Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/01270

 

                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

 

2025      07        21                                             312/ШШ2025/01270

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр 13 давхар, ******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8 дугаар баг, *******, *******, *******од оршин суух, ******* овогт ийн ******* /РД:, утас:/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 4,256,096.38 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2023 оны 09 сарын 08-ны өдөр дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7801899136 зээлийн дансны дугаартай, 2,082,000.00 /хоёр сая наян хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5090727352 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 10 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,082,000 төгрөг, шимтгэл 41,245.15 төгрөг, үндсэн хүү 1,786,527.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 338,824.11 төгрөг, нийт 4,248,596.38 төгрөг. Иймд зээлдэгч Б.*******ээс үндсэн зээл 2,082,000 төгрөг, үндсэн хүү 1,786,527.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 338,824.11 төгрөг, шимтгэл 41,245.15 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 4,256,096.38 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие ийн ******* нь “******* ББСБ” ХХК-ийн гаргасан шаардлагын нийт 4,256,096.38 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2025 оны 07 сараас төлж эхэлнэ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 2,082,000 төгрөг, хүү 1,786,527.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 338,824.11 төгрөг бусад зардал 48,745.15 төгрөг нийт 4,256,096.38 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,256,096.38 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,048 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 41,524 төгрөгийг, төрийн сангаас 41,524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,082,000 төгрөг, хүү 1,786,527.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 338,824.11 төгрөг бусад зардал 48,745.15 төгрөг нийт 4,256,096.38 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,048 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 41,524 төгрөгийг, төрийн сангаас 41,524 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ