| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01570/И |
| Дугаар | 312/ШШ2025/01237 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/01237
2025 07 03 312/ШШ2025/01237
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******ийн гудамж-28 ******* цогцолбор “*******с” ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* төвд байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох
“2,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******с” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”*******” ХХК нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 2019 оны 02-р сарын 27-ны өдөр 16-602-19-0023 тоот “Хот хооронд телевизийн олон суваг дамжуулах порт түрээслэх гэрээ” гэрээ байгуулж үйлчилгээ ашиглаж эхэлсэн.”*******” ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн түрээсийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй учир үйлчилгээг хааж гэрээний дагуу төлөх төлбөр 2,400,000 төгрөгийг төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй бөгөөд хугацаа тохирч шаардсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд “*******” ХХК-с интернет үйлчилгээний төлбөр 2,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Тэнгэрийн Ауруг ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал би *******с ХХК-аас нэхэмжилсэн 2,400,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******с” ХХК нь хариуцагч ******* ХХКт холбогдуулан 2,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч “*******с” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,400,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 26,675 төгрөгийг, төрийн сангаас 26,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******с” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,189,564 төгрөгийг хариуцагч “*******” ХХК нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “******* ХХК”-аас 26,675 төгрөгийг, төрийн сангаас 26,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******с” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ