| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/06222/И |
| Дугаар | 191/ШШ2025/01172 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01172
2025 02 07 191/ШШ2025/01172
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух ******* овогт У.Э******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух О.А******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 04 сарын 27-нд Да хүрээ захын мотоцикль засаж зардаг О.А******* гэх залуугаас орж ирсэн мопед 3,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Баталгаа өгнө үү гэхэд би өөрөө энд аижлладаг та насаараа унана айлтгүй гэхээр итгээд авсан. Гэтэл 10 хонохгүй эвдэрчихсэн. Утсаар ярихад аваад ир гэсэн. Тэгээд хотод 2 удаа асахаа больсон Намайг задлаад зассан мопед өгсөн байна гэдгийг мэдсэн. Эргэж ирээд уулзахад би зарсан та асаагаад авсан одоо өөр яриа байхгүй гэсэн. Одоо Да хүрээнд ажлаа хийж байна. Авсан мопедээ хүргээд өгчихсөн. Иймд миний хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Эрдэнэ-очир нь хариуцагч О.А*******д холбогдуулан 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.А*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож 2,500,000 төгрөгийг ******* данснаас ******* тоот дансаар хүлээн авсан. Иймд нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч У.Эрдэнэ-очирын нэхэмжлэлтэй, хариуцагч О.А*******д холбогдох 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА