Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/01204

 

 

 

 

 

 

2025      06         25                                           312/ШШ2025/01204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух, овогт ын э /РД:, утас:/-д холбогдох

 

“гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “…Миний бие нь 2017 онд А.этэй танилцаж, гэр бүл болж, 2018 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү А., 2021 оны 02 сарын 19-ний өдөр хүү А. нар төрсөн. Бид 2023 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2 жил амьдарч байна. Бидний салах болсон шалтгаан А.ий архины хамаарлаас болсон. Архи уугаад явахаараа хэд хоногоор ч хамаагүй алга болдог. Архи уугаагүй үедээ хүүхдүүд болон ар гэртээ анхаарал халамж тавьдаггүй. Иймээс өөрийн хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, гэрлэлтээ цуцлуулж, нэг жилийн дараагаас хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Цаашид хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй, эвлэрэхгүй...” гэв.

 

2.Хариуцагч А.э шүүх хуралдаанд: Бид 2017 онд танилцаж, 2018 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, тусдаа гарцгаасан. Бидний дундаас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү А., 2021 оны 02 сарын 19-ний өдөр хүү А. нар төрсөн. Архи уудаг минь үнэн. Зөвхөн надаас шалтгаалаагүй бөгөөд эхнэрийн ааш зангаас бас болдог. Одоохондоо өр зээлтэй байгаа учраас хүүхдийн тэтгэлэгийг төлөх боломжгүй байна. Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ эхэд нь өгөхийг зөвшөөрч байна. 9 сарын дараа гэхэд миний төлөх зээл багасана тэгэхээрээ хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөөр эхнэртэйгээ тохиролцсон. 9 сарын дараа төлөх боломжтой. Эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэв.

 

       3. Шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү А., А. нарын төрсний гэрчилгээний хуулбар, ам бүлийн тодорхойлолт, Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолтууд, 8 дугаар цэцэрлэгийн А. суралцдаг гэсэн тодорхойлолт, Орхон аймгийн 7 дугаар сургуульд А. суралцдаг гэсэн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

      

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Хариуцагч А.э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй.

 

3. Зохигчид 2017 онд танилцаж, хамтран амьдарч, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, тэдний хамтын амьдралын хугацаанд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү А., 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү А. нар төрсөн бөгөөд гэрлэгсэд хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцол, хариуцагч согтууруулах ундаа хэрэглэдэгээс үүдэн 2023 оны 05 сараас тусдаа амьдарч байгаа  болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4. Гэрлэгсэд гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаагүй, хоорондын таарамжгүй харьцаанаас  шалтгаалан 2023 оны 05 сараас тусдаа амьдарч, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэрлэлтээ цуцлана гэж хэн аль нь тайлбарласан тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээнэ гэсэн ба хариуцагч А.э маргаагүй, эх Б.******* нь хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд дутагдалтай асуудал тогтоогдоогүй зэргийг харгалзан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А., 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А. нарыг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор хариуцагч А.ээс шаардах эрхтэй, хариуцагч А.э нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А., 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А. нарыг эцгээр нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, мөн хариуцагч А.э нь өр зээлтэй байгаа 9 сарын дараагаас хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг төлнө гэснийг  нэхэмжлэгч зөвшөөрснийг тус тус дурдав.

 

8. Хүүхдүүдийг шүүх эхийнх нь асрамжид хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг А.э нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод урьдчилан төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж /1 жилд төлөх 11 нас хүртэлх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ 2,933,400 төгрөг/ 61,885 төгрөгийг гаргуулан улсын орлогод  оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:*******/, овогт ын э /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А., 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А. нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А., 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч А.э нь 9 сарын дараагаас хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг төлнө гэснийг нэхэмжлэгч зөвшөөрснийг  тус тус дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т, 61,885 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Бадмааравданд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ