| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01512/И |
| Дугаар | 191/ШШ2025/01423 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/01423
2025 02 14 191/ШШ2025/01423
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Н.Нарангэрэл, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байрлах байрлах, ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хувийн нэр төр болон ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, нэр төр, нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийх, бичгээр уучлалт гуйхыг даалгах, хохиролд 10,118,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгч ******* миний бие 1991 оноос цагдаагийн байгууллагад цагдаа, сонсогч, эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, цагдаагийн бие даасан нэгжид дэд дарга, 2008 оноос *******, тус тус ажиллаж, 2011 оноос , , 2013 оноос , тус тус , , ажиллаж байна. нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/2244 дугаартай албан бичигт тусгагдсан ******* намайг ... Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх заасан гэмт хэргийн учир 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ... тухай мэдээллийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч хүргүүлсэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч нь дээр дурдагдсан баримтат мэдээллийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хүргүүлсэн байдаг. Хуульч-өмгөөлөгч ******* би 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол гэгчээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйл /Төрийн нууц задруулах/-ийн 87.1, 233 дугаар зүйл /Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах/-ийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй болно. нь -өмгөөлөгч ******* намайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх заасан гэмт хэргүүдэд 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн гэсэн худал мэдээллийг ойлгомжгүй үндэслэл, шалтгаанаар бичгэн хэлбэрээр албажуулан гаргаж, бусдад дамжуулж, тараасны улмаас , Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч болон Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ажлын алба, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын алба, тэдгээрийн холбогдох албан тушаалтан, ажилтнууд нь -өмгөөлөгч ******* миний талаар маш буруу ойлголт, дүгнэлттэй болж, -өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн ******* миний хувийн нэр төр болон ажил хэргийн нэр хүнд маань маш харамсалтайгаар гутаагдсан болно. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/2244 дугаартай албан бичигт тусгагдсан худал мэдээлэл нь дээр дурдагдсанаас бусад этгээдүүд /цагдаагийн алба хаагч, , өмгөөлөгч гэх зэрэг/-д ч дамжуулагдан, тараагдсанд туйлын ихээр харамсдаг. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/2244 дугаартай албан бичигт тусгагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тухайн гэмт хэргийг болон өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлдэг Монгол Улсын иргэн үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдолд ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус хүчингүй болгох хуулийн үндэслэлд шууд хамаарч, уг хуулийн үндэслэл бүрдсэн цаг хугацаанаас хойших хугацаанд явагдсан өмгөөллийн үйл ажиллагаанд хамаарагдах хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээнүүдийг хүчингүй болгох эрсдэл үүсдэг. , Монголын Өмгөөлөгчдийн холбооны -өмгөөлөгч ******* би өөрийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний Б-1/23-101 дугаартай албан бичигт тусгагдсан гомдлыг Цагдаагийн ерөнхий дарга гаргасан. Гэтэл нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б-1/23-101 дугаартай Хариу хүргүүлэх албан бичигт тусгагдсан ... Таны ял шийтгэгдсэн байдлын талаарх мэдээлэл нь тухайн үеийн олны анхаарлыг татсан цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдсэн нь одоо ч цахим орчинд нээлттэй байна. Хяналт шалгалтын явцад цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй болно гэсэн хэт басамжлан доромжилсон, дарамтлан, айлган сүрдүүлэхийг санаархсан агуулгатай хариуг өгсөн. нь ******* намайг 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйл /Төрийн нууц задруулах/-ийн 87.1, 233 дугаар зүйл /Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах/-ийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээсэн талаарх 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6/10913 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигтээ тусгасан ... тухайн үеийн олны анхаарлыг татсан цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдсэн нь одоо ч цахим орчинд нээлттэй байна... гэсэн үндэслэл, байр сууриа бүрэн нотлох ёстой. Цагдаагийн ерөнхий холбогдох албан тушаалтнууд нь бусадтай үгсэн хуйвалдсан шинжтэйгээр, зориудаар худал мэдээллийг бэлтгэн гаргасан, бусдад дамжуулсан, тараасан, улмаар хуулийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаагаа зөвтгөх зорилгоор басамжлан доромжилсон, дарамтлан, айлган сүрдүүлэхийг санаархсан үйлдлүүдийн туйлын зорилго нь ******* миний өмнө нь эрхэлж байсан төрийн тусгай албаны ажил, албан тушаал болон одоогийн эрхэлж байгаа -өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. ******* би өнгөрсөн хугацаанд төрийн тусгай албанд ажиллаж байхдаа, одоо - ажиллахдаа цагдаагийн байгууллага, түүний алба хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон цөөнгүй мөрдөн шалгах ажиллагаа, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг тус тус явуулж байсан, зайлшгүй шаардлагатай тохиолдолд цаашид ч явуулах болохыг онцлон тэмдэглэж байна. ******* би төрийн тусгай алба буюу цагдаагийн байгууллагын төв орон нутгийн бие даасан нэгж, Авлигатай тэмцэх Гүйцэтгэх албанд тус тус ажиллаж байхдаа Монгол Улсын төр, ард түмэн болон Монгол Улсын Үндсэн Хуулийн өмнө тус тус өргөсөн тангарагтаа үнэнч шударга, бүрэн тууштайгаар зүтгэн ажиллаж, багагүй бодит үр дүнд хүрч байсан. Одоо эрхэлж байгаа -өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар явуулах, өөрийн үйлчлүүлэгчийн зөрчигдсөн болон хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ... хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах...-ын төлөө ажиллаж байна.
Монгол Улсын төр, засгаас ******* намайг төрийн тусгай албанд ажиллаж байхад цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх шагналуудаар, - ажиллах хугацаанд төрийн дээд шагнал Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан. Хуульч-өмгөөлөгч ******* миний мэргэжлийн үйл ажиллагаагаар хууль, шүүхийн системд анхдагч практик болсон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн shuukh.mn цахим хаягт байршсан зэрэг цөөнгүй бодит үр дүнд хүрсэн өмгөөллийн бие даасан үйл ажиллагаанууд бий болно. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг туулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах зэрэгтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан. Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ... тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ, сан үүсгэж ашиглах... үндэслэл, журмыг тусгайлан тогтоосон. Мөн Өмгөөллийн тухай хуулиар Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбооны ажлын албаны чиг үүргийг тус тус тусгайлан тогтоосон байдаг. Цагдаагийн байгууллагад хуулийн үндэслэлгүйгээр ******* миний зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг маань бусдад дамжуулах, тараах зэрэгтэй холбогдсон хуулиар тогтоогдсон бүрэн эрх, чиг үүрэг огт байхгүй болно. Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ажлын алба, тэдгээрийн холбогдох албан тушаалтнуудад ******* миний зөвшөөрөлгүйгээр, хуулийн үндэслэлгүйгээр хувийн мэдээллийг маань цуглуулах, бусдад дамжуулах, тараах, хууль бусаар мөрдөн мөшгөсөн шинжтэй үйл ажиллагаа явуулах зэрэгтэй холбогдсон хуулиар тогтоогдсон эрх, чиг үүрэг огт байхгүй болно. ******* би өөрийн зөрчигдсөн болон хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээлгэх болон энэхүү нэхэмжлэлийг гаргахад нотариатын зардалд 92,000 төгрөг, шуудан илгээмжийн зардалд 26,400 төгрөг, нийт 118,400 төгрөгийг зарцуулсан. нь -өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн ******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд маань ноцтой хохирлыг учруулсан худал мэдээллийг бусадтай үгсэн хуйвалдсан шинжтэйгээр, зориудаар бэлтгэн гаргасан, бусдад дамжуулсан, тараасан хууль зөрчсөн үйлдэлдээ хуулийн зохих хариуцлагыг бие даан, бүрэн хүлээх ёстой. Иймд , Монголын Өмгөөлөгчдийн холбооны тус тус өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг ******* овогт ******* миний иргэний хувийн нэр төр болон ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, нэр төр, нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийх, бичгээр уучлалт гуйхыг даалгах, хохиролд 10,118,400 төгрөгийг гаргаж өгнө үү. Хариуцагч талаас эвлэрэх санал гаргасныг хүлээн авч эвлэрч байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар заасан. Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2044 дугаартай албан бичгээр тус холбооны , өмгөөлөгч *******ыг урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон одоо хүлээж байгаа эсэх тухай лавлагаа авах хүсэлтийг 2022 оны 11-р сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанд ирүүлжээ. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Журам батлах тухай Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/195 дугаар тушаалаар батлагдсан Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам-ын 6.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/116 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан байгууллагын хүсэлтээр хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх талаарх лавлагааг тушаалын гурав, дөрөвдүгээр хавсралтаар баталсан загварын дагуу болон бичгээр өгнө. гэсний дагуу Хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа авах эрх бүхий байгууллагын жагсаалт-ын 15-рт Хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага гэснийг удирдлага болгон дээрх лавлагааг гаргасан. Монгол Улсын Их Хурлаас шинээр баталсан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А/410 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны загвар-ын баталж, мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар дээрх төрлийн лавлагаа, мэдээллийг шууд авах эрх бүхий байгууллагыг баталсан. Уг жагсаалтаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд энэ төрлийн лавлагаа олгогдохгүй байхаар заагдсан бөгөөд журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа болно. Манай байгууллагаас Монголын өмгөөлөгчдийн холбоонд нэхэмжлэгч *******ын ял шийтгэлийн талаар алдаатай мэдээлэл явуулсан. Огт шийтгүүлж байгаагүй зүйл ангиар алдаатай мэдээлэл явуулсан гэдэг нь тодорхой болсон. Алдаатай мэдээлэлдээ залруулга хийж, иргэнээс уучлалт гуйх, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардлыг төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрч байна гэв.
3. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
*******ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч болон хариуцагч тал харилцан тохиролцож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26,2 26.3-т заасны дагуу дараах нөхцөлтэйгөөр эвлэрэн хэлэлцэв. Үүнд:
1.*******ын талаар /ял шийтгүүлсэн талаар/ алдаатай мэдээлэл хүргүүлсэн Статистик Мэдээллийн Хэлтсийн 2022.11.09-ний өдрийн 13б/2244 дугаартай албан бичигт залруулга хийж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Мэргэжлийн хариуцлагын хороонд тус тус хүргүүлж, хувийг нэхэмжлэгчид хүргүүлэх,
2. Залруулга хүргүүлсэн талаар нэхэмжлэгчид Цагдаагийн байгууллагаас албан бичгээр мэдэгдэж, уучлал хүсэх,
3. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцсэнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамж, нотлох баримт бүрдүүлэх, нотариатын зардал, шуудан илгээмжийн зардал нийт 372,650 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид олгох,
4. Нэхэмжлэгч ******* нь ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10,000,000 төгрөгөөс болон бусад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж, дахин уг асуудлаар маргаан үүсгэхгүй байхаар тохиролцов. Эвлэрэн хэлэлцэх асуудал нь талууд хараат бус сайн дурын үндсэн дээр явагдсан болно гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, өмгөөлөгчийн үнэмлэх, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022.11.174-ны өдрийн 328 дугаар албан бичиг, Цагдаагийн Ерөнхий Газар Мэдээлэл Дүн Шинжилгээ, Шуурхай Удирдлагын албаны 2022.11.09-ний өдрийн 13б/2244 тоот албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гишүүн, Өмгөөлөгч *******ын 2023.10.29-ний өдрийн Б-1/23-101 тоот албан бичиг, 2023.11.13-ны өдрийн 6/10913 тоот албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гишүүн, Өмгөөлөгч *******ын 2023.05.30-ны өдрийн Б-1/23-063 тоот албан бичиг, нотариатын төлбөр төлсөн баримт, шуудангийн төлбөр төлсөн баримт, Монголын Өмгөөлөгчдийн холбооны , өмгөөлөгч *******ын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б-1/24-054 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, Цагдаагийн ерөнхий 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3/314 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны , өмгөөлөгч *******ын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-1/24-055 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б-1/24-056 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгүүд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хуулбар, Цагдаагийн ерөнхий 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Баярын бичиг, Цагдаагийн ерөнхий Эрүүгийн цагдаагийн 2005 оны Ажил мэргэжлийн аварга-ын өргөмжлөл, Монголын Цагдаагийн байгууллагын Цагдаагийн гавьяа тэмдэг-ийн 2006 оны 315 дугаартай үнэмлэхийн тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль-ийн 2006 оны 29485 дугаартай үнэмлэх, Алтангадас одон-гийн 2018 оны 76931 дугаартай үнэмлэх, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-гийн 2020 оны 5361 дугаартай үнэмлэх, Хөдөлмөрийн дэвтэр, Цагдаагийн ерөнхий 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/805 дугаартай архивын лавлагаа, Авлигатай тэмцэх 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/3539 дугаартай тодорхойлолт, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай Өмгөөлөгч *******т холбогдох маргааны тухай тогтоол, Монголын Өмгөөлөгчдийн холбооны , өмгөөлөгч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б-1/21-061 дугаартай Нэхэмжлэл гаргах тухай албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай тогтоол, Монголын Өмгөөлөгчдийн холбооны , өмгөөлөгч *******ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-1/22-072 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22370920 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-/8г/13021 дугаартай албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 267 дугаартай Хүсэлт гаргах нь тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22-10/661 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Монголын Өмгөөлөгчдийн холбооны , өмгөөлөгч *******ын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1/22-075 дугаартай Гомдол гаргах тухай албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/2724 дугаартай Хариу өгөх тухай албан бичиг, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цагдаагийн ерөнхий дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 547, А/113, 494 дугаартай Заавар батлах тухай захирамж, тушаал болон тухайн хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар, хоёрдугаар хавсралтаар батлагдсан урьд ял шийтгэгдсэн эсэх тухай лавлагааны Тодорхойлолт-ын загвар, гуравдугаар хавсралтаар батлагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-ны загвар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны , өмгөөлөгч *******ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б-1/24-102 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б-1/24-109 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б-1/24-112 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийг албан ёсны цахим хуудас (judcouncil.mn)-aac хэвлэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хамтарсан А/226, 177 дугаартай Журам, заавар батлах тухай тушаалын хуулбар, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цагдаагийн ерөнхий дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 547, А/113, 494 дугаартай Заавар батлах тухай захирамж, тушаал болон тухайн хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар, хоёрдугаар хавсралтаар батлагдсан урьд ял шийтгэгдсэн эсэх тухай лавлагааны Тодорхойлолт-ын загвар, гуравдугаар хавсралтаар батлагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-ны загварын тус тус баталгаажуулсан хуулбар зэрэг болно. /1-р хх-н 4, 7-22, 62, 127-133, 136-174, 188-250, 2-р хх-н 4-12, 117, 132-140, 161-173, 192-201/
5. Хариуцагчаас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
Итгэмжлэл, хариу тайлбар, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/410 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/195 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтын хуулбар зэрэг болно. /1-р хх-н 25-26, 31-52, 74, 2-р хх-н 38, 107-108, 203-205/
6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Цагдаагийн ерөнхий газраас Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2044 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 13б/2244 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/2244 дугаартай албан бичигт тусгагдсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, албан бичгийн эхийг боловсруулан бэлтгэх, хянан гарын үсэг зурж, баталгааны тэмдэг дарж албажуулах, бүртгэлд авч огноо, албан бичгийн дугаарыг олгох, шуудан илгээмжээр хүргүүлэх зэрэг ажиллагаанд оролцсон алба хаагчдын нэрс, тэдний эрхэлсэн ажил, албан тушаал тэдгээрийн харьяалагдах , түүний харьяа нэгжүүдийн нэршлийн талаарх баримт, шүүхээс хүргүүлсэн ял шийтгэлийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Цагдаагийн ерөнхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Журам шинэчлэн батлах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/410 дугаар тушаал, түүний хавсралт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/195 дугаартай Журам батлах тухай тушаалаар батлагдсан Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам, тус журамд орсон нэмэлт, өөрчлөлтүүд, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2044 дугаартай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/2244 дугаартай албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 13б/2244 дугаартай албан бичгийг тус тус бүрдүүлсэн. /1-р хх 81-82, 84-99, 102-104, 2-р хх-н 39-58, 59-65, 104-105/
Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг Тагнуулын ерөнхий тусгай архиваас Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 373 дугаар магадлал зэргийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан иргэний хувийн нэр төр болон ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, нэр төр, нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийх, бичгээр уучлалт гуйхыг даалгах, хохиролд 10,118,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь *******ын талаар *******ыг цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас шалгахад Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн учир 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан тухай мэдээлэл бүртгэгдсэн байна гэж алдаатай мэдээлэл хүргүүлсэн Статистик Мэдээллийн Хэлтсийн 2022.11.09-ний өдрийн 13б/2244 дугаартай албан бичигт залруулга хийж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Мэргэжлийн хариуцлагын хороонд тус тус хүргүүлж, хувийг нэхэмжлэгчид хүргүүлэх, залруулга хүргүүлсэн талаар нэхэмжлэгчид Цагдаагийн байгууллагаас албан бичгээр мэдэгдэж, уучлал хүсэх, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцсэнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамж, нотлох баримт бүрдүүлэх, нотариатын зардал, шуудан илгээмжийн зардал нийт 372,650 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан болон нэхэмжлэгч нь 2025.01.31-ний өдөр шүүхэд гаргасан шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулах тухай, хариуцагч нь 2025.02.06-ны өдөр шүүхэд гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох иргэний хувийн нэр төр болон ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, нэр төр, нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийх, бичгээр уучлалт гуйхыг даалгах, хохиролд 10,118,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь *******ын талаар /ял шийтгүүлсэн талаар/ алдаатай мэдээлэл хүргүүлсэн Статистик Мэдээллийн Хэлтсийн 2022.11.09-ний өдрийн 13б/2244 дугаартай албан бичигт залруулга хийж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Мэргэжлийн хариуцлагын хороонд тус тус хүргүүлж, хувийг нэхэмжлэгчид хүргүүлэх, залруулга хүргүүлсэн талаар нэхэмжлэгчид Цагдаагийн байгууллагаас албан бичгээр мэдэгдэж, уучлал хүсэх, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцсэнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамж, нотлох баримт бүрдүүлэх, нотариатын зардал, шуудан илгээмжийн зардал нийт 372,650 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,250 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА
ШҮҮГЧИД Н.НАРАНГЭРЭЛ
О.ЦЭНД-АЮУШ