| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01573/И |
| Дугаар | 312/ШШ2025/01238 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/01238
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, ай си тауэр, 13 давхар, 1301А тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Толгодын ******* тоотод оршин суух, Н.******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4,883,753.38 төгрөг, хүү 1,307,657.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,763.50 төгрөг, бусад 28,760 төгрөг, нийт 6,420,934.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч Н.*******ээс үндсэн зээлийн төлбөрт 4,883,753.38 /дөрвөн сая найман зуун наян гурван мянга долоон зуун тавин гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,307,657.99 /нэг сая гурван зуун долоон мянга зургаан зуун тавин долоон төгрөг ерөн есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,763.50 /хоёр зуун мянга долоон зуун жаран гурван төгрөг тавин мөнгө/ төгрөг, шимтгэл 12,260.00 /арван хоёр мянга хоёр зуун жаран төгрөг/ төгрөг, нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 6,420,934.87 /зургаан сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,420,934.86 төгрөгийг 6 сарын хугацаанд сар болгоны 28-нд 1,070,155.81 төгрөгөөр төлж барагдуулна. 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,420,934 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4,883,753.38 төгрөг, хүү 1,307,657.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,763.50 төгрөг, бусад 28,760 төгрөг, нийт 6,420,934.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,420,934.87 төгрөгийг хариуцагч Н.******* нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөгөөр төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,684.96 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 58,842.48 төгрөгийг, хариуцагчаас 58,842.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6,420,934.87 төгрөгийг хариуцагч Н.******* нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,070,155.81 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,684.96 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 58,842.48 төгрөгийг, төрийн сангаас 58,842.48 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ