Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00517

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,

Нэхэмжлэгч:******* ББСБ, ХХК,

Хариуцагч: ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 748,799.96 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 748,799.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 748,799.96 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн 748,799.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн ******* тоот данснаас 11,260.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ, ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн 748,799.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Токи ББСБ, ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн ******* тоот данснаас 11,260.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ, ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА