2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/05440

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчид болох ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  оны -р сарын -ны өдөр төрсөн охин Ч.*******-*******ийг эх С.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Ч.*******-*******ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асран хамгаалах, тэжээн тэтгэх, дундын эд хөрөнгийн талаар Охин Ч.*******-*******ийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийг эцэг Д.*******тай тухай бүрд нь уулзуулж байх, Д.******* хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөх, Д.******* охин Ч.*******-*******ийг хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах, хувцас, ном, хичээлийн хэрэгсэл авах зардлыг жил бүрийн 8-р сард өвлийн улирал эхлэхэд, жил бүрийн -р сард охины өвөл өмсөх хувцас гутал зэрэг зүйлсийг авч өгөх, охин Ч.*******-*******ийн нэр дээр банкны данс, карт нээж, ойр зуурын хэрэглээний мөнгийг аав Д.******* нь охины хүсэлтээр түүний данс руу тухай бүрд нь шилжүүлж байх, С.*******ийн нэр дээр байгаа гэр бүлийн дундын эд хөрөнгө болох дүүрэг, *******-р хороонд байрлах, 700м.кв талбай бүхий газрыг иргэн Д.******* өмчлөлдөө авах, Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг талууд байгуулна. Уг газраас өөр гэр бүлийн дундын эд хөрөнгө байхгүй. Охин Ч.*******-*******ийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт оруулах, охины эм тариа, эмчилгээний зардлыг аав Д.******* хариуцах, охин Ч.*******-*******ийн хүмүүжил, соёл, хичээл сургалтын чанар, хараа хяналтын асуудлыг эх С.******* хариуцах, улирлын хичээлийн дүнг аав Д.*******т улирал бүр өгч, мэдээллээр хангах, охин Ч.*******-*******ийн хүүхдийн мөнгийг эх С.******* хүүхдийн хэрэгцээнд зарцуулах, эх С.******* нь охин Ч.*******-*******тай байнга хамтран амьдрах бөгөөд дэргэдээ байлгах үүрэгтэй ба өөр айл, ах дүү зэрэг тусдаа айл, хүмүүст үлдээхгүй, орхихгүй байхаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсүгэй.

7.Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг, эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэж, үүрэг гүйцэтгэхэд саад учруулахыг хориглосон болохыг тайлбарласугай.

8.Уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтад зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.3, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН