| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01584/И |
| Дугаар | 312/ШШ2025/01194 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 312/ШШ2025/01194
2025 06 23 312/ШШ2025/01195
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 18-р хороо Стадион оргил Махатма Ганди хороолол Богд Жавзандамба гудамж-33, ******* барилга 9 давхар 902 тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг Баруун дэнжийн ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 4,737,751.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван Богд финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т. нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-79386 дугаартай зээл 324 хоног хугацаа хэтэрч, зээлэн гэрээнүүдэд заасан зээлийн эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 3,491,486.84 төгрөг, зээлийн хүү 1,197,561.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,702.76 төгрөг нийт 4,705,751.14 төгрөг. Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээний нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 222657 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-79386 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,491,486.84 төгрөг, зээлийн хүү 1,197,561.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,702.76 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, бүгд 4,737,751.14 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.гээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан тайлбартаа: ..Миний бие Т. ******* ББСБ ХХК-иас зээл авсан. Тус байгууллагын нэхэмжилж байгаа 3,187,505.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025.02.22-нд 1,062,502 төгрөг, 2025.03.22-нд 1,062,502 төгрөг, 2025.04.22-нд 1,062,502 төгрөг төлнө... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Буянхишиг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Буянхишиг миний бие Т.ийнг гаргасан эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,187,505.92 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь зээлийн гэрээний үүрэг 3,187,505.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,062,502 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,062,502 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,062,502 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмждлэгдсэн төлөөлөгч Ц.Буянхишиг нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,950.09 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 32,975.045 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 32,975.045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.ид холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,187,505.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т. нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр1,062,502 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,062,502 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,062,502 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,950.09 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.оос 32,975.045 төгрөгийг, төрийн сангаас 32,975.045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ