2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/05680

 

2*******5 07 0 192/ШШ2*******5/05680

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* чингисийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, төв, давхар, 0 тоот хаягт байрлах, ХХК /РД:55931/,

Нэхэмжлэлийн шаардлага: 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2*******5 оны 05-р сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжилсэн 16,500,000 төгрөгийг хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Г. нь 2*******5 оны 10-р сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Эвлэрлийг батлах үндэслэлтэй.

2.Зохигч эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжилсэн 16,500,000 төгрөгийг хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Г. нь 2*******5 оны 10-р сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрчээ.

3.Эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжилсэн 16,500,000 төгрөгийг хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Г. нь 2*******5 оны 10-р сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,50 төгрөгийн 120,225 төгрөгийг улсын орлогоос, 120,225 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН