2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/05574

 

2025 06 30

2/ШШ2025/05574

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* нуур гудамж, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /*******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, -р хороо, Чингисийн өргөн чөлөө, -р хороо, -р байр, ш/х- тоот хаягт байрлах, ХХК /РД:/,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.

Үүнд: Ч.******* нь оны -р сарын -ны өдөр ХХК-тай Агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт 55,272,000 төгрөг төлсөн боловч хариуцагч тал гэрээний үүрэг болох эд хөрөнгийн эзэмших, өчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг захиалагч талд гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байх тул уг гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 55,272,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4/ Ч.*******ээс Б.ид олгосон итгэмжлэл, /хх-5/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны *******-р сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/26499 дугаар захирамж, /хх6/ Хаан банкны шилжүүлгийн баримт, /хх-7-9/ Агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагч талаас /хх-12/ ХХК-аас М.Мөнгөншагайд олгосон итгэмжлэл, /хх-22/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Хариу тайлбар гаргаагүй.

-Шүүхийн журмаар нотлох баримт цуглуулаагүй, бүрдүүлээгүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Талууд оны -р сарын -ны өдөр агуулахын зориулалттай талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан,

4.2.Уг гэрээгээр Ч.******* нь гэрээнд заасан хугацаанд агуулахын зориулалттай талбайн төлбөрийг төлөх, ХХК нь уг эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэх, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад холбогдох баримт, материалыг бүрдүүлж өгөхөөр тохиролцсон,

4.3.Ч.******* нь гэрээний төлбөр 55,272,000 төгрөгийг оны -р сарын -ны өдөр ХХК-ийн дансанд шилжүүлсэн,

4.4.Ч.******* нь талбай худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч  ХХК нь гэрээний 3.1.8-д заасан эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэх, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад холбогдох баримт, материалыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо.

 

5.Дээрх гэрээний зорилго, гол нөхцөлийн талаарх талуудын тохиролцсон байдал, нэхэмжлэгч агуулахын зориулалттай талбайн үнийг төлж шилжүүлэн авах, хариуцагч нь тухайн эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэх, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад холбогдох баримт, материалыг бүрдүүлж өгөх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүсжээ. Энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч Ч.******* шаардах эрхтэй.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцлүүд байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Мөн талбайн төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбараа нэхэмжлэгч тал нотолж төлбөр төлсөн дансны хуулга гаргаж өгсөн байх ба хариуцагч тал тайлбар гаргаж, мэтгэлцэж, маргаагүй тул талуудын тайлбар, болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

6.Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн аль нь болох талаарх хариу тайлбарыг шүүх болон шүүх хуралдаанд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Талууд маргааны зүйлгүй байна гэж шүүх үзэв.

7.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд ХХК-аас агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгохоор шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,3 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 434,3 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас нийт агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 434,3 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 434,3 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН