| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00397И |
| Дугаар | 315/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2025/00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 4 дүгээр бригадад 1982 оноос 1992 оны хооронд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан жилүүдийн зарим сарууд хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, архиваас олдохгүй байна. Иймд намайг 1982-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15/109 тоот лавлагаа, 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдөр олгосон Т.******* Хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн Л.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Л.******* төрсний гэрчилгээний хуулбар, Л.******* эх ******* пасспортны хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1982-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 4 дүгээр бригадад 1982 оноос 1992 оны хооронд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. ” гэх тайлбар,
Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15/109 тоот лавлагаа,
гэрч ы шүүхэд өгсөн “...******* аавыг нь гэж хүн байсан. Яагаад ******* гээд байгааг би сайн мэдэхгүй байна. нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад 1982-1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. нь аав ын хамт мал маллаж байсан, айлын ганц хүү юм. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1980-1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг (хх-19х),
гэрч ын шүүхэд өгсөн “....******* аавыг нь гэж хүн байсан. Улаан бяруу гэж хочтой өвгөн байсан. Т. нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад 1982-1992 оныг хүртэл аав, ээжийнхээ хамтаар малчнаар ажиллаж байсан. Сургууль соёлд ч сурч байгаагүй айлын ганц хүү юм. Энэ хугацаанд 1985-1988 онд цэргийн алба хаасан. Бусад үед нь тасралтгүй мал маллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1975-1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Т.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” (хх-20х) гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. *******ад 1984 онд олгосон Төрсний гэрчилгээнд “ овог , нэр , 1966 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, регистр ЛЖ66091215, төрүүлсэн эцэг , эх ” гэж тэмдэглэгдсэн ба энэ овог нэр, төрсөн огноо нь түүний иргэний үнэмлэхтэй тохирч байна.
Харин хэрэгт авагдсан СБ№ 344641 дугаартай ******* Паспортын гэрлэлтийн байдалд “нөхөр Дамбий ”, “ хүү Тамжавын , 66.9.13-нд төрсөн” гэж тэмдэглэгдсэн хийгээд шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрт “ Тавжавын 1966 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 4-р бригадад малчнаар ажиллууллаа” гэж, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтэрт “ ын 1966 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, нэгдлийн 4-р бригадад түрээсийн малчин” гэж тус тус тэмдэглэгдсэн бөгөөд 1982 оны Хөдөлмөрийн дэвтэрт овог нь “” гэж, 1991 оны Хөдөлмөрийн дэвтэрт түүний төрсөн өдрийг “ 28” гэж,
мөн Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15/109 тоот лавлагаанд “ Т., , ” гэх зэргээр өөр өөр байдлаар бичигджээ.
Түүнчлэн Л.******* нотлох баримтаар ирүүлсэн Цэргийн батлахад “ овог нэр , 1966 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн” гэж бичигдсэн ба тэрээр 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5/351 дугаартай тушаалаар цэргээс халагджээ.
6. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 1982 оны 08 дугаар сарын 18-ны Хөдөлмөрийн дэвтэрт түүний овгийг “ ”, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтэрт “ ” гэж,
Архивын тасгийн 15/109 тоот лавлагаанд “ Т., , ” гэх зэргээр өөр өөр байдлаар бичигдсэнийг тэрээр “ миний эцэг ыг иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээнд гэж андуурч бичсэн, цалингийн цэсэнд овог нэрийг овгоор Т. гэж, мөн дууддаг нэрээр Энхээ” гэж андуурч, буруу бичсэн байна. Ө.Хорлоо нь миний ээж, намайг өргөж авч байсан” тайлбарлах бөгөөд энэ буруу ташаа бичигдсэн нөхцөл байдал нь тухайн цаг үеийн тогтолцоотой холбоотой буюу малчид хөдөө ажилладаг, Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг сумын тоо бүртгэгч болон бусад хүмүүс бүртгэдэг, мөн иргэний болон ажил олгогчийн бүртгэл, мэдээлэл хангалтгүй, сул байсантай холбоотой гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Л.******* эцэг нь гэж хүн байсныг гэрч “******* аавыг нь гэж хүн байсан. Улаан бяруу гэж хочтой өвгөн байсан. Т. нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад 1982-1992 оныг хүртэл аав, ээжийнхээ хамтаар малчнаар ажиллаж байсан”
гэрч аас “...******* аавыг нь гэж хүн байсан. Яагаад ******* гээд байгааг би сайн мэдэхгүй байна. нь аав ын хамт мал маллаж байсан, айлын ганц хүү юм ” гэж тус тус гэрчилж мэдүүлсэн,
мөн 1982, 1991 онд түүнд олгосон Хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэр нь , ” гэж бичигдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэр дээрх бусад мэдээлэл буюу төрсөн он, сар, өдөр зэрэг нь нэхэмжлэгч ******* овогт ******* нэртэй иргэний үнэмлэх дээрх мэдээлэлтэй тохирч байх тул дээрх Хөдөлмөрийн дэвтэр болон Архивын тасгийн 15/109 тоот лавлагааг Л.*******х мөн шүүх үнэлсэн болно.
7. Иймд ******* овогт ******* ******* 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН