2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/05671

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчид болох ******* овогт *******ын *******, ******* овогт *******ы ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар ******* оны *******-р сарын *******-ны өдөр төрсөн, охин Ц.ийг эхийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ц.ийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд хүрсэн хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ж.*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, -р хороо,  таун хотхон, *******7-р байрны тоот, 82,07 мкв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.*******, охин Ц.ь нарын өмчлөлд үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хэсэг 99,960,778 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******аас гаргуулж хариуцагч Ж.*******д олгож, хариуцагч Ж.*******гаас 3,298,516 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,443,874 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,927 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7.Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдаж, эцэг эх нь хүүхдүүдээ тэжээн тэтгэж, үүрэг гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг тайлбарласугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН