| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01585/И |
| Дугаар | 312/ШШ2025/01235 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/01235
2025 06 10 312/ШШ2025/01235
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай 5, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, *******1 тоотод оршин суух, Э.******* /РД:*******, утас:*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 8,176,720.05 төгрөг, зээлийн хүү 302,127.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,727.13 төгрөг, нийт 8,482,574.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны ******* банктай ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 9,860,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Э.******* нь ******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 502 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,760,405.37 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, ******* банкинд олгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.******* нь ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн 8,482,574.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,176,720.05 төгрөг, зээлийн хүү 302,127.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,727.13 төгрөг, нийт 8,482,574.46 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,176,720.05 төгрөг, зээлийн хүү 302,127.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,727.13 төгрөг, нийт 8,482,574.46 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,671 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75,335.5 төгрөгийг, төрийн сангаас 75,335.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 8,176,720.05 төгрөг, зээлийн хүү 302,127.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,727.13 төгрөг, нийт 8,482,574.46 төгрөгийг хариуцагч Э.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,671 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас 75,335.5 төгрөгийг, төрийн сангаас 75,335.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ