| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01077/И |
| Дугаар | 312/ШШ2025/01299 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/01299
2025 07 25 312/ШШ2025/01299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 11-р хороолол ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух, овогт гын /РД:, утас:/-т холбогдох
Нэр төр, алдар хүндэд халдсан учраас уучлалт гуйлгах-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Миний бие нь гэртээ байх үед 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө Б. нь надтай утсаар холбогдож, намайг архичин, тамхичин, хар авгай хэмээн доромжилон удирлагуудтай чинь ярьж ажлаас чинь халуулна гэж сүрдүүлсэн. Мөн намайг өөрийн нөхөртэй явалддаг хэмээн гүтгэж, нэр төр, алдар хүндэд халдсан. Тэрээр миний нөхөртэй утсаар ярьж, дээрх үгсийг хэлсэн бөгөөд мөн өдөр манай ажлын удирдах албан тушаалтан болох н рүү утсаар холбогдон намайг гүтгэн доромжилсон болно. Хариуцагч Б.ээс миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлээ надад болон манай удирдлага, нөхөрт хүлээн зөвшөөрч уучлал хүсэхийг хүсч байна. Б. нь угийн таталт өгдөг. Нөхөр нь эхнэр хүүхэд таталт өгөөд гэж удаа дараа чөлөө авч байсан. Энэ явдлаас хойш ч ажил дээр ирж орилж, чаралж нөхөртэйгөө хэрүүл маргаан хийж рүлийг нь булааж осол гаргаж цагдаа дээр очсон. Ажлын хамт олон болон эрхлэгчтэй хэрүүл шуугиан хийсэн. Надаас болж таталт өгсөн гэдэг худлаа. н болон нөхөртэй ярьж байхад би орилж, доромжилсон гэдэгч худлаа. Өөрөө нгийн утсыг надаас авч ярьсан. Энэ хүн хотод байдаг хүн 5 хүүхдийг нь доромжилсон гэдэг бас л худлаа. Нөхрөө ажлаас нь хал гэж орилохоор нь хүүхдүүд чинь гэр бүл чинь ажилгүй болохоор хэцүү байхдаа л гэсэн. Миний бие У.******* нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралд орох боломжгүй тул энэ асуудлыг надгүйгээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний нөхөр болох Бат-Эрдэнэ нь У.*******тэй хамт ажилладаг. Нөхөр 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охиноо цохиод, архи уугаад, утсаа авахгүй гэртээ ирээгүй 5 хоног алга болсон. Арга буюу У.*******тэй ярьж учир байдлаа хэлэхэд нөхөр чинь 6 настай охиноо цохиогүй гэсэн чи дандаа худлаа ярих юм, тэнэг балай авгай минь, чиний нөхөр ажлаасаа гарвал 5 хүүхэд чинь гудамжны юмнууд болно гэж намайг доромжилсон. Нөхөр үүнийг мэдээд дахин архи ууж үхнэ гэж уул руу гүйсэн. Нөхрийн араас явж байгаад таталт өгч 103 ирж магнизм тариулсан. Хөхүүл хүүхэдтэй хүнд таталтын тариа дахин дахин тариулах нь эрсдэлтэй учир нь манай 2 настай хөхүүл хүү бага байхдаа магнизм тариулж байгаад таталт өгч байсан /харшилтай/ эмч дахин магнизм хүүд тарьж болохгүй гэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Миний бие уг маргаанаас хойш удаа дараа сэтгэл санаагаар хямарч уналт таталт үүссэн. Магнизм тариаг хийлгэж байгаа. Уг тариаг БОЭТ 103, Улаантолгойн Жаргалант ӨЭМТ дээр хийлгэж байгаа. Сэтгэл санааны хямралд орж нойр булчирхайн өвдөлт өгч эхэлсэн. Уг хүн нь миний хүүхдүүдийг гудамжны юмнууд, намайг тэнэг, балай авгай гэж утсаар орилж байхад нөхөр, У.*******ийн нөхөр, н харж байсан. Уг маргаанаас болж нөхөр бид хоёрын хооронд маргаан болж Iphone 11 утсаа алдсан. 1 өдрийн цалингаа алдсан сэтгэл санаа, эд материалаараа хохирсон. Шүүх дээр миний биеийн байдал муудвал уг хүнтэй холбоотой учир маш их гомдож байна...миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.ын өргөдөл зэрэг баримтуудыг,
хариуцагчаас амбулаториор эмчлүүлэгсдийн картыг баримтаар тус тус хэрэгт гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч У.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч У.*******, хариуцагч Б. нар нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтүүдийг ирүүлсэн, иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 100.8-т зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Б.ийг өөр лүү нь болон нөхөр Т., ажлын удирдах албан тушаалтан болох н рүү утсаар холбогдон архичин, тамхичин, хар авгай, нөхөртэй нь явалддаг гэж гүтгэн доромжилж, нэр төр, алдар хүндэд нь халдсан үйлдэл гаргасан учраас уучлалт гуйлгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
4. Нэхэмжлэгч У.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө утсаар холбогдож, намайг архичин, тамхичин, хар авгай хэмээн доромжилон удирлагуудтай чинь ярьж ажлаас чинь халуулна гэж сүрдүүлсэн. Мөн намайг өөрийн нөхөртэй явалддаг хэмээн гүтгэж, нэр төр, алдар хүндэд халдсан. Тэрээр миний нөхөртэй утсаар ярьж, дээрх үгсийг хэлсэн бөгөөд мөн өдөр манай ажлын удирдах албан тушаалтан болох н рүү утсаар холбогдон намайг гүтгэн доромжилсон, миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлээ надад болон нөхөрт хүлээн зөвшөөрч уучлал хүсэхийг хүсч байна... гэж тодорхойлсон байна.
5. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Миний нөхөр болох Бат-Эрдэнэ нь У.*******тэй хамт ажилладаг. Нөхөр 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охиноо цохиод, архи уугаад, утсаа авахгүй гэртээ ирээгүй 5 хоног алга болсон. Арга буюу У.*******тэй ярьж учир байдлаа хэлэхэд нөхөр чинь 6 настай охиноо цохиогүй гэсэн чи дандаа худлаа ярих юм, тэнэг балай авгай минь, чиний нөхөр ажлаасаа гарвал 5 хүүхэд чинь гудамжны юмнууд болно гэж намайг доромжилсон.... гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
6. Хэрэгт авагдсан зохигчийн тайлбараар хариуцагч Б.ийн нөхөр Бат-Эрдэнэ нь нэхэмжлэгч У.*******тэй хамт ажилладаг бөгөөд Бат-Эрдэнэ нь 5 хоног гэртээ ирээгүй учраас Б. нь У.*******тэй утсаар ярьж маргалдсан, улмаар У.*******ийн нөхөр Т., ажлынх нь удирдах албан тушаалтан болох Батсэргэлэн нар руу ярьсан үйл баримт болжээ.
7. Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигч үл ойлголцолоос шалтгаалан хоорондоо маргалдсан байна гэж үзэхээр байна.
8. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
9. Нэхэмжлэгч У.******* нь нөхөр Т., ажлын удирдах албан тушаалтан болох н рүү архичин, тамхичин, хар авгай, нөхөртэй нь явалддаг гэж утсаар ярьж нэр төр, алдар хүндэд халдсан гэсэн боловч ямар байдлаар нэр төр, алдар хүнд нь гутаагдсан, нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээ нь ямар арга хэрэгслээр ямар хүрээнд тархсан, үүний улмаас ямар хохирол учирсан болохоо нотлоогүй.
10. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд У.******* нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар нэхэмжлэгч У.*******ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох нэр төр, алдар хүндэд халдсан учраас уучлалт гуйлгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ