авах ажиллагааны оролцогч байж болохгүй тухай зөвлөмжийн хүрээнд нэн даруй өөрийн зүгээс хамаарах бүхий л арга хэмжээгээ авч зохих ёсоор мэдэгдэл албан бичгүүдийг явуулсан. Хэдийгээр дээрх хуулийг мэдээгүй нь манай шийдвэр гаргах түвшний алдаа гэлээ ч үүнийг хүлээн авсан тал огт буруугүй гэж дүгнэн цаашлаад хар жагсаалтад оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компанийн үүсгэн байгуулагч ард түмний төлөөлөгч болон УИХ-д сонгогдсоноос хойш 1 сарын дараа, анх удаа төрийн тендерт оролцсон тул бид энэ талаар мэдээлэл мэдлэггүй байсан болно.

Тендерийн комисс болох үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалт явуулахдаа, мөн гэрээний санал илгээхдээ, гэрээг байгуулахдаа гээд 3 удаа тендер нь хуульд нийцсэн эсэхийг нягталсан байх ёстой бөгөөд хуульд заасан шаардлага шалгуур хангасан, сонирхлын зөрчлийн хоригт ороогүй эсэхийг нягтлах нь тендерийн комисс буюу үнэлгээний хорооны үүрэг билээ. Сонгон шалгаруулалтын комисс хуулийн 7 дугаар зүйлд зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах бөгөөд аль нэг нөхцөл үүссэн бол ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр заасны нэг нь дээрх хориг байна.

Хуулийн байгууллага, хууль хэрэгжүүлэгч төв байгууллага нь хянах үүргээ биелүүлээд биднийг сонгон шалгаруулалтын шатнаас хассан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Гэрээг 2 тал байгуулдаг. Гэрээний санал тавьсан тал нь бус хүлээн авсан тал нь бүрэн буруутаж байгаа хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна. Бид санаатай нуун дарагдуулсан, дутуу мэдээлсэн зүйл огт байхгүйн дээр хуулийн этгээд, түүний үүсгэн байгуулагчийн мэдээлэл нийтэд нээлттэй мэдээлэл тул үүнийг сонгон шалгаруулалтын комисс хуульчид тул мэдэх ёстой, мөн дээрх хуулийг хэрэгжүүлэгчид тул мэдэх үүрэгтэй хүмүүс юм.

Дээрх гэрээ нь хэрэгжих хугацаанаас өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 дугаар албан бичгээр гэрээнээс татгалзаж буй мэдэгдлээ бид илгээсэн болно.

Хяналт шалгалт хийсэн улсын байцаагч Д.Га нь 13 дугаартай дүгнэлтийг гаргасан ба манай компанийг хуурамч баримт бичиг ирүүлсэн гэж үзэн, дүгнэлтийн 4.2 дахь хэсэгтээ Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг үндэслэн М******* ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг гаргаж, Сангийн яаманд хүргүүлсэн нь үндэслэлгүй байна. Зөрүүтэй мэдүүлсэн нь санаатайгаар, хуурамчаар баримт үйлдсэн хэрэг биш бөгөөд ийнхүү зөрүүтэй мэдүүлснээ гэрээг хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө уулзаж, мөн албан бичгээр мэдэгдэж гэрээнээс татгалзсан болно.

Хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахад 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/5506 дугаартай албан бичгээр улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Улсын ерөнхий байцаагчийн албан бичгийг шуудангаар 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан болно.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг баримт бичгийг өөрчилсөн, худал мэдүүлсэн, мэргэжлийн алдаа гаргасан зэрэг ноцтой зөрчил оногдуулдаг шийтгэлийн нэг төрөл. Бидний хувьд гэрээний байгуулагдмагц хянуулсны дүнд зөрчилдөөн үүсэж болзошгүй нөхцөл байдал болохыг дүгнэн нэн даруй гэрээнийхээ нөгөө талд хандсан асуудлыг шийдвэрлэх бүхий л алхмыг хийсэн.

Улсын байцаагч нь мэргэшсэн хуульчдад зөвлөмж хүргүүлэх, хариуцлагын асуудлыг огт дурдаагүй хэрнээ хуультай зөрчилдөх нөхцөл үүсэж болзошгүй гэж санаачилга гаргасан талыг эрхээ хязгаарлуулсан этгээдийн хар жагсаалтад оруулахаар дүгнэлт гаргаж буй хууль тогтоомж хийгээд шударга ёсонд нийцэхгүй байна. Энэхүү жагсаалт нь 3 жилийн хугацаатай гэх боловч үйл ажиллагааны бүхий л явцад дурдагдах эрх зүйн байдлыг ноцтой дордуулсан шийтгэл болох боломжтой юм. Иймд Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Д.Гаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М ХХК-ийн нэхэмжлэлтэй Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул улсын байцаагчаас дараах хариу тайлбарыг гаргаж байна.

М" ХХК нь Штэй 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан D24 дугаартай Ш,-ын гэрээнээс тус компанийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 тоот албан бичгээр татгалзсан асуудал нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь заалтад заасан нөхцөл эсэхэд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай Шийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/07 тоот албан бичиг Сангийн яаманд ирүүлсэн.

Шөөс ирүүлсэн М ХХК-д холбогдох мэдээллийн дагуу явуулсан хяналт шалгалтаар "М" ХХК нь Штэй байгуулсан байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн D24******* дугаартай Ш, гэрээ- нээс тус компанийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 тоот албан бичгээр татгалзсан асуудал нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана: 56.5.3.улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр худалдан авах гэрээнээс татгалзсан; 56.5.2 энэ хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн; нөхцөл гэж үзэх үндэслэлтэй болох нь тогтоогдсон. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд Шөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа 2025 оны Ш, Ш******* дугаартай цахим тендерт М ХХК-ийн ирүүлсэн 1,201,200,000 төгрөгийн үнийн санал бүхий тендер ХАМГИЙН САЙН үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11, 30 дугаар зүйлийн 30.1-д тус тус заасны дагуу Шийн даргын 2024.11.25-ны өдрийн 01/1992 дугаар албан бичгээр М ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор гүйцэтгэлийн баталгаа ирүүлж гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Ш болон М ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан D24 дугаартай 2025 оны Ш,-ын гэрээний 10.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр болж, 1 жилийн хугацаанд хүчинтэй байна.

М ХХК-ын гүйцэтгэх захирал С.А*******гийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу гэрээ хүчин төгөлдөр үйлчилснээс хойш 10 хоногийн дараа тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Т нь УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан манай компани төрийн худалдан авах ажиллагааны оролцогч байж болохгүй нөхцөл байдал үүссэн тул Гэрээнээс татгалзах тухай 01/11-1933 дугаар албан бичиг ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэж заасан.

М ХХК нь Шөөс зарласан 2025 оны Ш,-н тендерт 2024 оны 10 дугаар сар болон 11 дүгээр сард нийт хоёр удаа оролцсон. Ингэхдээ М ХХК-ийн 2024.10.09-ний өдрийн 01/11-1474 болон 2024.11.15-ны өдрийн 01/11-1671 дүгээр Үйлчилгээ үзүүлэгчийн тендер албан бичгүүдийг ирүүлэхдээ 2.1 болон 2.2-т тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд биш гэсэн нөхцөлийг баталж, тендер ирүүлсэн.

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч болон гуравдагч этгээд нь тендер ирүүлсэн талын нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа гэдгийг мэдэх боломжгүй бөгөөд түүний үнэн зөв байдлыг хариуцахгүй.

Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр даатгалын гэрээний хураамж болох 1,201,200,000 төгрөгийг Төрийн сан банкны /10*******/ тоот дансанд шилжүүлсэн байсан.

Ш болон М ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан D24 дугаартай 2025 оны Ш,-ын гэрээний 10 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэлийг заасан бөгөөд гэрээнээс татгалзах талаар зохицуулалтгүй, даатгуулагч Ш гэрээний үүргээ зөрчөөгүй байтал даатгагч гэрээнээс татгалзсан.

Энэ нөхцөл байдал нь 2024 онд шилжсэн даатгалын хураамжийг 2025 онд хэрхэн шийдвэрлэх, дахин тендер зарлах боломжтой эсэх, зарласан тохиолдолд шинэ тендер шалгарах хүртэлх хугацаанд гарсан даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг гаргуулах зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэсэн.

Иргэний хуульд гэрээний тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хязгаарласан байдаг. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, эсхүл захиалагч хохирол барагдуулахыг шаардсан, бол Улсын байцаагч оролцогчтой холбоотой дүгнэлт гаргахаар заасан.

Үүний дагуу даатгагч М ХХК гэрээнээс татгалзсан асуудалд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар Шийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/07 дугаар, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/207 албан бичгийг Сангийн яаманд явуулсан.

Энэхүү Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн, Иргэний хуульд заасны дагуу Шөөс М ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгох хугацааг тогтоох асуудал шийдвэрлэгдэнэ.

Улмаар Ш дээрх Сангийн яамны Улсын байцаагчийн дүгнэлт гарах хүртэл хугацаанд гэрээ хүчин төгөлдөр, гэрээнээс татгалзах хугацаа тогтоох боломжгүй тул М ХХК-с албан ёсоор гэрээ дуусгавар болох, цуцлах хүртэлх хугацааны даатгалын тохиолдлыг хариуцах болохыг мэдэгдсэн Шийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/130, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/1170 дугаар албан бичгийг М ХХК-д тус тус хүргүүлсэн.

М ХХК-с 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/11-665 дугаар гүйцэтгэлийн баталгааг цуцлуулах тухай хүсэлт ирүүлсэн.

Шд дээрх хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд даатгалын нөхөн төлбөр шаардсан 50 гаруй шүүгчийн материал, хүсэлт ирүүлсэн байсныг М ХХК-д хариуцах тухай Шийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан бичгийг 2025 оны 07 дугаар сард хүргүүлсэн.

Тус албан бичгийн хариу болгон М ХХК-с 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/12752 дугаар албан бичгээр 2025 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд даатгалын нөхөн төлбөр шаардсан 50 гаруй шүүгчийн материал, хүсэлтэд дурдсан нөхөн төлбөр хураамж 496,934,795 төгрөгийг М ХХК-ны дансанд шилжүүлж хамтран ажиллах албан бичиг ирүүлсэн.

Тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл авахаар Шийн Ажлын албанаас 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байгаа... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...тендер хүлээж авсан этгээд өөрсдөө шалгаруулсан атлаа сүүлд нь хар жагсаалтад оруулж байгаа нь үндэслэлгүй, компанийн үүсгэн байгуулагч УИХ-д сонгогдсоноос хойш 1 сарын дараа буюу дээрх гэрээ хэрэгжих хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн, зөрүүтэй мэдүүлсэн нь санаатайгаар, хуурамчаар баримт үйлдсэн хэрэг биш гэж тайлбарласныг хариуцагч ...тус компанийн гэрээнээс татгалзсан асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт гаргасан, дүгнэлт үндэслэлтэй гэж, гуравдагч этгээдээс ...тендер шалгаруулалтын явцад бид тус компанийн эрх бүхий этгээдийн талаар мэдэх боломжгүй, түүний үнэн зөв байдлыг тендерт оролцогч тал хариуцна, хуульд зааснаар Сангийн яаманд хандаж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Шөөс зарласан Ш,ын үйлчилгээ Ш******* дугаар тендер шалгаруулалтанд нэхэмжлэгч байгууллага оролцон шалгарснаар М ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.А*******, Шийг төлөөлж Дарга Л.Энхбилэг нар гарын үсэг зурж баталгаажуулан Ш,-ын гэрээг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24:00 цаг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан, М ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 дугаар Гэрээнээс татгалзах тухай албан бичгийг Шд хүргүүлж түүндээ ...тус компанийн хувьцаа эзэмшигч Бийн Т Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар манай компани төрийн худалдан авах ажиллагааны оролцогч байж болохгүй нөхцөл байдал үүссэн...Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу гэрээнээс татгалзаж байна, ...024******* дугаар гэрээг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон дуусгаж, хураамжийг буцаан шилжүүлэх шаардлага үүссэн тул харгалзах нэхэмжлэлийг яаралтай ирүүлэх-ийг мэдэгджээ.

4. Түүнчлэн М ХХК-ийн 30,56 хувийн хувьцаа эзэмшигч Бийн Т нь Улсын Их Хурлын сонгуулийн 2 дугаар тойргоос Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсоныг Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор батламжилсан болох нь тогтоогдов.

5. Ийнхүү М ХХК-иас ирүүлсэн дээрхи албан бичгийг үндэслэн Шөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/07 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандсаны дагуу Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар хяналт шалгалтын удирдамжаар М ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр браа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан нөхцөл үүссэн эсэх асуудлыг хянан шалгахыг Улсын байцаагч Д.Гад үүрэг болгожээ.

6. Маргаан бүхий, Улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтээр ..."М" ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг үндэслэн М ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэж, 7.1.3-д Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийн оролцсон тендер шалгаруулалт, түүний багцад тендер ирүүлсэн гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана, 56.5.1-д худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн, 56.5.3-т улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, эсхүл захиалагч хохирол барагдуулахыг шаардсан, 56.6-д Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 56.6.1-д энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах гэж,

8. Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 4.1-д Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс улсын байцаагчийн хяналт шалгалт хийлгэх өргөдөл, гомдол, мэдээллийг тодорхой үндэслэл, нотлох баримттайгаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ, 4.2-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх үндэслэлтэй эсэхийг нягталж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллага, захиалагч, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргагч болон бусад этгээдээс нэмэлт нотлох баримт, мэдээлэл гаргуулж авч болно, 5.1-д Улсын байцаагч нь хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ, 5.5-д Хяналт шалгалтад хамрагдаж байгаа этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5-д заасан нөхцөл үүсээгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл, тайлбарыг гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

9. Эдгээр хууль болон дүрмийн заалтуудаас үзвэл Шийн, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/7 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандсаны дагуу хариуцагч улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1 дэх заалтаар ..."М" ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж, 4.2 дах заалтаар ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг үндэслэн М ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг мэдэгдэж байна гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

10. Учир нь нэхэмжлэгч М ХХК нь Шөөс зарласан 2025 оны Ш,ын үйлчилгээ үзүүлэгч-ийг сонгох цахим тендерт оролцохоор тендерийн баримт бичиг ирүүлэхдээ, тухайлбал 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/11-1671 дугаар бүхий Үйлчилгээ үзүүлэгчийн тендер гэх бичгээр ...2. Тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүнтэй холбоотойгоор тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй 2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй, 2.2. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд биш гэж, 6. Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 6 дугаар зүйл, 13.4 болон 17.1-д заасныг зөрчсөн, эсхүл тендерт хуурамч баримт бичиг, мэдээллийг хүргүүлсэн бол уг тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж тооцохыг хүлээн зөвшөөрч байгаа-г тус тус мэдэгджээ.

11. Гэтэл уг баримт бичгийг илгээхээс өмнө буюу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор Бийн Тг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон, Б.Т нь М ХХК-ийн 30,56 хувийн хувьцаа эзэмшигч байх ба энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан субъектэд хамаарах хориглосон нөхцөл нэгэнт үүссэн байсан байна.

12. Тодруулбал, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно, 20.2-т ...Улсын Их Хурлын гишүүн...албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч...эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй гэж зааснаар тус компани нь хуулийн хязгаарлалтад орсон атлаа Шөөс зарласан тендер шалгаруулалтад оролцож нийлүүлэгч, гүйцэтгэгчээр шалгарах, улмаар энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх хууль зүйн боломжгүй.

13. Нэхэмжлэгчийн энэ үйлдлийг хариуцагч Улсын байцаагч зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн гэж дүгнэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3-д заасан нөхцөл үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй, уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох боломжгүй.

14. Хариуцагч улсын байцаагч Шөөс ирүүлсэн Дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг үндэслэн тухайн асуудлын талаар хяналт шалгалт явуулахдаа хууль болон дүрмийн заалтуудыг зөрчөөгүйн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.6.1-д заасны дагуу М ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргасан нь буруу биш, уг дүгнэлтийн холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох боломжгүй.

15. Энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, ...гэрээ хэрэгжих хугацаанаас өмнө 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1933 дугаар албан бичгээр гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн, ...зөрүүтэй мэдүүлсэн нь санаатайгаар, хуурамчаар баримт үйлдсэн хэрэг биш гэх тайлбарууд бодит үнэнд нийцэхгүйн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэж зааснаар тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн үнэн зөвийг өөрөө хариуцахаар байна.

16. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3, 56.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гад холбогдуулан гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН