| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/03012/И |
| Дугаар | 192/ШШ2025/05575 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05575
| **************5 ******* 30 | 19*******/ШШ**************5/05575 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ХН850*******538/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, - тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:ЙВ75**************61*******/,
Нэхэмжлэгчийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ө.д холбогдуулан 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.
Үүнд: ... Хариуцагч Ө. нь **************1 оны 11-р сарын *******9-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хонь, ямаа, үхрийн мах бэлтгэж өгнө гэж гэрээ байгуулж нэхэмжлэгчээс **************1 оны 1*******-р сарын 01-ний өдөр *******0,000,000 төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлэн авсан боловч гэрээний үүргээ зөрчиж, тохирсон хугацаанд махаа өгөөгүй. Тэрээр ********************* оны 11-р сар, 1*******-р сарын малын нядалгааны үед бэлдэж, нийлүүлэхээ амаар илэрхийлж хугацаа авсан. Гэтэл тухайн үед мөн л махыг чинь өгч чадахгүй нь, мөнгийг чинь буцааж өгнье гээд ********************* оны 01-р сарын *******6-ны өдөр *******0,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн. Үлдэх 80,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй, 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ёстой гэж маргадаг. Иймд хариуцагч Ө.гээс мах худалдах, худалдан авах гэрээний төлбөр 80,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонтуяагийн эзгүйд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. миний бие нэхэмжлэгч талын байр суурийг илэрхийлэн оролцох боломжтой гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 80,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгөөс татгалзаж, 30,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.
*******.Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.
Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн ихэр болох Д.-ийн Хаан банкны 5085**************68 тоот дансанд 50,000,000 төгрөг шижлүүлэн авсан боловч аваагүй гэж намайг гүтгэж байгаа нь хэрэгт хавсаргаж өгсөн дансны хуулгуудаар нотлогдож байна. Д.******* нь над руу залгаад манай агуулах дүүрсэн тул та манай ээжийн дүү А.ын агуулахад манай махыг буулгачих гэж хэлсний дагуу Хан-Уул дүүрэг, 19-р үйлчилгээний төвийн хоолны газарт мах буулгасан. Дараагийн удаад А. нөхөр н.ын хамт Баянгол дүүргийн *******0-р хороонд Мах маркетын зоориноос ирж мах авсан. Нийт ******* удаагийн татан авалтаар манайхаас 17,000,000 төгрөгийн мах авсан. Д.******* залгаж, энэ махыг А.д өгөөрэй гэсэн болохоор би өгсөн, Д.*******тай тооцоо дууссан гэжээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч Ө. нь шүүх хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн тул шүүх хуралдааны танхимаас гаргав.
3.Гэрч А. шүүхэд мэдүүлэхдээ: Д.******* нь миний төрсөн эгчийн хүүхэд бөгөөд би Д.тулгын нагац эгч, садан төрлийн холбоотой. Би хоолны газар ажиллуулдаг. Би Ө.гийн Мах маркетад хадгалсан махнаас 15,39*******,000 төгрөгийн үнэ бүхий махыг удаагийн таталтаар авсан нь үнэн. Тэр махыг Ө.гээс авсан мах. Тухайн үед **************3 оны 05-р сарын 1-ний өдрөөс **************3 оны *******-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд өгсөн махны мөнгийг Ө. нь Д.*******д өгөөрэй гэж хэлсэн. Би одоогоор Д.*******д өгөөгүй, ... одоо 17,000,000 төгрөгийн махны үнийг Д.*******д дансаар шилжүүлж өгөх боломжтой, 5 хоногийн дотор Д.*******д өгнө гэжээ.
.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
-нэхэмжлэгчээс /хх-1-3/ нэхэмжлэл, /хх-/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-5/ Д.*******ас Ж.Отгонтуяад олгосон итгэмжлэл, /хх-6/ Д.тулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-7/ Д.*******, Ө. нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, /хх-8/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн **************5 оны *******-р сарын *******-ны өдрийн №00156 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, /хх-9-*******/ дансны хуулга, /хх-*******/ нэхэмжлэлийн багасгасан шаардлага, /хх-58/ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас /хх-17, *******0, 56-57/ хариу тайлбар, /хх18/ Ө.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-*******1/ Д.*******, Ө. нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, /хх-**************-*******5, 5-53, 60-65/ дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Шүүхийн журмаар /хх-33-3/ гэрч А.аас мэдүүлэг авсан. Талууд өөр санал, хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
*******.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ө.д холбогдуулан мах худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөн тул уг гэрээнээс татгалзаж, 80,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагчийн 50,000,000 төгрөг буцаан төлсөн гэж татгалзсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан гэжээ.
3.Хариуцагч Ө. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн ихэр Д.-э гэх этгээдийн данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр А.д 17,000,000 төгрөгийн мах өгсөн, мөн А.Отгонжаргалд *******0,000,000 төгрөг шилжүүлсэн, тооцоогүй ... гэж маргасан.
.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.******* **************1 оны 1******* дугаар сарын 01-ний өдөр *******0,000,000 төгрөгийг хариуцагч Ө.гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн, хариуцагч мах нийлүүлэх гэрээг бичгээр байгуулсан ч мах нийлүүлээгүй, ********************* оны 01 дүгээр сарын *******6-ны өдөр *******0,000,000 төгрөгийг Д.*******д буцаан өгсөн, хариуцагч 50,000,000 төгрөг түүний ихэрт өгсөн гэж маргах боловч, нэхэмжлэгч энэ тайлбарыг зөвшөөрч анхны 80,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 50,000,000 төгрөгөөс татгалзаж, 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5.Дээрх гэрээний зорилго, гол нөхцөлийн талаарх талуудын тохиролцсон байдал, нэхэмжлэгч тодорхой тоо хэмжээ бүхий мах авах, хариуцагч нь тухайн махыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүсжээ. Энэхүү гэрээний үүрэг, эсхүл талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, шаардах эрхтэй.
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.*******-т заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцлүүд байна.
6.Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,
Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан тайлбартаа нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр А., н.Отгонжаргал нарт мах өгсөн, бэлэн мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч 17,000,000 төгрөгийн мах нийлүүлсэн, мөн *******0,000,000 төгрөгийг гуравдагч этгээдэд шилжүүлэн өгсөн гэх тайлбар, баримтууд нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн нь нотлогдоогүй бөгөөд эдгээр гүйлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагчийн хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал гэрээний үнэ /*******0 сая төгрөг/-ийг шилжүүлсэн гэх үндэслэл, тайлбараа нотолж төлбөр шилжүүлсэн дансны хуулга гаргаж өгсөн, хариуцагчийн эс зөвшөөрч ихэрт нь шилжүүлсэн гэх 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч татгалзаагүй, харин үлдэх 30,000,000 төгрөгийг гуравдагч этгээдээр дамжуулан авахыг зөвшөөрөөгүй байх тул энэ хэсгийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож, хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн гаргасан тайлбар, маргаан нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр А., н.Отгонжаргал нарт мах өгсөн, бэлэн мөнгө шилжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй тул хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.
8.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд хариуцагч Ө.гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, **************5 дугаар зүйлийн **************5.1, **************7 дугаар зүйлийн **************7.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ө.гээс 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 557,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН