Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 312/ШШ2025/01216

 

 

 

 

 

2025      07          01                                           312/ШШ2025/01216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох

 

Орхон аймаг Баян-Өндөр сум, , , , байрны өмчлөх эрх сэргээлгэх, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, өөрт болон М., М. нарт ногдох хувийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “...С.******* нь 2005 онд Я.той танилцан улмаар 2007.10.14-нд гэрлэлтийн тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон. Тэдний хамт амьдрах хугацаанд 2010.08.16-нд хүү М., 2016.02.17-нд охин М. нар төрсөн. С.******* нь эхнэр Я.Цэгмэдод, хүү М., охин М. нарын хамт амьдардаг. С.******* нь уурхайд ажилладаг учир гэрт байхаасаа байхгүй нь их байдаг. Эхнэр Я. нь С.*******д хэлэхгүй Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 0 хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн ба Г. гэдэг хүнд 33,000,000 (гучин гурван сая) төгрөгийн барьцаанд тавьсан байна. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, , , , хаягт байрлах байр маань хураагдаж байгааг эхнэр Я. нь надад хэлэхгүй нуун дарагдуулж өдий хүрсэн байна. 2025.04.22 өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний байрыг албадан чөлөөлүүлэх ажиллагааг явуулан миний бие хүүхдүүдийн хамт гудамжинд хөөгдөн гарсандаа гомдолтой байна. Энэ үед л байрыг маань эхнэр Я. дур мэдэн зээлийн барьцаанд тавьж хураагдаж байгаа талаар мэдсэн. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх заалтыг үндэслэн С.*******, М., М. нарт ногдох Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 0 байрны эрхээ сэргээлгэх бидний эрх ашиг хохирч байгааг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.17 өдрийн 142/11132019/0628 эвлэрлийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Мөн 2019.12.31-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж тоот захирамжийг аль ч шатны шүүх хуралд оруулахгүй Г. нь нуун дарагдуулсан байна. Г. нь өөрийн төрсөн эгч ын д нэг ч төгрөг авахгүйгээр байрны ордерыг шилжүүлсэн. Улмаар төрсөн эгч Г. нь уг байрны ордерыг гуравдагч эттээд болох Б.д шүүх хуралдааны явцад нэг ч төгрөг авсан нотлох баримтгүйгээр ордерыг дахин шилжүүлсэн байна. Г. нь маш богино хугацаанд өөрийн талын хүний нэр дээр байрны ордерыг шилжүүлэн авсан нь зөвхөн мөнгө биш байрыг авах гэсэн шунахай сэдэлтэй байна гэж үзэж байна. Иймд С.*******, М., М.Батгунгалаг бид нар өөрт ногдох хувиа гаргуулан авах, өөрийн Орхон аймаг Баян-Өндөр сум , 0 байрны өмчлөх эрхийг сэргээх, эхнэр Я. нь Г.д 33,000,000 (гучин гурван сая) төгрөгийг хүүгийн хамт мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум, , , 0 хаягт байрлах барьцаанд тавигдсан байрыг чөлөөлүүлж авах нэхэмжлэлийг гаргаж байна...” гэв.

 

2. Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Тус шүүхэд хянагдаж буй С.*******гийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******, Я. нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар, Г.ийн иргэний үнэмлэхний хуулбар, Я.ын иргэний үнэмлэхний хуулбар, Я.ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, С.Мэдээгийн иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 511 дугаартай эвлэрлийн гэрээ, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай эвлэрлийн гэрээ, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай захирамж, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийн 2 дугаартай худалдах худалдан авах гэрээний хуулбар, 2020 оны 01 дүгээр сраын 08-ны өдрийн бүртгэлийн 53 дугаартай худалдан худалдан авах гэрээний хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн бүртгэлийн дугаартай итгэмжлэл, М.ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэрийг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/00550 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тогтоол, Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22/950 дугаартай албан бичиг, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 682 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. хариуцагч Г.д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум, , , , байрны өмчлөх эрх сэргээлгэх, тухайн байрыг барьцаанаас чөлөөлүүлэх, өөрт болон М., М. нарт ногдох хувийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Я. нь С.******* нар нь гэр бүл, нөхөртөө хэлэхгүй Я. нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, , 0 байрыг дур мэдэн Г. гэдэг хүнд 33,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байр нь хураагдаж байгааг эхнэр Я. нь хэлэхгүй нуун дарагдуулж өдий хүрсэн. 2025.04.22-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний байрыг албадан чөлөөлүүлэх ажиллагааг явуулан миний бие хүүхдүүдийн хамт гудамжинд хөөгдөн гарсандаа гомдолтой байна. Эхнэр Я. дур мэдэн зээлийн барьцаанд тавьж хураагдаж байгаа С.******* мэдсэн. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар  С.*******, М., М. нарт ногдох Орхон аймаг, Баян-Өндөр сум, , , , байрны эрхээ сэргээлгэх бидний эрх ашиг хохирч байгааг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.17 өдрийн 142/11132019/0628 эвлэрлийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Мөн 2019.12.31-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж тоот захирамжийг аль ч шатны шүүх хуралд оруулахгүй Г. нь нуун дарагдуулсан байна. Г. нь өөрийн төрсөн эгч ын д нэг ч төгрөг авахгүйгээр байрны ордерыг шилжүүлсэн. Улмаар төрсөн эгч Г. нь уг байрны ордерыг гуравдагч эттээд болох Б.д шүүх хуралдааны явцад нэг ч төгрөг авсан нотлох баримтгүйгээр ордерыг дахин шилжүүлсэн байна. Г. нь маш богино хугацаанд өөрийн талын хүний дээр байрны ордерыг шилжүүлэн авсан нь зөвхөн мөнгө биш байрыг нь авах гэсэн шунахайн сэдэлтэй байна гэж үзэж байна. Иймд С.*******, М., М. бид нарт орон сууцнаас ногдох хувийг Г.гаас гаргуулах, мөн орон сууцны өмчлөх эрхийг сэргээх, Я.оос 33,000,000 төгрөгийг нь гаргуулан Г.д олгуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 байрыг барьцаанаас чөлөөлүүлж...” гэж тайлбарласан,

 

3. Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.*******гийн эхнэр Я. нь өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууцыг Ч.Сарантуяагийн хамт хариуцагч Г.д барьцаанд тавьж 33,000,000 төгрөгийг өдрийн 1,5 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлсэн. Г. нь Ч.Сарантуяа, Ч. нарт холбогдуулан 41,910,000 төгрөгийг гаргуулахаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулчлагчид хандаж, эвлэрүүлэн зуулчлагчийн дэмжлэгтэйгээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулж, уг эвлэрлийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Гэрээгээр Г. нь 3,410,000 төгрөгөөс татгалзаж, Ч.Сарантуяа, Ч. нар нь 38,500,000 төгрөгийг 2019.12.16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, Г. барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууцыг 2019.12.12-ны өдөр барьцаанаас чөлөөлж өгөхөөр эвлэрсэн байна.

Ч.Сарантуяа, Ч. нар нь эвлэрлийн гэрээний дагуу мөнгөө өгөөгүй учраас Г. нь Г.д худалдсан, Г. нь мөнгөө өгөөгүй учраас Г. нь Б.д 44,000,000 төгрөгөөр худалдаж, өөрийн зээлүүлсэн мөнгө, татварын мөнгөтэй авч, үлдэгдэл 4,420,000 төгрөгийг нь Ч.ын данс руу шилжүүлсэн байна.

Ч.Сарантуяа, Ч. нар нь Г., Г. нарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2020.01.02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 202.01.08-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууцыг өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүх 2021.08.12-ны өдрийн дугаар шийдвэрээр Ч.Сарантуяа, Ч. Г. нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2020.01.02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 202.01.08-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууцыг өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б. нь Я.од холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, тус шүүх 2024.03.29-ний өдрийн 142/ШШ2024/00550 дугаартай шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууцыг Я.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг Я. эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00550 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Я.ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Я. шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тогтоолоор Я.ын гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Я. нь нөхөр С.*******д мэдэгдэхгүй дур мэдэн  Орхон аймаг Баян-Өндөр сум 0 байрыг Г.д барьцаалж мөнгө зээлсэн, Г. нь эгч Г.эс ямар ч мөнгө аваагүй зарсан, Г. нь Б.Халиун гэж хүнд зарсан учраас Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар С.*******, хүүхдүүд нь болох М., М. орон сууцнаас ногдох хувийг Г.гаас гаргуулах, Я.оос 33,000,000 төгрөгийг нь гаргуулан Г.д олгуулах, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх, тэгээд барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлттэй аль аль шаардлагыг нь гаргаж байна. Мөн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.17 өдрийн 142/11132019/0628 эвлэрлийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэж ойлгомжгүй тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргааны зүйл болсон Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууц нь Б.Халиун өмчлөлд шилжсэн бөгөөд Я.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.29-ний өдрийн 142/ШШ2024/00550 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

7. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар Г.гаас Орхон аймаг Баян-Өндөр сум 0 орон сууцнаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хувийг шаардсан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл С.******* нь өөрийн болон хүүхдүүдийнх нь эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар эхнэр Я.оос шаардах эрхтэй гэж үзнэ.

 

8. Я.оос 33,000,000 төгрөгийг нь гаргуулан Г.д олгуулах гэснийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй тул шүүх шийдвэрлэх үндэслэлгүй.

 

9.  Шүүх Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.17 өдрийн 142/11132019/0628 эвлэрлийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг хянах үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн энэ хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

10. Иймд нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нарын хариуцагч Г.гаас Орхон аймаг Баян-Өндөр сум, , , , байрны өмчлөх эрх сэргээлгэх, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, өөрт болон М., М. нарт ногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нарын Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ