| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01576/И |
| Дугаар | 312/ШШ2025/01255 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/01255
2025 07 09 312/ШШ2025/01255
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, ай си тауэр, 13 давхар, *******А тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг Толгодын ******* тоотод оршин суух, З.******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 3,690,694.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч З.******* нь манай компанитай 2023 оны 8 сарын 25-ний өдөр өдөр дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн дансны дугаартай, 244,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 0 тоот дансанд 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 7812827361 зээлийн дансны дугаартай, 235,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 0 банкны тоот дансанд, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн дансны дугаартай, 1,840,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 0 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 1 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 244,000 төгрөг, ш имтгэл: 4,880 төгрөг, үндсэн хүү: 171,468.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 32,127.79 төгрөг, нийт: 452,476.28 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 235,000 төгрөг, шимтгэл: 4,692.57 төгрөг, үндсэн хүү: 165,143.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 30,942.74 төгрөг, нийт: 435,779.14 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 1,715,809.01 төгрөг, үндсэн хүү: 964,613.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 114,516.08 төгрөг, нийт 2,794,938.80 төгрөг. Иймд зээлдэгч З.*******оос 3,690,694.22 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,690,694.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,690,694.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,690,694.22 төгрөгийг төлөхийг хүзлээгн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,684.96 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 58,842.48 төгрөгийг, хариуцагчаас 58,842.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3,690,694.22 төгрөгийг төлж төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,757 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.*******оос 31,378.5 төгрөгийг, төрийн сангаас 31,378.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ