2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01173

 

 

2025 02 07 191/ШШ2025/01173

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: *** оршин суух,  Д.Э******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** оршин суух, Э.Д******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Д******* 2021 оны 5 дугаар сард хоёр оёдлын машин гуйж авсан боловч одоог хүртэл өгөөгүй. Ингээд шүүхээр шийдвэрлүүлэх тогтоол гарсан тул шүүхэд хандаж байна. Надаас гуйж авсан хоёр оёдлын машины мөнгө болох 3,000,000 төгрөгийг Э.Д*******гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг 2 хувааж, 2025 оны 3 дугаар сарын 05-нд 1,500,000 төгрөг, 4 дүгээр сарын 05-нд 1,500,000 төгрөгийг Д.Э*******ийн Хаан банк дахь ******* дансанд төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлбөр төлөх тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Э.Д*******д холбогдуулан, оёдлын машины үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 3,000,000 төгрөгийг 2 хувааж, 2025 оны 3 дугаар сарын 05-нд 1,500,000 төгрөг, 4 дүгээр сарын 05-нд 1,500,000 төгрөгөөр төлөх тайлбар гаргасан байх ба нэхэмжлэгч нь төлбөр төлөх хуваарийг зөвшөөрсөн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар, зохигч эвлэрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д*******д холбогдох, оёдлын машины үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Э.Д*******гоос улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Э*******т олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА