| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00393И |
| Дугаар | 315/ШШ2025/00295 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2025/00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэнхянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 1986-1994 оныг хүртэл Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байх үеийн тушаал, шийдвэр архивд байхгүй, шилжиж ирээгүй тул энэ хугацаанд ажиллаж байх үеийн хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлага гарсан тул хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн цалингийн лавлагааг үндэслэж 1986-1994 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сангийн аж ахуй, цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай лавлагаа, Моонон овогтой ******* 184515 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1986-1994 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 23-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би 1986-1994 оныг хүртэл Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан” гэх тайлбар, М.*******г ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий 184515 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-5-7х), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай М.******* Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байхдаа 1988-1992 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа, (хх-4х),
Гэрч *******ын шүүхэд өгсөн “...Миний бие 1985 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникчээр төгсөж ирээд Түмэнцогт сангийн аж ахуйн 6 дугаар хэсгийн зоотехникчээр ажиллаж байгаад 1986 онд Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт туслах багшаар орж ажилласан. Тус цэцэрлэгт ******* нь туслах тогооч, үйлчлэгч, сав угаагчаар ажиллаж байсан. Би *******тэй 1992 оныг хүртэл хамт ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан. Миний санаж байгаагаар ******* нь Түмэнцогт сумын Сангийн аж ахуй, цэцэрлэгт 1994 оныг дуустал ажилласан үйлчлэгч, сав угаагчаар ажиллаж байсан ” гэх мэдүүлэг (хх-20х),
Гэрч *******ын шүүхэд өгсөн “ .Миний бие нь 1988 онд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг багш мэргэжлээр төгсөж ирээд 1988 онд Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт багшаар ажилд орсон. Тухайн үед ******* нь тус цэцэрлэгт үйлчлэгч, сав угаагч ажил хийдэг байсан. Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгтээ 1994 оны 06 дугаар сарыг дуустал сав угаагч, үйлчлэгчийн ажил хийж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж ******* сум руу шилжсэн. *******тэй хамт нэг цэцэрлэгт ажиллаж байсан тул дээр дурдсан жилүүдэд тус цэцэрлэгт ажиллаж байх үеийг нь сайн мэдэж байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Иймд ******* овогт ******* ******* 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 23-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 23-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сангийн аж ахуйн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН