| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01524/И |
| Дугаар | 312/ШШ2025/01222 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/01222
2025 07 02 312/ШШ2025/01222
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах ******* банк ХК-ийн ******* салбар /РД:*******7/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* хотхоны *******1 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:0, утас:/-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,666,666.68 төгрөг, зээлийн хүү 1,288,438.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,908.43 төгрөг, нийт 22,976,013.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч *******ын ******* нь ******* банктай 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн цахим хэлбэрээр авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 3,333,333.32 төгрөг, зээлийн хүү 1,130,590.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,571.29 төгрөг, нийт 4,465,495.01 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч Г.******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй, дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн хугацаа хэтэрч байгаа ба зээлийн төлбөрийг төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,666,666.68 төгрөг, зээлийн хүү 1,288,438.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,908.43 төгрөгийг хугацаа хэтрүүлж 119 хоног болсон байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 21,666,666.68 төгрөг, зээлийн хүү 1,288,438.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,908.43 төгрөг, нийт 22,976,013.47 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь ******* банкнаас гаргасан нэхэмжлэл болох 22,976,013.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байнаб. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,666,666.68 төгрөг, зээлийн хүү 1,288,438.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,908.43 төгрөг, нийт 22,976,013.47 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,666,666.68 төгрөг, зээлийн хүү 1,288,438.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,908.43 төгрөг, нийт 22,976,013.47 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 136,415 төгрөгийг, төрийн сангаас 136,415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 21,666,666.68 төгрөг, зээлийн хүү 1,288,438.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,908.43 төгрөг, нийт 22,976,013.47 төгрөгийг хариуцагч Г.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 136,415 төгрөгийг, төрийн сангаас 136,415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ