| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2024/0010/З |
| Дугаар | 117/ШШ2026/0001 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 117/ШШ2026/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сугиржав, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” НҮТББ
Хариуцагч: Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компаний Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” № тоот тогтоолыг илт хууль бусад тооцуулах захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч /цахимаар/, түүний өмгөөлөгч /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, түүний өмгөөлөгч /цахимаар/, иргэдийн төлөөлөгч , , , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “*******” НҮТББ нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № тоот тогтоолыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. /1-р хх-ийн 1-2-р хуудас/
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн нэр бүхий иргэд “Амьд хууль төв” төрийн бус байгууллагын тэргүүн д хандан “... ХХК нь 1990 оноос эхлэн Сайнцагаан сумын 2-р дугаар багийн нутагт ашиглалтын тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэх үндэслэлээр хүрэн нүүрс олборлон ажиллаж байгаа билээ. Сүүлийн 2 жил орчим ажиллахгүй байж байгаад 2024 оны 8 дугаар сараас эхлэн БНХАУ-ын иргэдийг уурхайн талбайд ажиллуулж эхэлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагааг өргөн ажиллах талаар эрх бүхий байгууллагуудад мэдэгдсэн байдаг. Хэрэв уурхайн үйл ажиллагаа цаашид өргөжин ажиллах тохиолдолд тухайн уурхайн ойр орчмын байгаль орчны тэнцэл ихээхэн алдагдаж, уурхайн ойр орчимд амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил ихээр нэмэгдэх нөхцөл байдал бий болоод байна” гэх хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр гаргажээ. /1-р хх-ийн 9-13-р хуудас/
2.2. Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компаний Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” дүгээр тогтоолоор “... “” ХК-ийн нийт хувьцааны 70.8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн ад эзэмших эрхийг шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн. /1-р хх-ийн 18, 32-р хуудас/
2.3.“*******” НҮТББ нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компаний Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулахаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “*******” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага 2018 оноос хойш нийтийн эрх ашиг, нийтийн өмчийг хамгаалах зорилгын хүрээнд тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр хүрээнд нийтийн өмчийг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар асуудалд хандсан. Дундговь аймгийн хэсэг иргэдээс тус аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулж байгаа ХХК-ийн үйл ажиллагаанаас хохирч байна, тухайн компанийн хувьцааны орон нутгийн мэдлийн хувьцааг хувийн өмчид шилжүүлсэн гэсэн агуулга бүхий гомдол ирсэн. Судалж үзэхэд тухайн үеийн хууль тогтоомжид байгаагүй эрх мэдлийг ашиглаж тухайн үеийн Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх хэмжээний хүрээнд биш эрх хэмжээг хэтрүүлж төрийн өмчийн хувьцааг хувийн эзэмшилд шилжүүлсэн байсан болохоор тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан акт. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Тухайн үеийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан үзэх заалтыг үндэслэсэн боловч тогтоолын 1 дүгээр зүйлд ХК-ийн нийт хувьцааны 70.8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн ад эзэмших эрхийг шилжүүлэхийг илэрхийлсэн. Эзэмших эрхийг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 11 дүгээр бүлгийн 89.1-д заасан эзэмших эрхийг шилжүүлэх заалтыг ашиглаж захиргааны актыг гаргасан нь уг захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатайд тооцох заалт. Нөгөө талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хувьчлах, бусдад шилжүүлэх эрх зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байсан. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт хуралдах тэргүүлэгчид хуралдаад хуулиар олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд захиргааны актыг гаргаж, орон нутгийн мэдлийн өмчлөлийн 70.8 хувьтай тэнцэх хувьцааг хувь хүнд шилжүүлсэн нь төрийн нийтийн өмч, иргэдийн нийтийн өмчийг үнэгүйдүүлсэн, илт хууль бус үндэслэлгүй гэж үзсэн. Энэ акт гаргаснаараа ямар эрх, ашиг сонирхлуудыг зөрчиж байна гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар нийт иргэдийг төлөөлж, тухайн орон нутгийн Төлөөлөгчдийн Хурал өмчлөгч нь. Гэвч иргэдийн өмчийг хуульд заасан арга хэрэгслээр биш, эрх мэдлээ хэтрүүлж тогтоол баталсан нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн, орон нутгийн өмчид маш том хэмжээний хохирол учруулсан. Энэ хувьцааг шилжүүлснээр ХХК-ийн өмчлөлд байсан хөдлөх, үл хөдлөх, бусад хөрөнгө, түүний дагуу ашиглагдаж байсан уул уурхайн үндсэн орд зэрэг нь хувийн өмчлөлд шилжиж төрд хохирол учруулсан гэж үзэж байна. Үүнийг дагаад энэ тогтоол гарснаар хүрээлэн буй орчинд маш их хэмжээний хохирол учирч тухайн орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүрээлэн буй орчны тэнцэл алдагдах ийм нөхцөлд хүрээд байна.
Компанийн тухай хуульд орон нутгийн өмчийн хувьцаа нь нийтийн өмч гэх ойлголт байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулиас харвал төрийн болон орон нутгийн бүх өмч нь нийтийн өмч гэсэн ойлголтод хамаарна гэж ойлгогдож байна. Гуравдагч этгээд манай нэхэмжлэлийн хувьд хүрээлэн буй орчин, нийтийн өмч гэдэг ойлголтод хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Бид нэхэмжлэлийн үндэслэлдээ аль алийг нь дурдаж өгсөн. Хүрээлэн буй орчин болон нийтийн өмчийг хамгаалах хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэдгийг зориуд тодорхойлж хэлье. Хариуцагч талд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин хуралдах байдлаар энэ асуудлаа хууль тогтоомждоо нийцүүлэн бодитой шийдвэр гаргах бүрэн боломж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 330 гаруй жил ирээдүйд ашиглах нөөцтэй гэж тогтоогдсон тул хариуцагч буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ асуудлыг тавихаас өөр аргагүй. Нөгөө талаараа тухайн үед гуравдагч этгээд 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл ордын үр ашиг, түүн дээр байсан үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгийг бүгдийг нь эзэмшсэн. Энэ нь энэ тогтоолтой холбоотой эрх зүйн үр дагавар үүсгэчихээд байна. 2003 оны дүгээр тогтоолд үндэслээд өмчлөх эрхийг шилжүүлж, тухайн компанийн өмчлөлд бүх зүйл шилжсэн. Бид дан ганц тогтоол дээр нь маргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ тогтоол нь эрх зүйн үр дагавар үүсгээд, 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл орон нутагтай холбоотой асуудлууд яригдсан учраас нэхэмжлэл гаргасан. Үүнээс болж орон нутагт маш их хэмжээний хохирол учраад байна. Орон нутаг өөрийнхөө байгуулсан, төрийн өмчөөр олгогдсон уурхайн үйл ажиллагааг зохицуулах, хянах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Иймд ******* ТББ-аас нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр зайлшгүй нэхэмжлэл гаргах шаардлагатай, эрх зүйн үр дагавар үүсгэсэн, илт хууль бус тогтоол байна, үүнийг илт хууль бусад тооцуулбал орон нутгийн хувьд энэ асуудлыг эргээд хэлэлцэх бодит боломж нь бүрдэнэ гэж үзэж нийтийн өмчийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид өмнөх зүйлийг нөхөн сэргээж авч чадахгүй байх. Гэвч ирээдүйд ашиглагдах 330 жилийн нөөц, менежментийн үр дүнтэй холбоотой асуудлууд нь эргээд орон нутагт нь шилжээсэй, орон нутгийн иргэд нь мэдэж асуудалд хандаасай гэдэг зорилго нэхэмжлэлийн цаана явж байна.
Энэ тогтоол нь утга агуулгын илэрхий ойлгомжгүй, хувьчлах тогтоол юм уу? Хувьцаа шилжүүлэх тогтоол бол илт хууль бус юм. Өмчлөх тогтоол гэж үзвэл үүнд өмчлөх тухай ойлголт, үг үсэг байхгүй. Энэ тогтоол нь өмчлөх, өмч хувьчлалтай холбоотой тогтоол гэж үзвэл энэ компанийг “төрийн мэдлийн тодорхой хувьцааг хувьчилсугай” гэдэг агуулгаар гарах байх гэж ойлгож байна. Энэ мэтчилэн алдаанууд хэрэгт авагдсан баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбаруудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.2-т заасан үндэслэлээр хангаж өгнө үү. Энэ тогтоол хүчингүй болсноор орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал асуудлаа дахин эргэж харна гэж үзэж байна. Иймд тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус захиргааны актад тооцож, төр ирээдүйд ашиглагдах Дундговь аймгийн Сайнцагаан сумын нийт иргэдийн өмчлөх эрх, ашгийг хамгаалж өгнө үү” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан хуулийг зөрчиж гарсан гэх ойлголт байхгүй гэдэг агуулгаар тайлбарыг хэлж байна. Маргаан бүхий захиргааны акт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч тухайн үед үйлчилж байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийнх нь эрх хэмжээний асуудлыг заагаад, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээг дурдсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл гомдлыг шийдвэрлэх эрх зүйн боломжтой байхаас биш Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах гэдэг эрхийг эдлэхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ийн 3-т орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, өмчлөх орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан шийдвэрлэх бүрэн эрхийн асуудал. Төрийн захиргааны байгууллага буюу Төрийн өмчийн хороотой зөвшилцөх хуулийн үндэслэл, шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ын 3-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөв, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн тайланг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл манай нутгийн захиргааны байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан гэрээний дүгнэлт, дүгнэсэн материал гэдэг 2 агуулгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэсэн. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар эрх хэмжээний хүрээнээс хэтэрсэн асуудлаар энэ шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр гэрчүүдийн мэдүүлгээр маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хэн ямар байдлаар оролцож байсан, эрх хэмжээний асуудлууд байх уу гэх зүйлүүдийг өмнөх хурлын үеэр тайлбарлаж, яригдаж байсан учир хурлын тэмдэглэлд тусгагдсан гэж үзэж байна.
Маргаан бүхий захиргааны акт нь хэлбэрийн хувьд захиргааны акт гэж харагдаж байгаа боловч агуулгынхаа хувьд хууль ёсны шаардлагыг хангасан байх зарчмыг зөрчсөн учир агуулгын хувьд хууль ёсны шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд тооцогдох боломжгүй акт гэж үзэж байна.
... Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан зарчимд нийцнэ гэж үзэж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн үед үйлчилж байсан нэгжийн тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны ажлын чөлөөт цагт буюу хуралдааны хооронд байгууллагын дотоод зохион байгуулалттай холбогдолтой асуудлуудыг л хэлэлцэнэ. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шууд даалгасан, хуульд тусгайлан заасан асуудлуудыг шийдвэрлэх хязгаарлагдмал бүрэн эрхтэй туслах субъект. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд заасан асуудлыг орлох, шилжүүлэх, хэрэгжүүлэх субъект биш гэдэг нь нэгжийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77, 81 дүгээр зүйл, заалтын хүрээнд зохицуулсан зохицуулалтаас харагдаж байна. ХК-ийн орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх гэдэг ойлголтод гуравдагч этгээдийн төлөөлөгч Бадрах гуайн хэлж байгаагаар хувьчилсан асуудалд огт хамааралгүй асуудлыг зохицуулсан. Мөн энэ маргаан бүхий актын 2, 3, 4 дэх заалтууд нь тогтоолынхоо үндсэн агуулгатай зөрчилдөж байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.2, 106.3.10 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбарыг хэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Иймд Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоолыг илт хууль бусад тооцуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч байгаа болно” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би өмнөх хурал дээр тайлбараа хэлсэн. Тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аймаг орон нутагтай холбоотой нэлээдгүй олон асуудлыг шийдвэрлэдэг байсан юм билээ. Энэ бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан гэдэг байран суурин дээрээ байна. Тэргүүлэгчид тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу буюу нэгжийн тухай хуульд хурлын чөлөөт цагт тэргүүлэгчид бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн энэ заалтынхаа хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлээд энэ шийдвэрийг гаргасан гэж бодож байна. Өмнөх 1996-2004, түүнээс хойших тэргүүлэгчдийн хуралдааны материалуудыг авч үзэхэд аймаг, орон нутгийн шинж чанартай нэлээдгүй олон төсөв хэлэлцдэг, баталдаг, тодотгон шийдвэрлэж, хэлэлцдэг байсан юм билээ. Энэ хүрээнд өнөөдрийн асуудлуудыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хуулийн зүйл, заалтаар хэлэх боломжгүй. Хуульгүй орж ирсэн. ХХК нь 2023, 2024 оны аль нэгэнд 2 уурын зуухыг орон нутгийн өмчид буцаан хүлээлгэн өгсөн. Одоо аймгийг дулаанаар хангахгүй байгаа гэв.
3.5. Гуравдагч этгээд “” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2000 онд ХК ийг төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр хувьчлах уралдаант шалгаруулалтад оролцон шалгарч, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай “Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах гэрээ"-г 3 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж дүгнэгдэж, улмаар орон нутгийн өмчийн хувьцааг 21,598,000 /хорин нэгэн сая таван зуун ерэн найман/ сая төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлснөөр 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ХК ий 70,8 хувийг өмчлөх болсон бөгөөд өнөөдрийн байдлаар ХХК 94 хувийн хувьцааг эзэмшиж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Хуулиар тусгайлан олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, 52 дугаар зүйлийн 52.5 д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна: гэж, 52.5.1.захиргааны акт .... илт хууль бус болохыг тогтоолгох ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг тусгана гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, эрх хэмжээний хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж болох боловч нэхэмжлэлийн үндэслэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг тусгаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан байх шаардлагатай байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 болон 74-р зүйлд зааснаар төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс, орон нутгийн өмч нь орон нутгийн өөрийн өмч болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчөөс бүрддэг байна. Төрийн өөрийн өмчид төрийн нийтийн зориулалттай өмчөөс бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн болон төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө хамаардаг бол орон нутгийн өөрийн өмчид төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгө тус тус багтдаг байна.
ХК ий өмч хувьчлалын асуудал нь орон нутгийн өөрийн өмчийг хувьчлахтай холбоотой асуудал байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар ******* ТББ нь орон нутгийн өөрийн өмчийг хувьчлах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Түүнчлэн ******* ТББ нь төрийг төлөөлөн өмч хувьчлалтай холбоотой захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгээ нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаагүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэхээр байна.
... Монгол Улсын дээд шүүхийн 37 дугаар тогтоолын 4 т... “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт дараах нөхцөлийг тодорхойлсон байдаг. Үүнд: 1. Акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй байх;
2. Актын заалтууд хоорондоо зөрчилтэй, хоёрдмол утгатайгаар ойлгогдохоор байх;
3. Найруулга зүйн болон үг үсэг, тооны алдаа нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байх... гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 37 дугаар тогтоолын 4 дэх хэсгийн агуулгаас харвал захиргааны актад дээрх нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд л “утга агуулгын илэрхий алдаатай" гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоол нь дээрх нөхцөлүүдэд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус захиргааны актад хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 89.1-д заасан “эзэмших эрх” гэдэг нь өмчлөх эрхийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд компанийн хувьцаатай холбоотой асуудалд "эзэмших" гэсэн ойлголт нь хувьцаа эзэмшигчийн эрхийг илэрхийлдэг. Иймд маргаан бүхий захиргааны актын 1-р зүйлд "эзэмших эрхийг шилжүүлсүгэй" гэж тусгасныг хувьцаа эзэмшигчдийн эрхийг тодорхойлох утгаар авч үзэхэд хуульд нийцсэн бөгөөд тухайн хувьцаа эзэмшигчид хуулийн хүрээнд олгож буй эзэмших, захиран зарцуулах эрхийг илэрхийлсэн гэж үзэх боломжтой.
Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн хөрөнгөнд шууд хамааралтай байж, хувьцааны тоо, эзэмших хувийн хэмжээнээс хамааран эрх эдэлдэг. тоот тогтоолд "эзэмших эрхийг шилжүүлсүгэй" гэж тусгасан нь утга агуулгын хувьд тодорхой бус байж болох ч энэ нь захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Тогтоолын зорилго нь хувьцааны эрхийг шилжүүлэх асуудалд чиглэж байгаа бөгөөд “эзэмших эрхийг шилжүүлэх" гэх хэллэгийн ашиглалт нь шийдвэрийн үндсэн агуулга, зорилгыг өөрчлөхгүй гэж үзэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар менежментийн гэрээгээр удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан төрийн өмчийг хувьчлах боломжийг бүрдүүлдэг. “” ХК нь Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад шалгарч, 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах" гэрээ байгуулан ажилласан бөгөөд уг гэрээнд 2002 оны 4 дүгээр сарын 18-нд нэмэлт өөрчлөлт орсон.
“” ХК-ийн удирдлагын баг гэрээг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнг Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн 100%-ийн саналаар өмч хувьчлах тогтоол гаргасан. Энэ нь тухайн үеийн хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтад нийцэж байсан гэж үзэж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт тодорхой бүрэн эрхийг эдлэхээр заасан. Үүнд орон нутгийн өмчийн зүйлийг эзэмшүүлэх, шилжүүлэх, хувьчлах эрхийг зохицуулсан заалт байхгүй тул тухайн үед гаргасан шийдвэр нь хуулийн хүрээнд байсан гэж дүгнэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн орон нутгийн өмчтэй холбоотой зохицуулалтууд нь 2009, 2022 онуудад нэмэлт өөрчлөлт орсон. Харин “” ХК-ийн хувьчлалтай холбоотой шийдвэр гарах үед буюу 2000 оны 10 дугаар сарын 13-нд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байсан гэж үзэж байх бөгөөд уг шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “илт хууль бус шийдвэр”-т хамаарахгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өмнөх тайлбараа дэмжиж байна. Манайх 2 уурын зуухыг хүлээлгэн өгсөн. Дулаанаар хангахгүй байгаа. 11 ажилтантай. Энэ хувьчлалын асуудал нь тухайн үедээ хууль батлаад, үүний дагуу төрөөс хийгдэж байсан ажил одоо уруудаж байгаа мэтээр ярьж байгаад гүнээ харамсаж байна” гэв.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх хуралдаанаар талууд мэтгэлцсэн, шинэ бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч нар оролцсон байгаа учир өмнөх хуралдаан дээр яригдсан зүйлийг давталгүйгээр нэмэлтээр тайлбараа хэлье. Нэхэмжлэгчийн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах субъектив эрх чадварын талаар нэхэмжлэгчийн ирүүлсэн нэмэлт нотлох баримттай танилцсан тул энэ талаар бид маргахгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлтээ хэлээд явчих нь зүйтэй гэж үзэж байна. Дараагийн асуудал нь эрх зүйн субъектийг эрх зүйн чадвартай гэж үзэж байгаа боловч Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд Захиргааны хэргийн шүүхээс процессын дүгнэлт хийх нь зүйтэй гэдэг байр сууриа хадгалан үлдэж байна. Өөрөөр хэлбэл 2003 оны энэ шийдвэр нь байгаль орчинтой холбоотой ямар нэгэн захиргааны акт биш бөгөөд 2003 онд гарсан захиргааны актыг өнөөдөр 2024, 2025 онд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.5-д заасан үндэслэлийг хангахгүй байна гэсэн байр суурьтай оролцож байна. Мөн нийтийн өмч зөрчигдөөд байна, нийтийн өмч сүйдсэн гэдэг агуулгаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаад түүнд нэмэлтээр уурхай, лиценз түүнд хамаарал бүхий орон сууцны объект гээд ярьж байна. Бид үүнд дараах байр суурьтай байна. Энэ нь орон нутгийн өөрийн өмчид хамаарал бүхий объект, санхүүгийн актын хувьцаа эзэмших, хувьцааны эзэмших хувийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн нийтийн өмчид хамаарах Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан нийтийн өмчид хамаарал бүхий захиргааны акт биш юм. Иймд нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гэдэг байр суурьтай байна. Маргаан бүхий захиргааны актын тухайд нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан илэрхий алдаатай гэж тайлбарлаад байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан илт хууль бус захиргааны акт гэдэг нь хууль зөрчсөн захиргааны актаас ялгаатай. Шууд харахад алдаа нь ноцтой, илэрхий, дундаж түвшний мэдлэг бүхий хүн харахад ойлгомжтой байдлаар илэрч байдаг. Гэтэл энэ маргаан бүхий дүгээр актад илэрхий, ноцтой алдаа харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, эзэмшлийг шилжүүлсүгэй гэдэг нь Иргэний хуульд заасан өмчлөлд шилжүүлээд байгаа болов чиг эзэмшилд шилжүүлсэн гэсэн ойлголтоор бичсэнийг илт хууль бус гээд байгаа нь өөрөө хууль хэрэглээний маргаан. Түүнчлэн хувьцааны эрхийг шилжүүлэх гэдэг агуулгаар ярьдаг. Хувьцааны эрхийг буюу хувьцааг өмчлүүлэх гэдэг агуулгаар ярьдаггүй. Тэгэхээр энд бичигдсэн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлсүгэй гэдэг нь нэхэмжлэгчийн дурдаад байгаа тэр илт хууль бус захиргааны акт буюу илэрхий байх ноцтой алдаа гэдэг шалгуурыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн байр суурьтай байна. Дараагийн үндэслэл нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан эрх зүйн үндэслэлгүй гэсэн агуулгаар” нэхэмжлэгч тайлбарлаж байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн зохицуулалтаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутаг дэвсгэрийн амьдралын асуудлыг хэлэлцэх, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хурлын чөлөөт цагт түүний онцгой эрхэд хамаарахаас бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан. Иймд 1992 оны буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн 11 дүгээр зүйлийн зохицуулалтаас тодорхой харагддаг. Тухайлбал 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын онцгой эрхэд хамаарах асуудлуудыг хаалттай жагсаалтаар тодорхойлсон, түүнд орон нутгийн өмчийг хувьчлах асуудлыг тусгайлан хамааруулаагүй. Өөрөөр хэлбэл орон нутгийн өмчид хамаарах, компанийн хувьцааны эзэмшлийг захиран зарцуулахтай холбоотой гүйцэтгэх шинжтэй асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан хоорондын хугацаанд тэргүүлэгчид шийдвэрлэх эрх зүйн боломж тухайн үед бүрэн байсан гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, жагсаалт, төлөвлөгөөг хэлэлцэж батлах бүрэн эрхтэй гэж заасан нь бодлогын түвшний шийдвэрийг ойлгож байгаа бөгөөд орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьцааны эзэмшлийн харилцааг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэх шинжтэй, үргэлжилсэн захиргааны процессын хүрээнд гаргасан үйлчлэл, шийдвэрийг заавал Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн хуралдаанаар гаргах ёстой гэсэн утгыг илэрхийлэхгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2003 оны дүгээр тогтоол нь орон нутгийн өмчийг анх удаа хувьчлах бодлогын шийдвэр биш. Харин өмнө нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон бодлогын хүрээнд хийгдсэн орон нутгийн өмчид ногдох компанийн хувьцааны эзэмшлийн харилцааг хэрэгжүүлсэн, захиран зарцуулах шинжтэй акт тул уг тогтоолыг эрх хэмжээгүй субъектээс гаргасан, илэрхий зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
... Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн асуултад хариулахдаа “ямар эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм бэ” гэж асуухад “малчдын эрх эсвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна” гэх тайлбар хэлээд байдаг. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс харахад уурхайн нөлөөллийн бүс буюу 1-5 километрийн дотор оршдог иргэд маш цөөхөн байдаг. Уурхайн нөлөөллийн бүсээс хол буюу 5-25 километрийн зайд байдаг иргэд хэрэгт гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн байдаг. Гэрчээр оролцож мэдүүлэг өгч байгаа иргэдийн санаа зовнил нь “ирээдүйд болох үр дагавар буюу хятадууд ирснээр үйл ажиллагаа тэлээд байна. энэ асуудлаас болоод ирээдүйд манай орон нутгийн газар, бэлчээр сүйрчих вий” гэсэн агуулгаар гомдлоо гаргасан байдаг. Гэтэл 2003 оны захиргааны акт гаргасан үйл баримттай холбогдсон маргаан болохоос 2025 онд байгаа иргэдийн зовнилоор шийдвэрлэгдэнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. 2003 онд хэрэгжүүлсэн хувьчлалын асуудал нь 2025 оны хооронд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаант холбоо тасарсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн нь нотлогдсон” гэх тайлбар хэлээд байдаг. Өмнөх шүүх хуралдаанаар энэ талаар дэлгэрэнгүй ярьсан учир товч хэлье. Шинжээчийн дүгнэлт нь уул уурхайн чиглэлийн биш биологич хүн буюу шинжээчийн асуултад мэргэшсэн хүн биш байсан. Шинжээчийн дүгнэлт нь магадлалтай буюу таамаг хэлбэрээр бичигдсэн. Өөрөөр хэлбэл магадлалтай гэсэн таамаглалыг шүүх үндэслэх боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь анх уурхай байгуулагдах үед хөрс ямар байсан анхны суурь судалгаанууд тусгагдаагүй тул хөрсний бүтэц, усны бүтэц муудсан эсэх дээр дүгнэлт хийх боломжгүй гэж бичигдсэн байсан. уурхай нь геологи, бүтцийн хувьд говийн бүсэд хамаардаг, өөрөөр хэлбэл хөрсний бүтэц гэдэг нь бусад газруудаас онцлогтой. Энэ байдлыг нь шүүх харгалзан үзэж эрүүл, аюулгүй орчинд амьдарч байгаа асуудал нь бодитойгоор хөндөгдөж байгаа эсэхэд дүгнэлт хийгээсэй гэж бодож байна. Маргаан бүхий Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дүгээр тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий субъектээс тогтоосон журмын дагуу гарсан захиргааны акт болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Уг тогтоол нь нийтийн зориулалттай өмчийг хөндсөн бус орон нутгийн өөрийн өмчид хамаарах компанийн хувьцааны эзэмшлийн харилцааг зохицуулсан эдийн засаг, санхүүгийн шинжтэй акт бөгөөд байгаль орчны асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акт биш байна. Иймд уг актаас үүдэн нийтийн ямар ашиг сонирхол, ямар объектод бодитойгоор зөрчилдсөн болохыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий дүгээр тогтоол 1 удаагийн анхдагч шийдвэр биш харин 1999 оноос эхэлсэн төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлдэг, улмаар хувьчлах зорилготой үргэлжилсэн захиргааны процессын эцсийн шатанд гарсан акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын ноцтой бөгөөд илэрхий алдааны шалгуурыг хангахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл гараагүйд тооцогддог. Гэтэл манай үйлчлүүлэгч энэ өмчлөлийн асуудалд шударгаар оролцож, уг асуудлын дагуу өмчлөлийг шударгаар олж авсан байдаг. Иргэний хуульд зааснаар шударга өмчлөгчийн эрх хамаарахгүй, тусдаа. Нэгэнт хариуцагч болон нэхэмжлэгч талаас Иргэний хуулийг баримталж өмчлөх эрх шилжүүлсэнтэй холбогдуулан тайлбарлаж байгаа учир өмгөөлөгчийн зүгээс шударга өмчлөгчийн эрх хамгаалах ёстой Иргэний хуулийн суурь зарчмыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ маргаан бүхий актын тухайд гуравдагч этгээдэд эрх олгосон, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байдаг. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын гомдол гаргах хугацаа 30 хоног. Энэ 30 хоног өнгөрснөөс хойш эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт чиглэсэн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим үйлчилж байна. Өөрөөр хэлбэл 30 хоногийн хугацаанд тухайн акттай холбогдуулан маргаан гараагүй үндэслэлээр энэ хүн захиргааны актыг хууль ёсны гэж итгэж үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд энэ хүний итгэлийг хамгаалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн дүгнэлт хэлэхдээ дүгээр тогтоолыг энэ хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаад байдаг. Гэтэл энэ маргаан илт хууль бус захиргааны актын маргаанд хамааралгүй асуудал. Энэ нь хууль хэрэглээний маргаан учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдэг үндэслэлтэй байна. Энэ үйл баримт нь 1999 оноос хойш эхэлсэн гэж үзвэл өнөөдрийг хүртэл 25 гаруй жилийг өнгөрөөсөн байна. Хөөн хэлэлцэх хугацаа яригдана, хууль ёсны шаардлагыг хангаагүй гэдэг нөхцөл байдлаар дүгнэлт хийнэ гэвэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэсэн тайлбарыг хэлж байна. Маргаан бүхий тогтоолыг эрх олгосон захиргааны эерэг нөлөөлөл бүхий акт гэж тайлбарлаж олон жилийн турш хэрэгжсэн. Гэтэл уг актыг гараагүйд тооцох нь захиргааны актын тогтвортой байдал, хууль ёсны итгэл хамгаалах суурь зарчмууддаа харшилж байгаагаас гадна бодит амьдрал дээр биелэгдэхгүй байх үр дагавар үүсгэж байгаа. Тухайлбал энэ актыг дангаар хүчингүй болгосноор түүний өмнөх менежментийн гэрээ, сонгон шалгаруулалт зэрэг захиргааны процессууд хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд захиргааны актыг илт хууль бус гэж тооцсоноороо менежментийн гэрээ болон сонгон шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ уурхайн ашигт малтмалын 27 гектар газар эзэмших гэрчилгээ ХХК-ийн нэр дээр байдаг. Шаардлагагүй гэж үзээд шүүхэд гаргаж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар ХХК хувьцааны 100 хувь эзэмшиж байгаа ” гэв.
3.8. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан дүгнэлтдээ: “ Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11-р сарын 17-ны өдрийн -р тогтоолыг ХК-д эрх шилжүүлсэн асуудал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэхгүй, цөөн тооны нөлөө бүхий тэргүүлэгчид шийдвэрээр нэг хүнд давуу байдал олгосон шийдвэр гаргаад байвал иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын төлөөлөгч гэж байх шаардлага байна уу. Иймд энэхүү тогтоолыг хүчингүйд тооцож, ахин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж байна” гэв.
3.9. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан дүгнэлтдээ: “ Нийтийн эрх ашгийг бүрэн хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчин болон малын бэлчээрийг хамгаалах зорилгоор хувийн биш нийтийн буюу төрийн өмч болгох саналтай байна” гэв.
3.10. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан дүгнэлтдээ: “ нийтийн эрх ашгийг үндэслэн ард иргэдийн орон нутгийн малчдын эрх зүйг үндэслэн үзэж буй Амьд бус ТББ-д эзэмшүүлбэл зүйтэй болов уу гэсэн саналтай байна. Хувийн бус төрийн өмч байхаар байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “*******” НҮТББ нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх тухайд,
1.1. Нэхэмжлэгч “*******” НҮТББ нь 2013 онд хууль тогтоомж сурталчлах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, төсөл боловсруулах үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүний эрх хамгаалах, байгаль орчноо хамгаалах, 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хууль эрх зүйн сургалт, судалгаа, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, нөлөөллийн болон мониторинг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр санаачлах зэрэг үйл ажиллагааны чиглэлийг нэмэлтээр бүртгүүлж, эдгээр үйл ажиллагааны чиглэлээ дүрмийн зорилгодоо тодорхой тусгажээ. /1-р хавтаст хэргийн 3-7-р хуудас/
1.2. Тус төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны чиглэлдээ нэмэлт оруулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах болон одоог хүртэлх хугацаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13/75 дугаар албан бичиг, “*******” ТББ-ын 2019-2021, 2021-2022, 2022-2023 онуудын үйл ажиллагааны тайлан, Баянхонгор аймгийн Татварын газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр албан бичиг, холбогдох тайлан, түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 683 дугаар тогтоолд заасан үйл баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 146-168, 4-р хавтаст хэргийн 122-124-р хуудас/
1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 74 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ”, 2-т “Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна” гэж тус тус заажээ.
1.4. “” ОНӨААТҮГ ХК-ийн эрхлэх үйл ажиллагаа нь нүүрс олборлох, дулаан үйлдвэрлэх тодруулбал, Дундговь аймгийн иргэдийг нүүрсээр хангах, түүнчлэн айл өрх, аж ахуйн нэгж, бусад байгууллагыг дулаанаар хангах байна. /3-р хавтаст хэргийн 249-205-р хуудас/
1.5. Иймээс “” ОНӨААТҮГ ХК-ийн хувьцаанд буюу өмчид хамааралтай эд хөрөнгийг /уурын зуух, нүүрсний уурхай, газар, бусад хөрөнгө/ тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулагдсан орон нутгийн нийтийн зориулалттай өмч гэж үзэхээр байна.
1.6. Хүрээлэн байгаа орчин гэдгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “Байгаль орчин гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна” гэж заасантай адилтган ойлговол зохино.
1.7. Нэгтгэн дүгнэвэл, “*******” НҮТББ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, ... нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ...”, 18.3.1 “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заасантай нийцсэн.
1.8. Тодруулбал, нэхэмжлэгч “*******” НҮТББ нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн иргэдийг төлөөлөн тус орон нутгийн нийтийн зориулалттай өмч, хүрээлэн байгаа орчны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
1.9. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... ХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, тус үйл ажиллагаанаас болж нутгийн малчин иргэдийн амьдрах орчин үгүй болох, бэлчээр ус үгүй болох эрсдэл үүсээд байна ... ” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь “*******” ТББ-ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх ...” гэж заасантай нийцсэн гэж үзэх үндэслэл байна.
2. Нэхэмжлэгч “*******” НҮТББ нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компаний Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” № тоот тогтоолыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацаанд хамаараагүй болно.
3. Маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт өгөхтэй холбогдуулан уг тогтоол гарахаас өмнөх, гарснаас хойшхи үйл баримтыг дурдвал,
3.1. “” ХК нь нүүрс олборлох, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр анх 1996 онд байгуулагдаж, 1996 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр регистрийн ******* дугаартай, гишүүдийн тоо дөрвөн зуун тавин долоо, дүрмийн сангийн хэмжээ /44646,9/ мян.төг, “” ОНӨААТҮГ ХК нэртэйгээр 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр регистрийн 2639815 дугаартай, гишүүдийн тоо 112, дүрмийн сангийн хэмжээ /86800,6/ мянган төгрөг гэж бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /3-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/
3.2. Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам Төрийн өмчийн хороонд 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 9/813 дугаар албан бичгээр “” ХК-ний төрийн өмчийн хэсгийг битүүмжилсэн дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн юм байна. ... энэ ажил дээрээ сүүлийн жилүүдэд үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүст нь хувьчлах чиглэлийг баримтлан хязгаарлагдмал нөхцөлтэй битүүмжлэгдсэн дуудлага худалдааны хэлбэрийг сонгох саналыг хүргүүлжээ. /3-р хавтаст хэргийн 15-р хуудас/
3.3. Монгол Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай “тогтоолоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг хавсралтын жагсаалтын Б.1-д “Эд хөрөнгө оршин байгаа газар- Мандалговь, Ногдол хувь, хувьцаа шилжих хуулийн этгээдийн нэр- ХК, нийт хөрөнгийн дүн-162749.3, Төрийн өмчийн эзлэх хувь-51, Төрийн өмчийн дүн-83002.1” гэж төрийн өмчийн эзлэх хувийг “” ОНӨҮААТГ ХК-д шилжүүлсэн. /3-р хавтаст хэргийн 184-188, 4-р хавтаст хэргийн 24-75-р хуудас/
3.4. Дундговь аймгийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах” тухай 159 дүгээр захирамжаар “ ХК-ийг удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах, аймгийн төвийн халуун усны салбарыг уралдаант шалгаруулалтаар хувьчлах нөхцөл, болзлыг боловсруулж, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. /3-р хавтаст хэргийн 1-р хуудас/
3.5. Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Комисс томилох тухай” 66 дугаар тогтоолоор “ ХК-ийг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах төсөл сонгон шалгаруулах комиссыг
-Комиссын даргад /аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/
-Нарийн бичгийн дарга , /Орон нутгийн өмчийн төлөөлөгч/
-Гишүүдэд ******* /Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн/, ******* /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нүүрсний мэргэжилтэн/, /ТСЭЗБХэлтсийн мэргэжилтэн/, ******* /Мандалговь хотын захирагчийн албаны дарга/, ******* /аймгийн ИТХ-ын тэргүүлэгч/ нарын бүрэлдэхүүнтэй томилж, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Төрийн орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн явуулж, дүнг тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг комисс /*******т/ даалгасан байна. /2-р хавтаст хэргийн 45-46-р хуудас/
3.6. Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар “” ХК-ийг хувьчлах төсөл сонгон шалгаруулах дүнгийн тухай хэлэлцээд “шийдвэрлэсэн нь: менежментийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэх, халаалтын талаар гэрээнд тодорхой оруулж шийдвэрлэх” гэж тэмдэглэлд тусгажээ. /2-р хавтаст хэргийн 47-50-р хуудас/
3.7. 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах” гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, улмаар уг гэрээнд Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэн 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан гэрээнд үүрэг гүйцэтгүүлэгчийг төлөөлж орон нутгийн өмчийн төлөөлөгч , үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж “” ХК-ийн гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /1-р хавтаст хэргийн 140-142, 3-р хавтаст хэргийн 31-38, 206-209, 215-р хуудас/
3.8. Үнэт цаасны хорооны 1998 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Нэмж гаргах хувьцааг бүртгүүлэхийг зөвшөөрөх тухай” тоот тогтоолоор ... нийт хувьцааны тоог 868217 ширхгээр, үүнээс төрийн мэдлийн хувьцааны тоог 649447 ширхгээр буюу нийт гаргасан хувьцааны 74,8 хувь байхаар тогтоосон байна. /4-р хавтаст хэргийн 139-р хуудас/
3.9. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “ ХК-ний тухай” 4/363 дугаар албан бичгээр “ ХК нь Монгол Улсын Их Хурлын 1999 оны 29-р тогтоолоор төрийн 74.8%, хувьцаа эзэмшигчийн 25.2% өмчийн харьцаатайгаар орон нутгийн өмчид шилжиж ирсэн болно” гэж аймгийн Татварын хэлтэст мэдэгджээ. /4-р хавтаст хэргийн 138-р хуудас/
3.10. ХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 2 дахь жилийн биелэлтийг дүгнэсэн тухай тэмдэглэлд “... нийтдээ 110 оноо авахаас 83,2 оноо авч, 75,6 % тай гарч байгаа гэрээний шаардлагыг хангаж байна гэж үзэж, гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв” гэж тусгаад Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээний биелэлтийн тухай” 08 дугаар тогтоолоор ... 2 дахь жилийн биелэлтийн талаар ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг зөвшөөрсөн байна. /3-р хавтаст хэргийн 3-7-р хуудас/
3.11. Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” тоот тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан гэрээний биелэлт дүгнэсэн материалыг үндэслэн,
Нэг. Хувьцаат компанид техникийн шинэчлэл хийх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санаачилгатай ажиллаж, нүүрс олборлолт, дулаан үйлдвэрлэлийн хоршсон үйл ажиллагаа явуулан тодорхой үр дүнд хүрч, Удирдах үйл ажиллагааг харгалзан хувьчлах гэрээгээр хүлээсэн үүргээ 88,2 хувиар хангалттай биелүүлснийг үндэслэн ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн ад эзэмших эрхийг шилжүүлж,
Хоёр. ХК-ийн компанийн эзэмшилд байгаа орон сууцны асуудлыг холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгаж,
Гурав. Улсын төсөвт эргэж төлөх нөхцөлтэйгөөр Японы төслийн бус хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийн үнийн төлөгдөөгүй үлдэгдлийг төлөх тухай гэрээг шинэчлэн хийхийг ад даалгаж,
Дөрөв. Үйлдвэрийн менежментийг улам боловсронгуй болгон, хэрэглэгчдэд нийлүүлж буй нүүрс, дулааны чанарыг сайжруулах, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг ад үүрэг болгож шийдвэрлэсэн байна. /1-р хавтаст хэргийн 27-р хуудас/
3.12. Иргэн 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6.600.000 төгрөг, 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4.400.000 төгрөг буюу бүгд 18.000.000 төгрөгийг Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэст тушаасан. /3-р хавтаст хэргийн 17-19-р хуудас/
3.13. Иргэн ад 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга *******, нарийн бичгийн дарга нараас “ хувьцаат компанийн нийт хувьцааны 70.8%-тай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг 21.598.000 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлсөн 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ХК-ийн нийт хувьцааны 70.8-ийг өмчлөх болсныг” гэрчилж, 01 дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгожээ. /3-р хавтаст хэргийн 22-р хуудас/
3.14. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймаг, Сайнцагаан сум, Ихрийн хөндий нэртэй газарт орших 27 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч “” ХХК-д Дугаар 1390А, 30 жилийн хугацаагаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. /3-р хавтаст хэргийн 20-21-р хуудас/
4. Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” тоот тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай эсэх тухайд,
4.1. Гуравдагч этгээд талаас “ Шууд харахад алдаа нь ноцтой, илэрхий, дундаж түвшний мэдлэг бүхий хүн харахад ойлгомжтой байдлаар илэрч байдаг. Гэтэл энэ маргаан бүхий дүгээр актад илэрхий, ноцтой алдаа харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, эзэмшлийг шилжүүлсүгэй гэдэг нь Иргэний хуульд заасан өмчлөлд шилжүүлээд байгаа болов чиг эзэмшилд шилжүүлсэн гэсэн ойлголтоор бичсэнийг илт хууль бус гээд байгаа нь өөрөө хууль хэрэглээний маргаан. Түүнчлэн хувьцааны эрхийг шилжүүлэх гэдэг агуулгаар ярьдаг. Хувьцааны эрхийг буюу хувьцааг өмчлүүлэх гэдэг агуулгаар ярьдаггүй ....” гэж тайлбарлан маргана.
4.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрнө”, 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” байх гэж заасан ба уг заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “... актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно” гэж тайлбарласан.
4.3. Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” тоот тогтоолоос үзвэл, уг акт нь өөрөө ойлгомжгүй, агуулга нь тодорхой бус, актад баримталсан заалтууд нь өөр хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдохоор байна.
Тодруулбал, маргаан бүхий тогтоол нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан гэрээний биелэлт дүгнэсэн материалыг үндэслэсэн атлаа хувьчлах аргын нэг төрөл болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг баримталсан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хувьчлах аргын төрлийг сонгон тухайн харилцааг эхлүүлэх тухай гэж ойлгохоор байх боловч дуусгавар болгож, ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг иргэн ад эзэмших эрхийг шилжүүлсэн нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй гэж үзэхээр байна.
4.4. Түүнчлэн Үнэт цаасны хорооны 1998 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Нэмж гаргах хувьцааг бүртгүүлэхийг зөвшөөрөх тухай” тоот тогтоолоор ... төрийн мэдлийн хувьцааны тоог 649447 ширхгээр буюу нийт гаргасан хувьцааны 74,8 хувь байхаар тогтоосон, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “ ХК-ний тухай” 4/363 дугаар албан бичгээр “ ХК нь Монгол Улсын Их Хурлын 1999 оны 29-р тогтоолоор төрийн 74.8%, хувьцаа эзэмшигчийн 25.2% өмчийн харьцаатайгаар орон нутгийн өмчид шилжиж ирсэн болно” гэж мэдэгдсэн зэргээс үзвэл маргаан бүхий актад дурдсан “” ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувь гэсэн тоо нь дээрх албан бичгээр тодорхойлсон тооноос илтэд зөрүүтэй байна.
Гэтэл гуравдагч этгээд талаас “” ХХК өнөөдрийн байдлаар хувьцааны 100 хувь эзэмшиж байгаа гэж тайлбарлах ба энэ тохиолдолд тухайн тооны зөрүүнээс бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна.
5. Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан эсэх тухайд,
5.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хурал нь дээд шатныхаа Хурал, бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал хэлэлцэн шийдвэрлэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж, шийдвэрлэнэ” гэж заагаад 9 онцгой эрхийг нэг бүрчлэн тоочсон байна.
5.2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 77 дугаар зүйлийн 77.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй”, 77.2.3-т “ орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө”, 77.3.-т “ Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ”, 77.4-т “Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хуралдааны чөлөөт цагт энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ” гэж тус тус заажээ.
5.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хуралдааны чөлөөт цагт энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах болохоос бусад бүрэн эрхийг шууд хэрэгжүүлэх эрхгүй байна.
5.4. Нөгөөтээгүүр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх тул түүний өөрийн онцгой эрхэд хадгалан шийдвэрлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх эрхийг тусгайлан олгосон байна.
5.5. Гэвч Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн үед үйлчилж байсан хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, маргаан бүхий тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.2.3, 77.3, 77.4-т заасантай тус тус нийцэхгүй байна.
5.6. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дээрх асуудлыг хэлэлцэх эрхийг олгож, эрх шилжүүлсэн тогтоол, шийдвэр гаргаагүй болох нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоогүй тул мөн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлээгүй гэж үзнэ.
5.7. “*******” НҮТББ-д хандсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ( хүн, малын усны хангамж, ургамал, малын бэлчээрийн талхагдал) маргаан бүхий актын үр дагавраас зөрчигдөж болзошгүй нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/3422 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
5.8. Иймээс дээрх үндэслэлүүдээр шүүх бүрэлдэхүүн Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж зааснаар илт хууль бусад тооцож шийдвэрлэлээ.
6. 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулиудын аль аль нь маргаан бүхий тогтоол гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй хэдий ч цаг хугацааны хувьд түрүүлж хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
7. “*******” НҮТББ-д хандсан иргэд гэрчээр мэдүүлэхдээ “” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа 2024 оны намраас өргөжсөнөөр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон гэж мэдүүлдэг, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан “Одоо Хятадын хөрөнгө оруулагч нар манай Монголд орон даяар нийтдээ орж ирчихээд байна. Манай Тэвшийн говийн нүүрс хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг 6000 калориас дээш дулаан гаргаж чаддаг гэж үзээд хятад нүүрсийг худалдаж аваад цааш үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байдаг. Төр нь ч гэсэн харж байдаг. Манайх ч гэсэн хүрэн нүүрс. 3600 калори дулаан ялгаруулдаг. Үүнийг хараад Хятадын компани хамтарч ажиллах гэж байна....” гэх тайлбар зэргээс үзвэл 2003 онд маргаан бүхий тогтоол гарах хэрэгцээ шаардлага, шалтгаан болсон үйл ажиллагааны чиглэл болох Дундговь аймгийн иргэдийг нүүрсээр хангах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дулаанаар хангах үйл ажиллагаа зогссон, өөрчлөгдсөнөөс хойш Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багт /Тэвш/ амьдарч буй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн байна. /2-р хавтаст хэргийн 23-42, 51-87, 103-, 114-117, 212-225-р хуудас/
8. Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... 2003 оны захиргааны акт гаргасан үйл баримттай холбогдсон маргаан болохоос 2025 онд байгаа иргэдийн зовнилоор шийдвэрлэгдэнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. ... 2003 онд хэрэгжүүлсэн хувьчлалын асуудал нь 2025 оны хооронд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаант холбоо тасарсан ...” гэх зэрэг тайлбар үндэслэлгүй.
9. Энэхүү шийдвэрийг гаргахдаа иргэдийн төлөөлөгч нарын гаргасан “энэ тогтоолыг хүчингүйд тооцож, дахин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй. Орон нутгийн иргэдийн амьдрах орчин болон малын бэлчээрийг хамгаалах нь зүйтэй ...” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд харгалзан үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 58 дугаар зүйлийн 58.1, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.2.3, 77.3, 77.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” тоот тогтоолыг илт хууль бусад тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА
ШҮҮГЧИД Б.СУГИРЖАВ
С.ОТГОНЦЭЦЭГ