Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0771

 

 

 

 

 

 

   2025         11           04                                     128/ШШ202571     

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

Нэхэмжлэгч: Б.Г*******, Э.А*******, Г.М*******

Нэхэмжлэгч Б.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.С*******

Нэхэмжлэгч Б.Г*******ийн өмгөөлөгч: М.Б    

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г, Д.Ү

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.С   

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б дугаар, Б дугаар, Б дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М*******, нэхэмжлэгч Б.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С*******, нэхэмжлэгч Б.Г*******ийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч нараас “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б дугаар, Б дугаар, Б дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгахшаардлагаар маргаж байна.     

2.Маргааны үйл баримтыг дурдвал  

2.1.Улсын Их хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг баталжээ.  

2.2.Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай” 1 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Б Б томилсон байна.    

2.3.Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А дүгээр тушаалаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны ажил үүргийн хуваарийг албан тушаалын 5 орон тоонд улсын төрийн ангилалтайгаар баталсан байна.      

2.4.Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” А дугаар тушаалаар Бэгзсүрэнгийн Г*******ийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны хуулийн асуудал, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, хуралдаан зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр 2 /хоёр/ хүртэл сарын туршилтын хугацаагаар томилж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Жинхлэн томилж, нэмэгдэл олгох тухай” Б дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Г*******ийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацааг дуусгавар болгож, жинхлэн томилжээ. 

2.5.Мөн Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” А дугаар тушаалаар Энхбатын А*******ыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны олимп, спорт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2 /хоёр/ хүртэлх сарын туршилтын хугацаагаар томилж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Жинхлэн томилж, нэмэгдэл олгох тухай” Б дүгээр тушаалаар нэхэмжлэгч Э.А*******ыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацааг дуусгавар болгож, жинхлэн томилсон байна. 

2.6.Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б дугаар тушаалаар Г*** М Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бичиг хэрэг, архивын мэргэжилтнээр 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2 /хоёр/ хүртэлх сарын туршилтын хугацаагаар томилж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Жинхлэн томилж, нэмэгдэл олгох тухай” Б дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.М 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацааг дуусгавар болгож, жинхлэн томилжээ.  

2.7.Улмаар Монгол Улсын Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсантай холбоотойгоор Монгол Улсын Их хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулжээ.    

2.8.Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 0* дүгээр захирамжаар Б Б Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.      

2.9.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 0* дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны бүтэц, зохион байгуулалтад оруулан баталж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх, бодлогын чиг үүрэгт хамаарах баримт материал, албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгаж, тус тогтоол гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай” 3** дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

2.10.Дээрх тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М******* нарыг маргаан бүхий Монгол Улсын Сайд, Олим, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б, Б, Б дугаар тушаалуудаар тус тус ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгч нартай ажил хүлээлцэх, хөрөнгийн болон санхүүгийн холбогдох тооцоо нийлэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1 дэх хэсэгт заасан тэтгэмж, ээлжийн амралтыг холбогдох журмын дагуу олгохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даалгажээ.

2.11.Тус шүүх Б.Г*******, Э.А*******, Г.М******* нараас “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б дугаар, Б дугаар, Б дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгахшаардлага бүхий нэхэмжлэлээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 03 дугаар сарын 19-ний өдөр, 04 дүгээр сарын 28-ны өдөр тус тус захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.       

3.Нэхэмжлэгч Б.Г******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын алба нь Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3** дугаар тогтоолоор байгуулагдаж улмаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулсан Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний 0* дугаар шийдвэрээр татан буугдсан. Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0* дугаар тогтоолын 7-д Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолыг хүчингүй болсонд тооцсоноор хорооны ажлын албаны дарга болон бусад 4 мэргэжилтнийг ажил албан тушаалаас чөлөөлсөн. Улмаар ажил албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдуулан тус 5 алба хаагч хуульд заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Тус газрын Санхүү эдийн засгийн газрын референт Ж.Б хэд хоногийн дараа лавлахад “бид хэлэлцээд та нарын тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн, гэхдээ санхүүжилт орж иртэл буюу 11 дүгээр сар хүртэл хүлээж бай гээд, ойр ойрхон сануулж асууж байгаарай.” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн юм. Тус хариуны дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 10 сард асуухад та нарын хүсэлтийг хариуг мөн хэлсэн. шийдвэрлүүлэхээр “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам” руу шилжүүлсэн гэсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас лавлахад тус яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэгтэй 3 албан тоот бүхий хариуг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн. Дээрх албан бичигт “Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороонд ажиллаж байсан албан хаагчдад ажилгүйдлийн мөнгөн тэтгэмж олгох асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасны боломжтойг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгчийг “ажил олгогчоосоо” тэтгэмжээ дагуу ажил олгогч олгохоор байх тул холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх нэхэмжлэхийг зөвлөсөн юм. Нэхэмжлэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэг удаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад хоёр удаа, Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд хоёр удаа, нийт таван удаа хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-т заасан тэтгэмжээ авах хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангах үүргээсээ субьектив байдлаар зайлсхийж ирсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан болно. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Тус шийдвэрт “2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Иймд 2 тал хуульд заасны дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрх нээлттэй болно.” гэж шийдвэрлэсэн. Тодорхой асуудлыг хүлээн авч шийдвэрлэхийн оронд байгууллагууд нэг нэг рүүгээ бичиг дамжуулж эцэст нь төрд зүтгэж явсан иргэдийг хохироох нь хэрхэвч болохгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчид нь шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрсэн. Нэхэмжлэгч нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18** дугаартай захирамжаар “нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан захирамжийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7*** дугаар захирамжаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж, иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тус тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7*** дугаар бүхий захирамжийг нэхэмжлэгч нь тойргийн шүүхийн шүүгчийн туслахаас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 45 минутад гардан авсан болно. Ийнхүү дээрх захирамжид заасан харьяаллын дагуу тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа болно.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын албаны дарга байсан Э.Т Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Ж.Б уулзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж. 80.1.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн”, 82.1-т “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтан нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасны дагуу тэтгэмжээ авах хүсэлтээ тавьсан. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3** дугаар тогтоолоор “Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, үндэсний хорооны дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай” асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Дээрх тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолын 2-т заасан Ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны батлагдсан төсвийн багцын хүрээнд зохицуулан санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.А, цаашид зохих журмын дагуу тооцож холбогдох төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Ж даалгасугай”, тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4-т “...биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын чиг үүрэгт хамаарах баримт, материал, албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлэх...” гэж тус тус заасан байна. Тус тогтоолын 3 дугаар зүйлийг үндэслэн ажлын албаны албан хаагчид бид Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын цалин хөлсөө авч ирсэн юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан “ажил олгогч” нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байх ба 2024 оны 07 сарын 10-ны өдөр батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай хуулиар “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам”-ийг байгуулсан бөгөөд тус Яам байгуулагдахаас өмнө Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо нь ямар нэг Яамд харьяалагддаггүй байсан. 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн Ерөнхийлөн захирагчаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар харьяалан ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Монгол улсын Сайд, тус Үндэсний Хэрэг эрхлэх газар хариуцан ажилладаг байсан юм. Учир нь Засгийн газрын 2022 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дүрмийн гурав дугаар зүйлд “Хорооны дарга, гишүүний эрх, үүрэгт Ажлын албаны дарга, бусад ажилтныг томилж, чөлөөлөх, ажилтнуудын ажил, үүргийн хуваарийг батлах” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газар нь Монгол улсын Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн гучин наймын 2.1-т “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион Байгуулж хангах” гэж зааснаар хуулийн биелэлтийг хангаж, улс орон даяар хэрэгжүүлэх үүрээтэй байгууллага ийм байдлаар хандаж байгаад харамсаж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, 5-т “...хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, 12-т "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж тус тус заасан Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний зайлшгүй эдлэх ёстой эрхүүдийг зөрчиж байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дээрх хууль тогтоомжид заасныг биелүүлэхээс татгалзаж буй үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох тухай 6 дугаар зүйлийн 6.1.-т заасан эрхийг нь хязгаарлах байдлаар ялгаварлан гадуурхах хандлага гаргаж байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж татан буугдсан бусад үндсэн хороодын жишгийн дагуу тус Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даалгаж өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгч Б.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/* дугаартай тушаалтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоогоод нэг удаагийн тэтгэмж олгох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын алба нь Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний 3** дугаар тогтоолоор байгуулагдсан. 2024 оны 7 дугаар сарын 24-ний 6 дугаар тогтоолоор Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолыг хүчингүй болгосноор татан буугдсан. Татан буугдсантай холбоотойгоор тухайн сайдын ажлын албаны дарга болон бусад 4 мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор хуульд заасан нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, эдийн засгийн газрын референт н.Б*** гэдэг хүнээс асуухад хүсэлтийг шийдвэрлэсэн. Санхүүжилт орох хүртэл хүлээж бай, тэр болтол сануулж байгаарай гэсэн хариу өгсөн. Үүний дагуу 10 дугаар сард асуухад танай хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлсэн тэр байгууллагаас асуух гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Соёл спорт, аялал жуулчлалын яаманд хандахад тухайн яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр 4.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос нэг удаагийн тэтгэмжийг авах талаар зөвлөсөн байдаг. Үүний дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэг удаа, тэргүүн дэд даргад 2 удаа, 1111 төвд 2 удаа, нийтдээ 5 удаа тус байгууллагад хандсан боловч субьектив байдлаар шийдвэрлэхээс татгалзаж ирсэн. Үүний дагуу Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандсан. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэр гарсан. Ямар шийдвэр гарсан гэхээр тухайн маргаантай холбоотой урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоод дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатын шүүх мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхүүдэд хандсан.

Энэхүү шүүхүүдээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй гэдэг байдлаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Үүний дагуу нэхэмжлэгч нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэлж байна гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх зүйлд заасан үндэслэлээр нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, эдийн засгийн газрын референт н.Б*** удаа дараа хандсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт тодорхой заасан. Тухайн сайдын ажлын албаны шаардагдах зардлыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санхүүжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Б*** ажлын албаны шаардагдах зардлыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хариуцаж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д зааснаар Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулах, зохион байгуулж, хангах үүргийг хүлээсэн байгууллага байгаа. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5, 16.12-т заасан иргэнийхээ үндсэн эрхийг зөрчих, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үл ялган гадуурхах эрхийг зөрчих байдлаар эс үйлдэхүй гаргаж байгаад гомдолтой байна. Ийм учраас Монгол Улсын Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж өгнө үү.” гэв. 

5.Нэхэмжлэгч Э.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б** дугаар тушаалтай холбогдуулан нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж олгох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах гэж тодруулж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч н.П татгалзаж байна.” гэв. 

6.Нэхэмжлэгч Г.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б** дугаар тушаалтай холбогдуулан нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах гэж тодруулж байна.” гэв.

7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Г.М*******, Б.Г*******, Э.А******* нарын нэхэмжлэлтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б, Б, Б дугаар тушаалтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн өдрийн олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өмнө гаргасан хариу тайлбараа хариуцагчийн зүгээс дэмжиж, нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбогдуулан дараах тайлбарыг дахин гаргаж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хороо нь чиг үүргийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21 дэх хэсэг, 342 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг хариуцах бөгөөд ажлын албаны үүргийг сайдын ажлын алба хариуцсан зохион байгуулалттай байсан. Түүнчлэн, Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрэм”-ийн 3.1.10-т “Ажлын албаны дарга, бусад ажилтныг томилж, чөлөөлөх, ажилтнуудын ажил, үүргийн хуваарийг батлах” гэж, 4.3.2-т “Монгол Улсын сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд Ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх” гэж, 4.4-т “Ажлын албаны дарга, орон тооны ажилтан нь төрийн улс төрийн албан хаагч байна.” гэж заасныг үндэслэн тус Ажлын албаны дарга, албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх эрх, үүргийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, хүний нөөцийн удирдлагыг ажлын албаны дарга хэрэгжүүлж байсан. Улсын Их Хурлаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга төсвийн шууд захирагч байхаар заасан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар захирамжаар Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Б*** томилсон. Мөн Үндэсний хорооны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А*** дүгээр тушаалын хавсралтаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны ажил үүргийн хуваарийг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б*** дугаар тушаалын хавсралтаар албан хаагчдын албан тушаалын үндсэн цалин, нэмэгдлийг тус тус тогтоосон байна. Нэхэмжлэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан ажил олгогч байна гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, нэгжийг” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж, 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаap тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж тус тус заасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдын төсвийн шууд захирагчийн хувьд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, Үндэсний хорооны даргын тушаалын дагуу тус хорооны батлагдсан төсөвт багтаан ажлын албаны албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хэмжээгээр тооцож олгох, цалин хөлснөөс холбогдох суутгалыг суутгах үүргийг хэрэгжүүлж байсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь нэхэмжлэгч нарыг ажилд томилсон байгууллага биш юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.” гэж заасан дагуу Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар эмхлэн зохион байгуулагдаж, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Б.Б*** Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Улсын Их Хурлаас 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулсан. Үүнтэй холбогдуулан “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0* дугаар тогтоолын 5.4-т "... чиг үүрэгт хамаарах баримт материал, албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлэх гэж заасны дагуу тус Үндэсний хорооны чиг үүрэг, орон тоо. цалингийн сан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд шилжсэн байна. “Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай”, Засгийн газрын 2021 оны 300 дугаар тогтоолоос тус яам 95 орон тоотой Байсан бол, “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0* дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны орон тоог 130 байхаар тогтоосон буюу эрхлэх асуудлын хүрээнд чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын орон тоо нэмэгдсэн байна. Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох шийдвэр гарсантай холбогдуулан нэхэмжлэл гаргагчдад ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын тооцоог тус газар хийж дуусгасан. Мөн Сангийн яамнаас тус Үндэсний хорооны дансыг хааж, төсвийн үлдэгдлийг татан авсан болно. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус хорооны Ажлын албаны дарга Э.Т*** 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр холбогдох баримт материалыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгсөн байна. Энэ хүрээнд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Э*** Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Т*** уулзалт хийж, ажлын албаны албан хаагчдыг ажиллах эсэх талаар тодруулахад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд үргэлжлүүлэн ажиллахгүй болохоо амаар илэрхийлсэн байна. Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг ажил олгогч буюу хариуцагч гэх нь үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна.” гэж, 11.1.10-т “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах” гэж, 11.1.12-т “хуульд заасан бусад албан тушаал” гэж, 57.2.1-д “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс” гэж тус тус заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж, 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж, 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна.” гэж тус тус заасан. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан. өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь ул орон тоо нь хасагдсан тохиолдолд, хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж төрийн жинхэнэ албан хаагч нэмэгдэл баталгаа эдлэхээр заасан байна. Үл хамаарах шалтгаанаар албан тушаалын Үндэсний хорооны дарга нь нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй байх бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрмийн 3.1.10-т заасныг тус тус үндэслэн ажилд томилсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын албан тушаал нь сайдын ажлын албанд хамаарах улс төрийн албан тушаал байх тул мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага зэргийг нь харгалзалгүйгээр албан тушаалын үндсэн цалин болон ажлын онцгой нөхцөлийн 30 хувийн нэмэгдлийг олгож байсан.  

Үндэсний хорооны дарга Б.Б*** нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн атлаа “Ажлаас чөлөөлөх тухай” 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б, Б, Б дугаар тушаалыг гаргаж тус хорооны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан тэтгэмж олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгажээ. Үндэсний хорооны дарга нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүчингүй болсон Засгийн газрын 2022 оны 3 дугаар тогтоолын 3.1.10 дахь дэд заалтыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б, Б, Б дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт байх тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газар уг тушаалыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн “Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрэм”-ийн 4.3.2-т заасны дагуу Ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг тус ажлын албаны дарга хэрэгжүүлж байсан бөгөөд Үндэсний хорооны даргын бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоомжид нийцүүлэн ажлын албаны албан хаагчдыг чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах асуудлыг бие даан шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгч нарын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэг удаагийн тэтгэмж 9,027,000 төгрөгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Олимп, биеийн тамир, спортын үндэсний хороо байгуулагдсан. Хорооны 4 бүрэлдэхүүнийг 3** дугаар тогтоолоор баталж, дагаж мөрдөж байсан. Ажлын албаны дарга, албан хаагчдыг сайд нь томилж байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор сайд нь тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга нь төсвийн шууд захирагч байсан. Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчаас баталсан цалингийн сан, орон тоонд багтаагаад цалинг олгох зэрэг үйл ажиллагаануудыг хийж байсан. 2024 оны Их хурлын сонгуультай холбоотойгоор 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0* дугаар тогтоолоор зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталж, тус тогтоолын 5.4-д албан хаагчдын орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан. Тухайн Үндэсний хорооны чиг үүрэг, орон тоо, цалингийн сан Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам руу шилжсэн. Засгийн газрын 2021 оны 300 дугаар тогтоолоор тус яам нь 95 орон тоотой ажиллаж байсан. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тус яамны орон тоо 140 болж нэмэгдсэн. Үүнээс орон тоо, цалингийн сан шууд шилжсэн байна гэдэг нь харагддаг. Гэтэл тус хорооноос Хэрэг эрхлэх газрыг ажил олгогч гээд байдаг. Хэрэг эрхлэх газар бол тухайн албан хаагчдыг төсвийн ерөнхийлөн захирагчдаас гаргасан тушаал шийдвэрийг үндэслээд цалин хөлсийг олгож байсан. Тухайн 06 дугаар тогтоол гарснаар тус албан хаагчдын цалин ээлжийн амралтын тооцоог хийж гүйцэтгэсэн. Түүнийг нотлох баримтаар хүргүүлсэн байгаа. Ажлын албаны дарга н.Т*** гэх хүн Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Э*** гэдэг хүнтэй уулзсан байдаг. Тус үндэсний хорооны албан хаагчид Соёлын яаманд үргэлжлүүлж ажиллах боломжгүй гэдгийг амаар илэрхийлсэн байдаг. Ажил хүлээлцсэн баримт байгаа. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн баримт материалыг хэрэгт хавсаргасан. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан 07 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний хорооны дарга, сайд Б.Б*** чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн мөртлөө 07 дугаар сарын 25-ны өдөр тамга тэмдгээ даран тушаал гаргасан. Энэ тушаалд Хэрэг эрхлэх газарт тухайн хорооны албан хаагчдын тэтгэмжийг олго гэж шийдсэн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны акт байх тул Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлэх боломжгүй. Хариуцагч нь Соёлын яам байна. Чиг үүрэг, цалингийн сан зэрэг нь 07 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын тогтоол гарснаар Сангийн яамнаас буцаагаад татаад авсан. Хэрэг эрхлэх газарт төсөв, мөнгө байхгүй. Тухайн шилжсэн Соёлын яамнаас гаргуулах боломжтой гэж үзэж байна.

Хорооны албан хаагчид улсын төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд тухайн хүндээс туслах албан тушаалтан. Энэ хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр цалингийн сан, орон тоог хуулиар Соёл, аялал жуулчлал, залуучуудын яам руу шилжүүлсэн. Ажлын албаны дарга н.Т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай уулзаад манайх үргэлжлүүлж танай яаманд ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр хүн та нарын өмнөөс илэрхийлсэн. Та нарын хооронд юу болсныг мэдэхгүй. Засгийн газраас ийм арга хэмжээ авсан. Улс төрийн албан хаагчид ч гэсэн цалингийн сан, орон тоог шилжүүлсэн нь энэ хүмүүст үргэлжлүүлж ажиллах боломж юм байна гэдэг агуулгаар Засгийн газраас шийдвэр гаргасан.” гэв.

9.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулиар гаргаж байгаа. Гэтэл төрийн албаны маргаан, нэхэмжлэгч нар улс төрийн албан тушаалтны ангилалтай. Улс төрийн албан тушаалд шалгалтгүйгээр ордог. Төрийн албаны шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, сайд, хорооны дарга нь өөрсдөө сонгоод гэрээгээ байгуулдаг. Улс төрийн албан тушаалтан ямар ч шалгуургүйгээр төрийн албанд очихоор төрийн албан хаагчийн баталгаа эдэлдэггүй. Тэр хүний ажил дуусвал үйл ажиллагаа дуусна. Нэг удаагийн тэтгэмж гэсэн ойлголт байхгүй. Хөдөлмөрийн харилцаанаас Төрийн албаны хуулийг яагаад ялгасан юм. Хөдөлмөрийн харилцаанд үйлчлэх харилцаа нь хамаарахгүй. Төрийн албанд хамаарахгүй. Анх орохдоо ямар нэгэн шалгалт шалгуургүйгээр орж байгаа бол баталгаа байхгүй. Нэхэмжлэгч нар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандсан гэж байгаа. 2024 оны 11 дүгээр сард хандсан. Хариу ирэхгүй байсан болохоор Иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний шүүх иргэний хэргийн журмаар шийдвэрлэх хэрэг биш гээд хүлээн авахаас татгалзсан. Тэгээд Захиргааны хэргийн шүүх дээр ирсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу хийсэн үү гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Төрийн албаны тухай хуулиар юм уу, ямар үндэслэлээр гаргаад байгаа гэдгээс шалтгаалаад ямар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх вэ гэдэг нь тодорхойлогдоно. Урьдчилан сэргийлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэдгийг хариу тайлбар, хүсэлтүүд өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ямар ч тайлбар хэлдэггүй.  Өмнө нь Хөдөлмөрийн хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байсан. Одоо ажил олгогч эс үйлдэхүй гаргасан гэж байгаа. Ямар ч тохиолдолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ажил олгогч биш. Засгийн газар Засгийн газрын тухай хууль, түүнийг дагаж гарсан бүтэц, орон тоог тогтоож байгаа тогтоолоор чиг үүргүүд нь хуваарилагдаж байгаа. Чиг үүрэг яаж хуваарилагдаж байгаа гэхээр тухайн үед ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ сайдын тушаал шийдвэрийн дагуу санхүүтэй холбоотой тушаал шийдвэрүүдийг биелүүлж байсан. Ерөнхий сайд үргэлжлүүлж ажилласан ч шинээр томилогдож байгаа. Улсын Их Хурлын тогтоолоор, хуульд өөрчлөлт оруулаад шинээр томилогдож байгаа. Шинээр томилогдонгуут өмнөх Засгийн газрын бүх бүтцийн хүмүүс чөлөөлөгдөнө. 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шинэ Засгийн газрын бүтцийг өөрчилсөн. Тэр өөрчлөлтийн явцад нэхэмжлэгч нарын ажиллаж байсан Үндэсний хорооны чиг үүрэг нь Соёл спорт, аялал жуулчлалын яам руу шилжсэн. 7 дугаар сарын 17, 24, 25-ны өдрүүд гээд 3 өөр хугацааны асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэл гаргах үндэслэл болгоод байгаа акт 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан. 7 дугаар сарын 10-ны өдөр аль хэзээний сайд чөлөөлөгдсөн. 7 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын шинэ бүтэц гарсан. Нэг өдрийн дараа 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ажиллаж байсан Засгийн газрын бүтцэд байсан сайд тамга тэмдгээ ашиглаад тушаал гаргаж байгаа. 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гарсан бол магадгүй гүйцэтгэх боломжтой.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх ёстой. хууль бус байх ёстой. Үндэсний хороо цалингийн сангаа өөрсдөө тогтоох эрхтэй. Хөдөлмөрийн хууль үйлчлэх юм байна гэж үзээд нэхэмжлэгч нар Иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүх манай харьяаллын асуудал биш гэж шийдсэн. Төрийн албаны хуулийн үндэслэл хэлчхээд яагаад Төрийн албаны хуулийн үндэслэлийн дагуу нэхэмжлэл гаргахгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа хууль зүйн үндэслэлүүдээ тодорхойлж чадахгүй өөрчлөөд байна. Яаж 3 сар гэж гаргаж ирээд байгаа нь ямар ч үндэслэлгүй. Ер нь бол хөдөлмөрийн харилцаанд хамаарна. Миний ажиллаж байгаа болгон хөдөлмөрийн харилцаанд хамаарна гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэмж авна гэж болохгүй. Үйлчилгээний албан тушаалтнууд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж байгаа. Тусдаа ойлголт байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Зохих журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан. Ямар ч хөөн хэлэлцэх хугацаа хэлэхгүй байна. Нэхэмжлэгчээс зөрчөөгүй гэж хэлээд байгаа юм. Хугацаанууд зөрчигдчихөөд байгаа. Жинхэнэ хариуцагчтай маргахгүй байгаа. Жинхэнэ хариуцагч нь Соёл спорт, аялал жуулчлалын яам. Сайн дураараа ажлаасаа гарсан. Үргэлжлүүлээд ажиллах боломжтой байсан. Халсан шийдвэр гараагүй. Б.Б*** сайдын тушаал цаг хугацааны хувьд чөлөөлөгдсөн байх үед гарсан. Төрийн шийдвэр, албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд гаргадаг болохоос биш сайдаас чөлөөлөгдсөн хойноо тушаал гаргана гэдэг ойлголт байхгүй. Тэр гаргасан тушаал шийдвэр нь эрх зүйн үйлчлэл байхгүй. Тийм учраас өнөөдөр энэ асуудал үүссэн. Жинхэнэ хариуцагчаа зөв тодорхойлбол нэхэмжлэгчийн эрх ашиг хамгаалагдах ёстой байсан байх. Жилийн хугацаанд маргахдаа хугацааны асуудлыг анхаарч үзээгүй. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Нэхэмжлэгч нараас “... Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороог Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулж, татан буулгасан байхад ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой нэг удаагийн тэтгэмжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга нь өөрөө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөсөө хойш тамгаа ашиглан нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь тухай тушаалууд нь өөрөө илт хууль бус захиргааны акт, мөн Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо татан буугдсанаараа чиг үүрэг, бүтэц, орон тоо, төсөв санхүү нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжсэн тул нэхэмжлэгч нар тус яамнаас нэг удаагийн тэтгэмжээ нэхэмжлэх нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тухайн асуудал дээр үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.         

3.Нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М******* нараас Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдуулан “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б дугаар, Б дугаар, Б дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.        

4.Улсын Их хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг баталжээ.    

5.Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай” 1 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Б Б томилсон байна.      

6.Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А дүгээр тушаалаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын албаны ажил үүргийн хуваарийг албан тушаалын 5 орон тоонд улсын төрийн ангилалтайгаар баталсан байна.       

7.Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” А дугаар тушаалаар Бэгзсүрэнгийн Г*******ийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны хуулийн асуудал, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, хуралдаан зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр 2 /хоёр/ хүртэл сарын туршилтын хугацаагаар томилж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Жинхлэн томилж, нэмэгдэл олгох тухай” Б дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Г*******ийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацааг дуусгавар болгож, жинхлэн томилжээ.  

8.Мөн Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” А дугаар тушаалаар Энхбатын А*******ыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны олимп, спорт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2 /хоёр/ хүртэлх сарын туршилтын хугацаагаар томилж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Жинхлэн томилж, нэмэгдэл олгох тухай” Б дүгээр тушаалаар нэхэмжлэгч Э.А*******ыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацааг дуусгавар болгож, жинхлэн томилсон байна.  

9.Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б дугаар тушаалаар Ганбаатарын М Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бичиг хэрэг, архивын мэргэжилтнээр 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2 /хоёр/ хүртэлх сарын туршилтын хугацаагаар томилж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Жинхлэн томилж, нэмэгдэл олгох тухай” Б дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.М 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацааг дуусгавар болгож, жинхлэн томилжээ.    

10.Улмаар Монгол Улсын Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсантай холбоотойгоор Монгол Улсын Их хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулжээ.     

11.Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 01 дүгээр захирамжаар Б Б Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.       

12.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 06 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны бүтэц, зохион байгуулалтад оруулан баталж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх, бодлогын чиг үүрэгт хамаарах баримт материал, албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгаж, тус тогтоол гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай” 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.   

13.Дээрх тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М******* нарыг маргаан бүхий Монгол Улсын Сайд, Олим, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б, Б, Б дугаар тушаалуудаар тус тус ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгч нартай ажил хүлээлцэх, хөрөнгө, санхүүгийн холбогдох тооцоо нийлэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1 дэх хэсэгт заасан тэтгэмж, ээлжийн амралтыг холбогдох журмын дагуу олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгажээ.

14.Дээрх тушаалууд нь Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрэм”-ийн 3.1.10 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байна.

15.Нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны, 2024 оны 10 дугаар сарын 15-ны, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой нэг удаагийн тэтгэмж авах тухай асуудлаар хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.У*******, тэргүүн дэд дарга Б.С******* нарт хүсэлтүүдийг гаргаж байсан байна.

16.Дээрх хүсэлтүүдэд хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу өгөх тухай” ХЭГ******* дүгээр албан бичгээр хариу өгчээ.

17.Уг албан бичигт:“... Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар эмхлэн зохион байгуулагдаж, Засгийн газар эмхлэн зохион байгуулагдаж, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан түүний Ажлын албанд ажиллаж байсан улс төрийн албан хаагчид чөлөөлөгдөх нөхцөл үүссэн байх тул аливаа тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй болохыг анхаарч үзэхийг хүсье.” гэснээс үзвэл, нэхэмжлэгч нарыг маргаан бүхий асуудлаар хариуцагчид хандаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

18.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл.“Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”, 3.1.“Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.2.“ “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;”, 4 дүгээр зүйл.“Хуулийн үйлчлэх хүрээ”, 4.1.“Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл.“Хуулийн үйлчлэх хүрээ”, 3.1.“Энэ хуулиар дараах хөдөлмөрийн харилцааг зохицуулна:”, 3.4.“Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж тус тус заажээ.  

19.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоохоор байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг дагаж мөрдөхөөр байна. Мөн Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар байна.

20.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нарын буюу Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажилчдын хөдөлмөрийн харилцааг хуулиар зохицуулаагүй байх бөгөөд тухайн албан хаагчид нь төрийн албаны улс төрийн албаны тушаалтнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хуулиудад зааснаар тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудаар зохицуулагдахаар байна.

21.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагчийн нэхэмжлэгч нартай холбоотой 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу өгөх тухай” ХЭГ******* дүгээр албан бичигт дурдсан “... Ажлын албанд ажиллаж байсан улс төрийн албан хаагчид чөлөөлөгдөх нөхцөл үүссэн байх тул аливаа тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй болохыг анхаарч үзэхийг хүсье.” гэх дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэв.

22.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл.“Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”, 80.1.“Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 80.1.1.“аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;”, 82 дугаар зүйл.“Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж”, 82.1.“ Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.”, 82.1.1. “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” гэж тус тус заажээ.

23.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, байгууллага татан буугдсан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар байх бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран тухайн байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан ажилтанд нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор байна. 

24.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М******* нарын нэр сарын үндсэн цалин 3,009,000.00 /гурван сая есөн мянга/ төгрөг байх бөгөөд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороонд нэхэмжлэгч Б.Г******* нь 20 сар, Э.А******* нь 20 сар, Г.М******* нь 18 сар тус тус ажилласан байх тул дээрх хуулиудад заасны дагуу ажил олгогчоос нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байна.

25.Дээрх тохиолдолд, татан буугдсан Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажил олгогчийг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж үзэх үндэслэлтэй байна.  

26.Тодруулбал, хэдийгээр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүтэц, чиг үүрэг нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжсэн гэх боловч нэхэмжлэгч нар тухайн яаманд шилжин томилогдож ажиллаагүй, ажиллах талаар санал тавилгүйгээр ажиллаж байсан байгууллага татан буугдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд чөлөөлсөн тушаалдаа ажил олгогч нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж заасан байх тул нэхэмжлэгч нарыг хариуцагчийг зөв тодорхойлсон гэж үзэхээр байна. 

27.Хэдийгээр Монгол Улсын Сайд, Олим, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ нь өөрөө тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалуудыг гаргасан байгаа хэдий ч тухайн тушаалууд одоо хүчин төгөлдөр, тухайн тушаалуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон захиргааны байгууллагын болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа тул нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх харилцаатай холбоотой хуулиар олгогдсон баталгааг хангах нь зүйтэй гэж үзлээ.

28.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М******* нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б дугаар, Б дугаар, Б дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 3,009,000.00 /гурван сая есөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

29.Нэхэмжлэгч нараас нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 9,027,000.00 /есөн сая хорин долоон мянга/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нар нь ажилласан хугацааны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3.“тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;” гэж заасан хугацаанд хүрэхгүй байсан тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасантай нийцүүлэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г*******, Э.А*******, Г.М******* нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б дугаар, Б дугаар, Б дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 3,009,000.00 /гурван сая есөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгасугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийн 50 /тавин/ хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ