| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00362И |
| Дугаар | 315/ШШ2025/00296 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2025/00296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг, ******* ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1981-1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын "Дарьганга" нэгдэлд ажиллаж байсан бөгөөд 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж Ардын армын 152-р цэргийн ангид цэргийн алба хаагаад 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд Дарьганга нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эргэн орж ажилласан. Өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байгаан улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал тус нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай “байнгын бригад байгуулах” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай “ардын цэргээс халагдаж ирсэн хүмүүсийг ажилд хуваарилах” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай “ажилд томилох” тухай тушаал, 7 дугаартай тушаалын хавсралт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/164 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11/249 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн Барилга, хашаа бригадад ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлангийн бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн Барилга, хашаа бригадад ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлангийн бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал тус нэгдэлд ажиллаж байсан” гэх тайлбар,
*******ийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн Барилга, хашаа бригадад ажилчнаар ажилд томилсон 7 дугаартай тушаал, тушаалын хавсралт (хх-8-9х),
*******ийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлан бригадад ажилчнаар ажилд томилсон 41 дугаартай тушаал (хх-6х),
*******ийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн байнгын бригадад ажилчнаар томилсон тушаал (хх-4-5х),
Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11/249 дугаартай Д.******* Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлан бригад, барилгын бригадад ажилчнаар ажиллаж байхдаа 1981-1983, 1987-1988 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа (хх-7х),
Гэрч *******ын шүүхэд өгсөн “...******* нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд 1981-1990 оныг хүртэл хадлангийн бригадад ажилчин, туслах бригадад ажилчин зэрэг ажлыг хийж байна. Энэ хугацаанд 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Бусад үед нь тасралгүй ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд 1979-1990 оныг хүртэл тракторчнаар ажиллаж байсан. Бид хадланд хамт гардаг байсан. Хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч ын шүүхэд өгсөн “....******* нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд 1981-1990 оныг хүртэл хадлангийн бригадад ажилчин, туслах бригадад ажилчин зэрэг ажлыг хийж байна. Бүхий л ажилд явж байдаг, хийхгүй ажил гэж байдаггүй ажилд их сайн хүүхэд байсан. 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Бусад үед нь тасралгүй ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд аж ахуй, бригадын тоо бүртгэгч зэрэг ажлуудыг 1958-1990 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан болохоор Д.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн Барилга, хашаа бригадад ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлангийн бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгч Д.******* 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн Барилга, хашаа бригадад ажилчнаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлангийн бригадад ажилчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн Барилга, хашаа бригадад ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлангийн бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн Барилга, хашаа бригадад ажилчнаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлийн хадлангийн бригадад ажилчнаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН