| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01092/И |
| Дугаар | 312/ШШ2025/01218 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 312/ШШ2025/01218
2025 07 01 312/ШШ2025/01218
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, *******, 8 давхарт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гын ******* /РД:/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэг 1,719,880.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Нэхэмжлэлийн үндэслэл:*******го ******* 2021 оны 12 сарын 17-ны өдөр БЗГ22-1384 дугаартай Барьцаат зээлийи гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлох ; кшюлтэйгоор харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 02 сарын 20-ны одөр тололт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зорчигдож эхэлсэн юм. Үндсэн зээл 1,099,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой толборийг толоогүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зэЭлийи гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдоөгүй үндсэп гөлбороос энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 1,719,880.47 төгрөг болсон. Энэхүү монгон дүнгээс 615,100 тогрөгийг толсон байна. Үлдэгдэл 1,710,580.47 тогрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,719,880.47 төгрөгийг *******гын *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Бадамжав нь Миний бие *******го овогтой ******* нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжилсэн 1,719,880.47 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 782,579.26 төгрөг, зээлийн хүү 810,886.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,114.47 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,719,880.47 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 782,579.26 төгрөг, зээлийн хүү 810,886.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,114.47 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,719,880.47 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,468 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 21,234 төгрөгийг, төрийн сангаас 21,234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 782,579.26 төгрөг, зээлийн хүү 810,886.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,114.47 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,719,880.47 төгрөгийг хариуцагч С.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,468 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 21,234 төгрөгийг, төрийн сангаас 21,234 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ