2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00727

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00727

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, с2 байр, 310 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С байрлах ******* ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух ******* овогт *******- /РД:/,

 

Хариуцагч: Х тоот хаягт оршин суух, /РД:/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: болон А.*******- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцааж ад шилжүүлэхийг А.*******-д ддаалгах, ын ******* ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.цэцэг,

Хариуцагч А.*******-, , ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013-07-23-ны өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд улмаар А.*******-, нарт тус компанийн нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг тус бүрт нь шилжүүлж өгсөн. Ингээд тус компанийн 40 хувийн хувьцааг миний бие, А.*******-, тус бүр 30 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Хувьцаа эзэмшигч А.*******-, нар өөрсдийн эзэмшлийн хувьцаанаас тус бүр 10 хувь, нийт 20 хувийн хувьцааг миний зөвшөөрлөөр өөрийн найз шилжүүлж, тус компани 4 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан юм.

2022-06-03-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг А.*******-д хариу төлбөргүйгээр бэлэглэлийн журмаар шилжүүлэх талаар мэдэгдэхэд нь би өдий хүртэл үйл ажиллагаа явуулсан компанийн хувьцаагаа үнэ төлбөргүй шилжүүлэх үндэслэл байхгүй тул бэлэглэлийн гэрээгээр халхавчилж өөр далд тохиролцоо явж байх магадлалтай байна гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн юм.

Гэтэл 2022-06-21-ний өдөр нь өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг А.*******-д бэлэглэх гэж байгаа бус 777,000,000 төгрөгийн өрөнд шилжүүлэн өгч байгаа буюу өөрөөр хэлбэл, 20 хувийн хувьцаагаа 777,000,000 төгрөгөөр худалдаж байгаа талаар надад и-мэйлээр мэдэгдсэн юм. Тус и-мэйлээр ирсэн мэдэгдэлд миний бие өмнө нь ирүүлсэн бэлэглэлийн гэрээтэй зөрчилдсөн мэдээлэл өгч байгаа тул хувьцаа шилжүүлэх мэдэгдлээ утга болон агуулгын хувьд зөрчилгүй болгоод ирүүлэх хариуг 2022 оны 06-р сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигч өгсөн.

Үүнээс хойш энэ талаар ямар нэгэн албан бичиг, хүсэлт ирүүлээгүй бөгөөд 2022 оны 09-р сарын 15-нд намайг өөрийнх нь 2022 оны 06-р сарын 21-ний хүсэлтэнд хариу өгөхийг хүссэн и-мэйл ирүүлсэн ба би 2022 оны 06-р сарын 22-ны өдөр өгсөн хариугаа 2022 оны 09-р сарын 15-ны өдөр дахин илгээсэн.

нь 20 хувийн хувьцаагаа А.*******-д бэлэглэх гэж байгаа бус 777,000,000 төгрөгийн өрөнд шилжүүлэн өгч байгаа буюу худалдаж байгаа талаар дахин надад мэдэгдсэн ба энэ талаар хариу ирүүлэхийг хүссэн албан бичгээ 2022 оны 10-р сарын 11-ний өдөр и-мэйлээр, 2022 оны 10-р сарын 19-ны өдөр цаасан хэлбэрээр надад өгсөн ба би Компаний дүрмийн 3.12-т заасны дагуу та хувьцаагаа худалдах гэж байгаа талаар компанид мэдэгдэж, компани нь бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэх ёстой гэсэн хариуг ад и-мэйлээр өгсөн.

Ингээд 2022-10-25-ны өдөр нь 20 хувийн хувьцаагаа А.*******-д бэлэглэх гэж байгаа бус 777,000,000 төгрөгийн өрөнд шилжүүлэн өгч байгаа буюу худалдаж байгаа талаар Люкс центр ХХК-д албан бичгээр мэдэгдсэн ба энэ талаар компанийн хувьцаа эзэмшигчдийг хариу ирүүлэхийг хүссэн. Миний бие мэдэгдлийг хүлээж аваад 2022-10-26- ны өдөр 20 хувийн хувьцааг нь өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох хэсгийг санал болгосон үнээр нь худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн албан бичгийг болон "*******" ХХК нарт хүргүүлсэн боловч нь хувьцаагаа хэнд шилжүүлэх нь миний хувийн асуудал тул танд худалдахгүй гэсэн хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 5.3-т заасан тэргүүн ээлжинд худалдан авах миний эрхийг үгүйсгэж, чамд худалдахгүй гэсэн хариу ирүүлсэн.

Гэтэл нь 2022-10-31-ний өдөр өөрийн эзэмшлийн хувьцаагаа компанийн хувьцаа эзэмшигчдээс хэнд шилжүүлж өгөх нь миний өөрийн бүрэн эрхийн асуудал, компанийн дийлэнх олонх буюу 60 хувь нь хувьцааг А.*******-д шилжүүлэхийг зөвшөөрсөн тул хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар албан бичгийг ирүүлсэн. 2022-11-04-ний өдрийн албан бичгээр миний бие ын худалдахаар санал болгож буй 20 хувийн хувьцааны өөрийн эзэмшлийн хувьцаанд ногдох хэсгийг мөн тэргүүн ээлжинд худалдаж авахаас татгалзаж буй бусад хувьцаа эзэмшигчийн ногдох хувиас худалдан авах саналтай байгаагаа ******* ХХК-д албан бичгээр дахин хүргүүлсэн юм.

Энэхүү хүсэлтийн хариуд нь 2022-11-23-ны өдөр дахин хувьцаанаас авах тухай санал ирүүлэхгүй байхыг хүсээд өөрийн хувьцаагаа хэнд хэрхэн шилжүүлэх нь миний хувийн асуудал гэсэн хариуг надад ирүүлсэн. Миний бие Компанийн тухай хуулийн 5.3-т заасан тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх талаар удаа дараа санал гаргасаар байтал миний худалдан авах давуу эрхийг зөрчсөн юм.

нь удаа дараагийн мэдэгдлээр өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг А.*******-д 777,000,000 төгрөгийн өрөнд шилжүүлэн өгч байгаа буюу худалдаж байгаа талаар компани болон надад мэдэгдэж байсан бөгөөд тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх талаар мэдэгдсээр байтал Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан хувьцаа бэлэглэх гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Хувьцаа бэлэглэх гэрээ байгуулж хувьцаагаа шилжүүлсэн хэдий ч бодит байдалд 20 хувийн хувьцаагаа 777,000,000 төгрөгөөр худалдман юм.

Ингээд 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан ба тус хуралд компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч , 20 хувийн хувьцаа эзэмшигч А.*******-, 20 хувийн хувьцаа эзэмшигч , 40 хувийн хувьцаа эзэмшигч миний бие оролцсон.

Тус хурлаар нь өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг А.*******-д бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж байгаа нь хууль бус, миний худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлүүлээгүй, бодит байдалд хувьцаагаа худалдаж байгаа хэрнээ түүнийгээ халхавчилж Хувьцаа бэлэглэх гэрээ байгуулж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар өөрийн саналыг хэлж тус хувьцаа шилжүүлэх үйлдлийг би эсэргүүцсэн юм.

Гэтэл тус хурлаар ын эзэмшлийн 20 хувийн хувьцааг А.*******-д Хувьцаа бэлэглэх гэрээний дагуу шилжүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан компанийн дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхдээ миний саналыг оролцуулалгүйгээр, хувьцаа эзэмшигчдийн 60 хувийн саналаар шийдвэрлэж, хурлын тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гаргаж, улмаар дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл:

Нэг. Тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг зөрчсөн тухай.

Люкс центр ХХК-ийн дүрмийн 3.12-т Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ. гэж заасан.

Компанийн тухай хуулийн 5.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй. гэж заасан.

Иргэний хуулийн 270 дугаар зүйлд Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх талаар зохицуулсан байх ба 270.1-т Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй., 270.2-т Худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж болно., 270.3-т Худалдагч энэ хуулийн 270.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол худалдан авах давуу эрх бүхий этгээд нь худалдагчаас гуравдагч этгээдэд санал болгосон нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь "Люкс центр ХХК-ийн хувьцаа эзэмшигч ын А.*******-д шилжүүлсэн 20 хувийн хувьцааг бусдаас түрүүнд, эхний ээлжинд худалдан авах давуу эрхтэй юм. Энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч эрхийг нь зөрчсөн болно.

Хоёр. болон А.*******- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай.

нь удаа дараагийн мэдэгдлээр өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг А.*******-д 777,000,000 төгрөгийн өрөнд шилжүүлэн өгч байгаа буюу худалдаж байгаа талаар компани болон надад мэдэгдсэн бөгөөд тус хувьцааг нь тэргүүн ээлжинд худалдан авах санал гаргасаар байтал хувьцаа бэлэглэх гэрээний дагуу хувьцаагаа шилжүүлсэн байна.

Аливаа хөрөнгө, эрхийг бусдын өмчлөлд шилжүүлэх нь худалдах, худалдан авах, арилжих, бэлэглэх, зээл гэсэн гэрээний харилцаа байдаг тул хувьцааг шилжүүлсний хариуд авах мөнгөө төлөх өр төлбөртөө тооцсон үйлдэл нь худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарагдах нь зайлшгүй билээ.

Тус компани нь санхүүгийн тайлан балансаар 5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани бөгөөд энэ хэмжээний үнэлгээтэй компанийн хувьцаагаа бодит байдалд үнэгүй бэлэглэх боломжгүй бөгөөд хувьцаа эзэмшигч миний тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлүүлэхгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг давхар санаа зорилгоор Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг халхавчилж, хувьцаа бэлэглэх гэрээ байгуулсан нь тодорхой харагдаж байна. Бодит байдалд хариу төлбөртэйгээр хувьцаагаа шилжүүлж байгаа болохоо удаа дараагийн албан бичиг, хүсэлтээр мэдэгдэж байсан юм.

Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах буюу хувьцаа худалдах худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл мөн тус гэрээг байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ миний оролцоо, саналгүйгээр шийдсэн нь Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус юм.

Гурав. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2 дугаар тогтоол нь хууль бус болох тухай.

Тус компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т Компанийн ээлжит ба ээлжит бус хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох журам, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох, хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах,... холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд зааснаар зохицуулна. гэж заасан.

Компанийн тухай хуулийн 17.1-т Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална. гэж,

Мөн хуулийн 62.1.1, 63.7-т зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

Тус Компанийн дүрмийн 6.2 дахь заалт, Компанийн тухай хуулийн 17.1, 62.1.1, 63.7- т зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонх буюу гуравны хоёр (66.6-иас дээш) хувийн саналаар шийдвэр гаргах ёстой болохыг хуулиар хатуу тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, компанийн дүрэм нь компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг бөгөөд дүрмийг хүссэн үедээ өөрчилж, засвар хийхээс сэргийлж, дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ердийн журмаар олонхын саналаар шийдэхээс илүү олуулаа шийдэх нь зохимжтой гэж хуулиар өндөр хувь тогтоосон байна.

Гэтэл нь хувьцаа эзэмшигч миний тэргүүн ээлжид худалдан авах эрхийг зөрчиж, өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг А.*******-д бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэх, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ дээр дурдсаны дагуу хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонх буюу гуравны хоёр (66.6-иас дээш) хувийн саналаар шийдвэрлэж, дүрмийг батлах байтал 40 хувийн хувьцаа эзэмшигч миний саналыг оролцуулалгүй хувьцаа эзэмшигчдийн 60 хувийн саналаар асуудлыг шийдвэрлэж, тогтоол гарган Компанийн дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулж, бүртгүүлсэн байна.

Ийнхүү дээр дурдсан Компанийн дүрэм, Компанийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа бэлэглэх гэрээ болон энэхүү хууль бус гэрээний дагуу хувьцаа шилжүүлснийг бүртгүүлэх талаар компанийн шийдвэр нь мөн адил хууль бус болох юм.

Иймд болон А.*******- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцааж ад шилжүүлэхийг А.*******-д даалгаж, хувьцаа эзэмшигч ын ******* ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү

1.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа болон А.*******- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцааж ад шилжүүлэхийг А.*******-д даалгах, хувьцаа эзэмшигч ын Люкс центр ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргасан.

Люкс центр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас тус компанийг татан буулгах шийдвэр гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч нь болон А.*******- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцааж ад шилжүүлэхийг А.*******-д даалгах, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагуудыг тус компанийг татан буулгах ажиллагаа дуусгавар болох хүртэл шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй, хэрэв татан буулгах ажиллагаа зогсож, татан буулгах шийдвэр хүчингүй болвол дахин шүүхэд хандах шаардлагатай болно гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар багасгаж байна.

******* ХХК, , А.*******-, нарт холбогдох ын ******* ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, , А.*******-, нарт холбогдох ын ******* ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус шүүхийн шүүгчийн 2023.008.31-ний өдрийн 181/ШЗ2023/ дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг хүчингүй болгож, энэ тухай хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжид тусгаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Мөн багасгасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тохиолдолд дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Талууд хэн аль нь гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож байгаа. Яагаад татгалзаж байна вэ гэхээр талууд эвлэрээд компани татан буулгаад өөрсдийн ноогдох хэсгээр хувьцаагаа авъя гэж байгаа. Ноогдох хөрөнгөөр компанийг татан буулгаад өр төлбөрийг барагдуулна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад үлдсэн хэсгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгч нь өөрийн хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлээ багасгаж, татгалзаж байгаа. Багасгаад үлдэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ижилхэн. Компанийг татан буулгах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн зүгээс гаргачихсан. Компанийг татан буулгах процесс яагаад явагдахгүй байгаа вэ гэвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 69 дүгээр зүйлийн арга хэмжээтэй байгаа тул компанийг татан буулгах материалыг өгч чадахгүй байгаа. Өмнө нь авагдсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 69 дүгээр зүйлийн арга хэмжээг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон захирамж гаргасан. Компанийг татан буулгасан үйл явц улсын бүртгэлд болохгүй байгаа тул энэ талаар захирамжид дурдаж өгөхийг хүсэж байна. Захирамжийг улсын бүртгэлд өгөөд компанийг татан үйл буулгах үйл явц явагдана. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК нь өмнө нь /20%/, А.*******- /20%/, /20%/, /40%/ гэсэн 4 хувьцаа эзэмигчтэй байсан бөгөөд 2022 оны 6-р сарын 3-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн 20%-ийн хувьцаагаа А.*******-д бэлэглэлээр шилжүүлэх болсон тухай шийдвэрээ бидэнд мэдэгдсэн. Миний хувьд хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаагаа 3 дагч этгээдэд бус компанийн бусад хувьцаа эзэмшигчдээс хэнд бэлэглэх шийдвэр гаргах нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал тул хүндэтгэлтэй хандаж зүй ёсны асуудал хэмээн татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Харин хувьцаа эзэмшигч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн ба энэхүү асуудалд болон А.*******- нарын хувьд т хүндэтгэлтэй хандан аль болох асуусан асуулт, хүссэн тайлбаруудыг нь өгөөд явж байсан. Сүүлдээ хувьцаа бэлэглэх асуудлыг худалдах, худалдан авах харилцаа болгож, өөрийнхөө хувьцааны тоог нэмэгдүүлэх нь т ашигтай хувилбар байсан гэдгийг хуулийн мэдлэг багатай бид хожуу ойлгосон билээ. хувьцаа эзэмшигчтэй энэ асуудлаар нэгдмэл 1 ойлголцолд хүрч ажиллах боломжгүй гэдэг нь харагдсан ба 2022 оны 12-р сарын 7-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал зарлан хуралдуулсан. Тус хурлаар нь А.*******-д өөрийн 20%-ийн хувьцаагаа бэлэглэх шийдвэр гаргаж байгаа бөгөөд худалдах, худалдан авах ямар нэгэн харилцаа байхгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд анхнаасаа энэ асуудалд дэмжсэн байр суурьтай байсан бөгөөд энэхүү хуралд ч мөн адил хувьцаагаа бэлэглэлээр шилжүүлэхэд нь татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн олонхийн шийдвэр нь компанийн хувьцаа эзэмшигчид дотроо нэгэндээ хувьцаагаа бэлэглэлээр шилжүүлж байгааг баталгаажуулсан тогтоол, шийдвэр гаргасан бөгөөд үүний дагуу 2022 оны 12 сарын 21-ний өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг болон А.*******- нар хийсэн юм билээ. Нэгэндээ хувьцаагаа бэлэглэх шийдвэр гаргаж, тэрхүү шийдвэрээ нотариатын гэрээгээр баталгаажуулах нь хувь хүний өөрийн эрхийн асуудал бөгөөд энэхүү асуудалд ямар нэгэн хууль зөрчсөн, тэрхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж миний хувьд үзэж байна гэжээ.

 

5. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* ХХК-ийн 20%-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар өөрийн эзэмшлийн хувьцааг компанийн хувьцаа эзэмшигч А.*******-д бэлэглэлийн журмаар шилжүүлэх шийдвэр гаргаж байгаагаа танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн тухайн өдрийн хурлын 2 тоот тогтоол болон 2022 оны 12-р сарын 21-ний өдөр нотариатын байгууллагаар гэрчлүүлэн хийсэн Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн эзэмшлийн 20%-ийн хувьцаагаа А.*******-д шилжүүлсэн болно. Анх энэхүү хувьцаагаа бэлэглэлээр шилжүүлэх болсон тухайгаа 2022 оны 6-р сарын 3-ны өдөр бусад хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэж, и-мэйлээр захидал хүргүүлж байсан. Хувьцаа хүлээн авагч А.*******- болон хувьцаа эзэмшигч нар миний энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч, татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байв. Харин хувьцаа эзэмшигч татгалзаж байгаа илэрхийлж, намайг яагаад 1,200,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцаагаа ингэж шилжүүлж байгаагаа ямар нэг үндэслэлтэйгээр тайлбарлахыг шаардсан. Миний хувьд т хүндэтгэлтэй хандаж түүний бодоод, хардаад байгаа шиг тийм ямар нэг далд санаа байхгүй гэдгээ ч илэрхийлж байсан.Би өөрийн мэдлийн хөрөнгөө, хувьцаагаа хэнд бэлэглэх шийдвэр гаргах нь миний үндсэн эрхийн асуудал бөгөөд ын хувьцааг хөндсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй л бол уг нь түүнд тайлагнах шаардлагагүй гэж үзэж байна. Гэвч түүнд хүндэтгэлтэй хандан хагас жилийн хугацаанд асуусан, тайлбар авахыг хүссэн, бүх захидлуудад хариу илгээн миний шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах болов уу гэж найдан хүлээсэн боловч цаг алдсан, түүний урхинд орсон асуудал болон хувирсан. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох , А.*******-, нарын хэн нь ч ын хувьцааг хуйвалдан авах, худалдан авах ямар ч санаа сэдэл гаргаж байгаагүй бөгөөд миний хувьцаагаа бэлэглэлээр шилжүүлэхтэй холбоотой асуудал хөндөгдөн гарч ирэхэд харин ч нууж байсан, далд байсан бусдын хувьцааг авах, өөрийн хувийг нэмэгдүүлэх гэсэн амин хувиа хичээсэн атгаг санаагаа гүйцэлдүүлэх боломж гэж хараад хуулийн мэдлэг багатай бусад хувьцаа эзэмшигчдээ үгийн алдаа гаргуулан, урхинд оруулах замаар миний хувьцаанаас авах оролдого хийж байсныг нь сүүлд мэдсэн билээ. А.*******- хувьцаа эзэмшигч бид хоёрын хувьд оос өмнө 1990 Оноос хойш олон жил хамтран бизнес хийж, хуурай ах дүү болтлоо нэгэндээ итгэж, эр хуний шударга зангаар харилцаж ирснийг нотлох хүмүүс даанч олон. Бид хамтдаа орон сууцны барилгын нийт 5 төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэ бүх хугацаанд өнөөдрийн яригдаад байгаа хувьцаанаас ч илүү бэлгийг бид бие, биендээ өгч л байсан. Олон жилийн биенийхээ итгэлийг алдаж үзээгүй харилцаа болоод амжилттай олон олон барилгын төслийнхөө хариу талархал болгож өөрийн эзэмшлийн хувьцаагаа бэлэглэх шийдвэр гаргасан. Бүхнийг мөнгө гэж хардаг үнэт зүйлтэй ын хувьд "бидний олон жил хамтран бүтээн байгуулалт хийж, өсч дэвжин, биенээ өргөж, итгэл дааж ирсэн харилцааг мөн биендээ хувьцаагаа бэлэг болгон өгөх тухай ойлгоход тун хэцүү байдаг байх. Тэрээр 2022 оны 6-р сарын 20-ны ирүүлсэн захиандаа 1,200,000,000 төгрөгөөр үнэлдэг хувьцаагаа энэ хүнд ямар ч шан харамж авахгүй, ашиг хүртэхгүй байдлаар бэлэглэх үндэслэл байхгүй гэж ирүүлсэн бөгөөд хэзээ, хэрхэн, яаж энэ компанийн 20%-ийн хувьцааг ийм үнэлгээтэй болгочихсон нь хачирхалтай. Намайг хувьцаагаа хэн нэгэнд огт үнэ хөлсгүйгээр өгөх үндэслэл байхгүй, ямар нэг үндэслэл, тайлбар ирүүлсний дараа шийдвэрээ хэлнэ гээд түдгэлзсэн хариу өгөөд байхаар нь өмнө нь ийн эхнэр худалдсан Б байрлах үл хөдлөх хөрөнгийн хэлцлийг энэхүү хувьцаатай холбон тайлбарласан хариу өгсөн. Түүнээс биш компанийн хувьцаа шилжүүлэхтэй энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдсан асуудал ямар ч холбоо, хамааралгүй болно. Намайг ийм хариу өгсөн дариуд миний хувьцаанд санаархаж байсан далд санаагаа хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэж үзэн шууд мушгин хувьцаа худалдах, худалдан авах хэлбэр тул би хуулиараа тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй гэж зүтгэж эхэлсэн. Хувьцаа луйвардаж авах гэсэн үйлдэл гаргасан хүн нь угтаа бол өөрөө билээ. Ийнхүү энэ санааг нь мэдсэн бид түүний далд санаа, зальжин үйлдлийн хохирогч болоод байгаагаа мэдсэн бөгөөд анхны хувьцаа бэлэглэнэ гэсэн хэлцлээ үргэлжлүүлэн хуулийн хүрээнд хийгдсэн 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр тогтоолоор болон 2022 оны 12-р сарын 21-ний өдрийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээ шинэчлэн хийж, нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн билээ. Ийнхүү ******* ХХК нэгэнт хийгдсэн хэлцэл болон шийдвэр, тогтоолыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн бөгөөд Улсын бүртгэгч 2023 оны 1-р сарын 2-ны өдөр 1 хувьцаа эзэмшигч хасагдсан өөрчлөлтийг бүртгэсэн болно. нь энэхүү бүртгэлтэй холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн газрын хяналтын байцаагчид гомдол гаргасан бөгөөд А.*******-, болон бид 3 ч очиж мэдүүлэг өгсөн. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга 2023 оны 2-р сарын 9-ний өдрийн No 1/1396 тоот бичгээр т 2022 оны 1-р сарын 2-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нөхцөл байдал нь хууль зөрчөөгүй тухай мэдэгдсэн байна. Хоёр дах шаардлага буюу хувьцаа эзэмшигч ын ******* ХХК-ийн 20%-ийг хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын хувьд миний бие анхнаасаа өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах биш бэлэглэх шийдвэр гаргаж байгаагаа 2022 оны 6-р сарын 3-ны өдөр гаргаж байсан бөгөөд миний болон бусдынхаа хувьцаанаас авч өөртөө давуу байдал олгох гэсэн ын зальжин арга одоо ч үргэлжилж байна. Би өөрийнхөө өмчийг, хөрөнгийг, хувьцааг компанийнхаа нөгөө хувьцаа эзэмшигчид бэлэглэх шийдвэр гаргасан болохоос худалдах шийдвэр огт гаргаагүй. Тиймээс МУ-ын шударга шүүх энэхүү 2 дахь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргана гэдэгт 100% итгэлтэй байна. Дахин хэлье, А.*******-, болон миний бие хэн нь ч ын хувьцаанд, хөрөнгөнд нь халдсан ямар ч үйлдэл гаргаагүй бөгөөд харин бусдын хувьцаанд зальжин аргаар халдаж компани дахь өөрийн хувийг нэмэгдүүлэхээр улайрч байгаа хүн нь юм. Гуравдах шаардлага болох ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн 2-р тогтоолыг хүчингүй болгуулах гэжээ. ын ийнхүү зальжин арга хэрэглэж миний хувьцаанд санаархаж байгааг олж мэдсэнээс хойш миний бие өөрийн хувьцаагаа бэлэглэх шийдвэр гаргаж байсан анхны шийдвэрээрээ хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргаж шийдвэрлэж өгөхийг ******* ХХК-аас хүссэн бөгөөд компанийн тухай хуулинд заагдсан хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах тухай шийдвэрийг компанийн гүйцэтгэх захирал гаргаж, хувьцаа эзэмшигчид зар хүргэн ажилласан. 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 100%-ийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд хувьцааг бэлэглэлээр шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж тухайн асуудлаар нийт саналын эрхтэй хувьцааны 60% буюу олонхийн шийдвэрээр 2 тоот тогтоолыг гаргасан. нь энэхүү асуудалд татгалзсан санал өгсөн бөгөөд шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ компанийн тухай хуулийн 17.1 дэх заалтыг үндэслэл болгожээ. нь ийнхүү 40%-ийн хувьцааны саналаараа аливаа асуудалд саад болоод байвал компанийн ажил цаашид яаж явах вэ? Хувьцаагаа бэлэглэх миний эрх бас яаж хангагдах вэ? Хэн хэн нь задгай биш бүхэл хувьцаатай учраас 66,6%-д хүрээгүй гэдэг үндэслэлээр хэзээ ч шийдэгдэхгүй нөхцөл байдалд хүрнэ. Тиймээс ийм маргаантай асуудлыг шүүх л 1 талд нь гаргаж шийдвэрлэх учиртай болов уу. энэ асуудлаар өөрөө шүүхэд хандсанд харин ч баяртай байна. 40%-ийн хувьцаа эзэмшигч миний эрх гэж яриад байх юм, тэгвэл нийлээд 60% эзэмшиж байгаа 3 хүний эрх гэж бий. Хэдий тэрээр 40%-тай ч 1 хувь хүн, бусад нь 66,6% хүрэхгүй байгаа ч 60%-ийн хувьцаа эзэмшдэг, тус бүр 3% хүний шийдвэр, эрхийн асуудал мөн хөндөгдөх нь зайлшгүй юм. Тэгээд ч энэ асуудлаар МУ-н хуулийн хүрээнд ажиллаж байгаа Улсын бүртгэлийн Ерөнхий газар хууль зөрчөөгүй тухай мэдэгдэл, шийдвэрээ гаргачихсан банай. Иймд шүүх энэ асуудлаар шударга шийдвэр гарган, миний хувьцаанд санаархан, зальжин, луйварын арга хэрэглэн үхэн хатан зүтгээд байгаа ийн увайгүй үйлдлийг таслан зогсооход тус болохыг хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

6. Хариуцагч А.*******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Монгол Улсын иргэн А.*******- би ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэгдүгээр шаардлагын хувьд 2022 оны 06 дугаар сард Люкс центр ХХК дараах 4 хувьцаа эзэмшигчтэй байсан. 20%, А.*******- 20%, 20%, 40%, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Люкс центр ХХК-ийн компанийн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн 20%-иын хувьцаагаа, миний бие А.*******-д бэлэглэлээр шилжүүлэх болсон тухай шийдвэрээ компанийн бүх хувьцаа эзэмшигчидэд мэдэгдсэн. Миний бие тай 2005 оноос өнөөдрийг хүртэл найзалж, нөхөрлөж, хуурай ах дүүс болцгоосон бөгөөд хамтран ХХК-ийн нэр дээр олон сайхан бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж ирсэн. Тухайлбал М байрлах -1 барилга, 3-р байрлах -2 барилга, С байрлах -3 барилга, Хотын түргэний ард байрлах ******* барилга, Н байрлах -5 гээд барилгын төслүүдийг хамтран амжилттай гүйцэтгэж ирсэн. Бид өөрсдийн барьж байгуулсан барилга дээрээ эмнэлгийн үйл ажиллагаанд зориулж 615 м2 талбай бүхий барилгыг анх гарган өгч, ХХК нь 2014 онд анх байгуулагдсан түүхтэй. ХХК нь 2014 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс эхлэн 2022 оны 06 сар хүртэл бүтэн 9 жилийн хугацаанд нь гүйцэтгэх захирал хийж ирсэн бөгөөд 2019 оноос тус компанийн бүх хувьцаа эзэмшигчид, захирлын үйл ажиллагаатай холбоотойгоор болон хувийн ашиг сонирхлынх нь улмаас ямар ч ойлголцолд хүрч чадахгүй явсаар 2022 оны 06 сард захирал ажлаа өгсөн ба өнөөдрийг хүртэл захирал нь бусад хувьцаа эзэмшигчтэйгээ нийлж ажиллах, компанийн цаашдын ирээдүйд хамтын шийдвэр гаргах ямар ч боломжгүй болсон. нь олон жилийн итгэлт харилцаа, амжилттай төслүүдийнхээ илэрхийлэл болгож энэхүү хувьцаагаа надад шилжүүлэх шийдвэр гаргасан гэж хэлсэн ба хувьцаа шилжүүлэх хамгийн том шалтгаан нь хувьцаа эзэмшигчтэй үл ойлголцол эцэстээ тулсан тул тус компанийн эмнэлгийн үйл ажиллагаанаас гарах шийдвэр гаргасантай холбоотой гэж миний хувьд ойлгож байгаа болно. Хувьцаагаа бэлэглэж байгаа асуудал дээр хувьцаа эзэмшигч, ын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Харин хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигч ад ийм өндөр үнэтэй хувьцаагаа шан, харамжгүйгээр бэлэглэх боломжгүй, заавал үнэтэй өгөх ёстой гэсэн хариу өгч татгалзсан бөгөөд, хариу тайлбар ирүүлэхийг шаардаж байсан. Уг нь бид 2-ын дунд ын хардаад байгаа шиг ямар нэг далд санаа, түүний хувьцаанд санаархсан ямар нэгэн үйлдэл байхгүй билээ. Энэ асуудлаас үүдэлтэй өөр хоорондоо и-мэйл бичилцэж байсан ба хувьцаа эзэмшигчийг ойлголцолд хүрэх болов уу гэж найдан нэлээн удаан хугацаанд хүлээсэн. Сүүлдээ ч заавал нэг тайлбар, үндэслэл нэхээд, шаардаад байхаар нь хувьцаа эзэмшигч, миний нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг ын эхнэрийн компани болох ХХК-д зарж байсан хэлцлийг оруулаад хариу өгсөн нь хувьцаа эзэмшигчийн хүний яг бодож төлөвлөж байсан арга залинд нь орсон асуудал болсон гэж миний хувьд ойлгож байгаа болно. Миний хувьд ын 40%-ийн хувьцаанд халдсан, авах гэсэн ямар нэг үйлдэл хэзээ ч хийж байгаагүй бөгөөд, харин ын бусдын хувьцааг ямар нэгэн байдлаар авч, өөрийн компанид эзэмшиж буй хувийг улам өндөр болгон, үүгээрээ далимдуулан ХХК-ийг хувьдаа бүрэн авч эзэмших гэсэн шунал, далд санаа байгаа гэдгийг бусад бүх хувьцаа эзэмшигчид хариуцлагатайгаар шүүхийн байгуулагад хэлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Түүний энэ залинд орсоноо мэдсэн даруйд хувьцаа эзэмшигч анхны хувьцаа бэлэглэнэ гэсэн шийдвэрээ дахин гаргаж 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар олонхийн саналаар баталгаажуулан тогтоол, шийдвэрээ гаргасан бөгөөд 2022 оны 12-р сарын 21-ний өдөр нотариатын байгууллагаар гэрчлүүлэн хийсэн Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээр миний бие аас 20%-ийн хувьцааг нь шилжүүлэн авсан болно. Ийнхүү ******* ХХК нэгэнт хийгдсэн хэлцэл болон шийдвэр, тогтоолыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн бөгөөд Улсын бүртгэгч 2023 оны 1-р сарын 2-ны өдөр 1 хувьцаа эзэмшигч хасагдсан өөрчлөлтийг бүртгэсэн билээ. Энэ бүх хийгдсэн хэлцэл, шийдвэр болоод Улсын бүртгэлийн байгууллагын хуулийн дагуу хүлээн авч бүртгэсэн асуудал нь ямар нэг хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байна. Хоёрдох шаардлагын хүрээнд Хувьцаа эзэмшигч ийн ******* ХХК-ийн 20%-ийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. Улсын бүртгэлийн байгууллага хүртэл энэ асуудалд ямар нэг хуулийн зөрчил байхгүй байгаа тухай (компанийн бүх хувьцаа эзэмшигчид Улсын бүртгэлийн газрын хяналтын хэлтэст байцаалт, мэдүүлэг өгсөн) хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн байтал шүүхийн байгууллагад хүртэл хандаж өөртөө ын хувьцааг худалдаж авах давуу байдал олгох гэсэн ын үйлдэл дэндүү увайгүй, шунахай сэдэлтэй, далд санаа агуулсан, явуургүй үйлдэл гэж харагдаж байна. Шүүхийн байгууллага шударга шийдвэр гаргаж, иргэд хоорондын хийгдсэн, нотариатын байгууллагаар гэрчлүүлэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ гэж найдаж байна. Гуравдах шаардлагын хүрээнд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн 2-р тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. 2022 оны 12-р сарын 7-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хурал зарлах, зар хүргэх, хэлэлцэх асуудлыг хүргүүлэх гээд бүгд хуулийн дагуу хийгдэж, 100%-ийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд хувьцааг бэлэглэлээр шилжүүлэхтэй холбоотой асуудлаар нийт саналын эрхтэй хувьцааны 60% буюу олонхийн шийдвэрээр 2 тоот тогтоолыг гарган, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг баталгаажуулсан. нь энэхүү асуудалд дийлэнх олонх буюу 66,6%-ийн саналаар баталгаажих ёстой гэжээ. Гэвч манай компанийн хувьд 40%-ийн хувьцаа эзэмшиж байгаа аливаа асуудалд дэмжихгүй санал өгөхөд тэр асуудал шийдэгдэхгүй, хуулийн гацаанд орох хүндрэл үүсдэг. Ийм тохиолдолд компани цаашид яаж шийдвэрээ баталгаажуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулах вэ? компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд ч, МУ-ын иргэний хувьд ч өөрийн гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх эрхээ оос болж хязгаарлуулах ёсгүй билээ. Тиймээс шүүхийн байгууллагад энэ асуудлаар хандсан нь харин ч сайн хэрэг боллоо. Талуудын маргаантай энэхүү асуудалд цэг тавьж, шударга шийдвэр гаргаж өгөхийг МУ-ын шүүхийн байгууллагаас хүсч байна гэжээ.

 

7. ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* ХХК-ийн 40%-ийн хувьцаа эзэмшигч Сосорбарам овогтой Батзориг 2023 оны 6-р сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг 4 хариуцагчтайгаар гаргажээ. Миний бие нь ******* ХХК-ийн 2022 оны 5-р сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2 тоот тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаа бөгөөд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу компанийг төлөөлөх эрх бүхий этгээд тул энэхүү тайлбарыг хүргүүлж байна. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан 2022 оны 6-р сарын 3-ны өдөр тухайн үеийн өөрийн эзэмшлийн 20%-ийн хувьцаагаа компанийн 20%-ийн хувьцаа эзэмшигч А.*******-д бэлэглэлийн журмаар шилжүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн и-мэйлийг хувьцаа эзэмшигчдэд хүргүүлж байсан. хувьцаа эзэмшигчийн хувьд ын энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хоорондоо тухайн асуудлаар зөрүүтэй, саналуудаа и-мэйлээр солилцож байсан ба хувьцаа эзэмшигчид нэгдсэн саналд хүрэлгүй явсаар 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тоот тогтоолоор ээлжит бус хурлаар тухайн асуудалд шийдвэр гарган №2 тоот баталгаажуулсан. Компани нь хувьцаа эзэмшигчдийн аливаа асуудлаар гаргах шийдвэрийг баталгаажуулах үүднээс компанийн тухай хуульд заасан зүйл, заалтын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлуудыг зарлан зохион байгуулж тэдний олонхийн шийдвэрийг баталгаажуулан тогтоол гаргаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулдаг субьект билээ. 2022 оны 12-р сарын 7-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нь өөрийн 20%-ийн хувьцаагаа А.*******-д бэлэглэх шийдвэр гаргасан тул тэдний олонхийн саналыг үндэслэн тогтоол гаргасан. Манай компанийн хувьд хувьцаа нь бүхэл дүнгээр хувьцаа эзэмшигчдэд байдаг бөгөөд яг энэ тохиолдолд 66,6%-иас дээш санал гарах боломжгүй юм. Харин энэ тохиолдолд хуулийн байгууллага талуудын байр суурийг хянаж үзээд аль шударга талд нь шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна. Нэгэнт компанийн олонхи нь тухайн асуудлаар дэмжсэн шийдвэрээ гаргаад, хувьцаагаа бэлэглэлээр шилжүүлж байгаа болон хүлээн авч байгаа талууд болох иргэд хоорондоо Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээ хийж, нотариатын байгууллагаар 2022 оны 12-р сарын 21-ний өдөр гэрчлүүлсэн тул хуулийн хүрээнд бүрдүүлэх бичиг баримтуудыг нэгтгэн Улсын бүртгэлийн байгууллагад 2022 оны 12-р сарын 27-ны өдөр өгсөн билээ. Улсын бүртгэлийн байгууллагаас 2023 оны 1-р сарын 2-ны өдөр тус хэлцлийг баталгаажуулан ыг хувьцаа эзэмшигчээс хасаж А.*******-Эрдэнийн хувьцааг 40% болсныг бүртгэсэн байна. Компани болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дээрх асуудлаар ямар нэгэн хуулийн зөрчилгүй ажилласан гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Энэхүү бүртгэлтэй холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигч нь Улсын бүртгэлийн газрын хяналтын байцаагчид гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга 2023 оны 2-р сарын 9-ний өдрийн №1/1396 тоот албан бичгээр т 2022 оны 1-р сарын 2-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нөхцөл байдал нь хууль зөрчөөгүй тухай мэдэгдсэн байна. Тиймээс хувьцаа эзэмшигч ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг компанийн зүгээс хуулийн зөрчил гаргаж ажиллаагүй гэдгээ мэдэгдэж байна гэжээ.

 

8. Хариуцагч А.*******-, , ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санал хүсэлт байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Люкс центр ХХК, , А.*******-, нарт холбогдуулан болон А.*******- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцааж ад шилжүүлэхийг А.*******-д даалгах, ын ******* ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ын Люкс центр ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хүлээн авч, багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас буюу ын Люкс центр ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг бичгээр гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч, хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Люкс центр ХХК, , А.*******-, нарт холбогдох ын Люкс центр ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,253,550 /4,042,950+70,200+70,200/ төгрөгөөс 4,183,350 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч т олгож, 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА