| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00424/И |
| Дугаар | 312/ШШ2025/00507 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00507
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 312/ШШ2025/00507 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Сентрал тауэр давхарт байрлах /РД:8/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р хороолол 1-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* ******* ******* /*******/-т холбогдох
5,591,869.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХК нь Ө.*******тай 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цахим гэрээ байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000222023 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 5,568,869.93 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 5,591,869.93 төгрөгийг хариуцагч Ө.*******аас гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие ******* *******ны нэхэмжилж буй 5,568,869.93 төгрөгийг эргүүлж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 15-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-нд 1,091,869.93 төгрөгөөр тус тус төлнө.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ө.*******аас 5,568,869.93 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ө.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 15-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-нд 1,091,869.93 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,419.92 төгрөгийн 52,209.96 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ө.*******аас улсын тэмдэгтийн хураамж 52,209.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,591,869.93 төгрөгийг хариуцагч Ө.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,419.92 төгрөгийн 52,209.96 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ө.*******аас улсын тэмдэгтийн хураамж 52,209.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ